Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд өчигдөр /2023.04.28/ зохион байгуулсан “Эрүүл монгол хүн” үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа. Зөвлөмжөөс онцолбол:
- Архи, тамхины зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй эмгэг, түүний нас баралтыг бууруулахын тул ДЭМБ-ын холбогдох зарчмыг цогцоор хэрэгжүүлж, архинд донтох эмгэгээс сэргийлэх, донтох эмгэгийн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд аймаг, дүүргүүдэд нийгэм, сэтгэлзүйн нэгж ажиллуулж, мэргэшсэн эмч, мэргэжилтэн бэлтгэх,
- Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн сургалтын хөтөлбөр дэх эрүүл мэнд, зан үйл, биеийн тамирын хичээлийн агуулгад цогц шинэчлэл хийх, сайжруулах,
- Эрүүл, аюулгүй, тэнцвэрт, шим тэжээлт хүнс үйлдвэрлэх, цэцэрлэг, сургуулийн “Үдийн хоол”, “Үдийн цай” хөтөлбөрийн чанарыг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг, сургууль хөдөлгөөн өрнүүлэх,
- Хүүхдийн насны бүлэгт тохируулан (0-5, 6 нас, 9 нас, 12 нас, 15 нас) эрүүл мэндийн байдлыг үнэлэх, эрүүлжүүлэх, хянах, бүртгэх цахим нэгдсэн тогтолцоог бүрдүүлэн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах,
- “Хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх хөтөлбөр” санаачлан хэрэгжүүлж, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт архи, согтууруулах ундаа, түүнээс үүдэн гарах хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах агуулгыг тусгах,
- Эрүүлжүүлэх байр, албадан эмчилгээ, түр саатуулах байр зэргийн бүтэц, зохион байгуулалт, эмчлэх, сэргийлэх, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг шинэчлэн стандарт тогтоох,
- Тамхины хяналтын тухай хуулийн шинэчлэлийг “Тамхины хяналтын суурь үзэл баримтлал” болон бусад орны тамхины хэрэглээг бууруулсан туршлага, судалгаанд тулгуурлан цогцоор нь шинэчлэх,
- “Халамжаас хөдөлмөрт” шилжих суурь шинэтгэлийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
- Иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, биеийн тамир, спортоор хичээллэх орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд зохион байгуулалт, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжин хамтран ажиллах,
- Хөдөлгөөний хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадал эзэмшсэн, идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран ажиллах,
- Эрүүл зан үйл, зохистой хооллолт, бие бялдрын хөгжил болон эрүүл хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн соёл, урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг технологийн дэвшил, хүн амын бүлгүүдийн онцлогт нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй түгээх,
- Хүнсний бүтээгдэхүүн дэх сахар, тос, давсны агууламжийг бууруулж, эрүүл, шимт хүнсний үйлдвэрлэлийг дэмжих,
- Архи, согтууруулах ундаа, тамхи, тамхин бүтээгдэхүүн байршуулах хэсгийн талбайг багасган жимс, хүнсний ногоо, эрүүл хүнсний үйлчилгээг нэмэгдүүлэх.
Зөвлөмжийг эрүүл мэндийн салбарын бүх шатны байгууллага, холбогдох салбарууд болон төр, захиргаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага, ард иргэд хамтран хэрэгжүүлж, бодит үр дүн гаргахыг чуулганд оролцогсод уриалав.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар