Гэгээн муза олон улсын театрын наадамд нэр дэвших уран бүтээлчид гэрчилгээгээ гардан авлаа.
Тус наадмын улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа тавдугаар сарын 13-нд Улсын драмын эрдмийн театрт болно хэмээн Гэгээн муза академиас мэдээллээ.
Хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар тус наадмын дүрэм журамд өөрчлөлт оруулжээ. Тиймээс өнгөрсөн 2017 онд нэг жил өнжсөн байна.
Гэгээн муза наадмыг "Хүүхэд оролцооны бүтээл" болон "Драмын жүжгийн төрөл", "Драмын жүжгийн төрөл", "Хөгжимт жүжгийн төрөл" , "Хүүхдийн жүжгийн төрөл" , "Нэг хэний жүжгийн төрөл"-өөр зохион байгуулах юм байна.
Тус наадамд Монгол, ОХУ, Коссово, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗОрон, АНУ, Аргентин, Украин улсын бүтээлчид болон зочин шүүгчид оролцоно.
Наадмын нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл бүртгэгдэж, 26 бүтээл шалгаран, хоёрдугаар шатанд цомын төлөө өрсөлдөх юм байна.