Өвлийн хүйтэн хаяанд ирлээ. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгчхөөд ажилдаа амжиж очихын тулд автобусны буудал руу яаравчилна. Гэвч тэнд олон иргэн гар хөлөө хавсран автобус хүлээж зогсдог. Удаж удаж ирсэн автобусанд орох зайгүй үлдэж хоцрох нь ч бий. Аз таарч суувал автозамын түгжрэлээс шалтгаалан дараагийн буудалдаа хүрэхэд 30-40 минут зарцуулдаг. Энэ байдал энгийн үзэгдэл болоод уджээ.
Ажлаа тараад хүүхэдтэйгээ нэг цаг ч болтугай илүү хамт байхын тулд яарсан ч түгжрэл дунд автобусны бараа үл харагдана. Автобусны буудал дээр байгаа хүмүүс хүлээж тэвчин зам руу гарч байн байн ирэх зүг рүү нь харуулддаг.
Энэ оны нэгдүгээр сард нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй улаан автобусыг БНХАУ -аас оруулж ирсэн. Мөн БНСУ-аас ногоон гэх тодотголтой 600 ширхэг автобус худалдаж авсан. Хотын удирдлагууд нийтийн тээврийн парк шинэчлэл хийж автобус нэмж худалдаж авсаар байгаа ч асуудал дагуулсаар.
Энэ жил намар дулаахан болж өнгөрлөө. Гэвч удахгүй -25 градус хүрч хүйтэрнэ. Тэр үед томчууд яах вэ гэхэд автобусаар явдаг хүүхдүүд даарч зогсож эрүүл мэнд, тав тухтай амьдрах эрхийг нь зөрчсөөр байна.