Ардчилсан Намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчөөр Б.Жаргалан сонгогдлоо. АЭХ-ны ээлжит ерөнхийлөгчийг сонгох дээд чуулган өчигдөр хуралдаж 21 аймаг, 9 дүүргийн 600 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Тус сонгуульд А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа нарын нэр дэвшигч өрсөлдөж 569 хүчинтэй саналын 50.8 хувийн саналаар Б.Жаргалан ялалт байгуулсан үр дүнг дээд чуулганаар баталжээ. Холбооны ерөнхийлөгчид өрсөлдөж байсан Ц.Уянга, Н.Одонгуа, Д.Эрдэнэсувд нар нэрээ татсан байна.