АСУУДАЛ:
Гэр хорооллын замаар зорчиход бусдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж буй нэг үйлдэл ажиглагддаг. Энэ бол борлуулагчид явган хүний зам дээр шахмал түлшээ өрж тавиад худалдаалж байна. Улмаар иргэд түүнийг тойрон гарахын тулд автомашины замаар алхах болж, тэдний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй нөхцөл үүсдэг. Энэ нь би амьдрахын тулд наймаа хийж байгаа тул та яах вэ, тойроод гар гэж буйтай утга нэг.
“Тойроод л гарахын хооронд сүртэй юм” гэж хүлээж авах хүмүүс бий. Гэвч авто замын огцом эргэлттэй хэсэгт шахмал түлш борлуулах цэг нээсэн, үүнийг тойрон гарахын тулд автозамаар алхаж яваа хүнийг үзэгдэх орчин хязгаарлагдсан тул жолооч анзааралгүй осол гаргах эрсдэлтэйг дараах зургуудаас харж болно.

Таван толгой түлш ХХК-иас шахмал түлш борлуулагч болох иргэн, ААН-үүдэд дараах шаардлагыг тавьдаг юм байна. Үүнд:
- Борлуулалтын цэг болох байршил нь Онцгой Байдлын Газрын iSUZU FTS 33HL маркийн болон түүнтэй ижил төстэй гал унтраах автомашины саадгүй орж гарах боломжтой байх. ( Автомашины хэмжээ: Урт 7.5м, өргөн 2.5м, өндөр 3.3м)
- Борлуулагч өөрийн эзэмшлийн газар, хашаа, байшинтай байх.
- Түрээсийн газар бол түрээслүүлэгчийн зөвшөөрөл (сонгон шалгаруултад тэнцсэн тохиолдолд түрээсийн гэрээ байгуулах.)
- Нэг өрхөөс нэг л хүсэлт, материал хүлээж авна.
- Хаяг давхацсан буюу нэг хаяг дээр амьдардаг хүмүүсийн материалыг нэг хүсэлтэд тооцно.
- Нийтийн эзэмшлийн газар дээр борлуулалтын үйл ажиллагаа явуулах тохиолдолд харьяа дүүрэг болон хорооны зөвшөөрөлтэй байх.
- Борлуулалтын үйл ажиллагаа явуулах эргэлтийн хөрөнгөтэй байх
- Борлуулалтыг “Таван толгой Түлш ХХК”-иас тогтоосон журмын дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулах.
- Өнгөрсөн хугацаанд зөрчил гаргаагүй байх.
- Өмнө нь борлуулалтын цэг ажиллуулж байсан туршлагатай бол давуу тал болно гэжээ.
Явган хүний зам бол нийтийн эзэмшлийн талбай. “Нийтийн эзэмшлийн газар дээр борлуулалтын үйл ажиллагаа явуулах тохиолдолд харьяа дүүрэг болон хорооны зөвшөөрөлтэй байна” гэжээ. “Зөвшөөрлийг манайхаас биш дүүрэг, хорооноос өгдөг. Зөвшөөрөлтэй бол нийтийн эзэмшлийн зам, талбайг эзэлж, иргэдийн саадгүй зорчих боломжийг хязгаарлаж болно гэж ойлгож болохгүй, энэ бол борлуулагчдын ухамсрын асуудал” гэж Таван толгой түлш компаниас мэдээллээ.
Харин борлуулагчдын хувьд зах зээлээ бодож, илүү олон хүнд худалдаа хийхийн тулд зам дагуу байрлахаас өөр аргагүй. Эгнээний нүүрэн талд хашаатай тул, явган хүний замд саад болдоггүй, хүндрэл үүсдэггүй, дүрэм, журмын дагуу ажиллаж байгаа гэдэг тайлбарыг хэлж байна.

Шахмал түлшний хэрэглэгчид гэр хорооллын гудамжинд бий. Тиймээс заавал явган хүний замд саад учруулж, нийтийн эзэмшлийн талбайд борлуулалтын цэг байгуулахаас илүүтэй хүн гэртээ харихдаа гудамжныхаа үзүүрт зогсоод түлшээ ачаад явчихдаг, тэрэг түрж ирээд гудамжныхаа үзүүрээс авчихдаг байхаар зохицуулахад болохгүй зүйл үгүй.
ТҮЦ-үүдийг ч нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, иргэдийн саадгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор нүүлгэн шилжүүлсэн, шилжүүлж ч байгаа тул түлш борлуулах цэгт зөвшөөрөл олгохдоо ч үүнийг анхаарах нь зүйтэй.
Жишээ нь авто зам, явган замаас хол чөлөөтэй талбай, хашаанд борлуулах цэгээ байрлуулсан иргэн, ААН-үүдийн зургийг дээрхээс харж болно.

Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдэг үг бий. Ажиллахдаа, амьдрахдаа ер нийгмийн харилцаанд оролцохдоо хэн хэндээ төвөгтэй, эрсдэлтэй, аюултай байдал үүсгэдэггүй байхад анхаарч, жижиг зүйлсийг ч зөв рүү чиглүүлбэл наанадаж амьдрах эрхэд, цаанадаж улсын хөгжилд хувь нэмэртэй юм. “Би л болж байвал” гэх аминчхан хандлагаар бусдын эрүүл, аюулгүй амьдрах эрхэд халдахгүй байхыг Улаанбаатар хотын хэмжээнд сайжруулсан шахмал түлш борлуулж буй нийт 600 гаруй цэгийн эздэд уламжилж байна.
Автомашины жолооч нар хот суурин газарт буюу замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын буюу бүдэг гэрлээ асааж явах ёстой. Үгүй бол өөдөөс ирж яваа жолоочийн нүдийг гялбуулж осол ч гарч болзошгүй. Таны асаасан холын гэрэл үнэхээр төвөгтэй, хэцүү, аюултай нөхцөл үүсгэвэл өөдөөс ирж яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохиж гэрлээ шилжүүлэхийг хүсдэг шүү дээ.
Бас бусдын гарах, орох хэсгийг автомашинаараа хааж зогсоод, шил, цонхон дээрээ гар утасны дугаараа нааж үлдээдэггүй, ингээд л таагүй, тухгүй байдал үүсгэж, бусдын цаг, минутаас хумслах нь ч бий. Энэ мэтчилэн би л болж байвал гэх мэт аминчхан хандлагатай энэ хотын хаа нэгтээ бараг л өдөртөө нэг таарч байгаа. Магадгүй бид бурууд, бусдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж буй энэ мэт үйлдлүүдэд ийм байсан, ийм л байх ёстой мэтээр дасаж орхиж байж ч магадгүй юм.
Гэвч бид шударга бус, аюулгүй алхах, зорчих, амьдрах эрхэд халдаж буй үйлдэл хандлага бүрийг хэлдэг, ярьдаг, зөв болгохын төлөө дуугардаг, шүүмжилдэг, шаарддаг байх нь чухал байна.