“Эрчүүд-Эрүүл гэр бүл” ТББ-ын тэргүүн М.Цасчихэртэй хийсэн ярилцлагын хоёр дахь хэсэгm эрчүүдийн өртдөг хүчирхийлэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар ярилцлаа.
/Ярилцлагын эхний хэсгийг М.Цасчихэр: Хадмуудаа амьдралдаа оролцуулахгүй гэдгээ анхнаас нь тохир ярилцлагаас уншина уу./
ДОРОЙ БОЛЖ ХАРАГДЧИХ ГЭЭД БАЙДАГ УЧРААС ЭРЧҮҮД АСУУДЛАА НУУДАГ
- Эрчүүд ямар хүчирхийлэлд ихэвчлэн өртдөг вэ?
-Юуны өмнө хүчирхийлэлд өртөгсдийн 90-с дээш хувь нь эмэгтэйчүүд байдаг ч эрэгтэйчүүд өртдөггүй гэсэн үг биш юм. Эмэгтэйчүүдийн зүгээс эрэгтэйчүүдийн эсрэг эдийн засгийн хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдлууд байна. Зарим эмэгтэйчүүд илүү орлоготой болохоор хяналтандаа оруулах гээд байдаг талтай. “10 мянган төгрөг дутсан байна. Юунд үрсэн юм? Хэлчих” гэх мэтээр ханддаг. Тэгэхээр нөхөр нь ээж аав, найз нөхөд гээд хэн нэгэн гуйхаар, нууж өгчихдөг. Тэгсэн хэрнээ “хэнд ч өгөөгүй” гэж булзааруулдаг ч хожим нь хэсэг хугацааны дараа мэдэгддэг. Тиймээс эмэгтэйчүүд дараагийн удаа мөнгийг нь багасган өгч, бүгдийг өөрийн хяналтанд байлгах гэдэг.
Зарим эрчүүд бие махбодийн зүгээс хүчирхийлэлд өртдөг. Эмэгтэйчүүд нь хөрөнгө мөнгөтэй байдгаас бүх зүйл нь хараат болох тохиолдол бий. Саллаа гэхэд юу ч үгүй гэдгээ мэдрээд зодуурыг тэвчээд өнгөрнө. Хүмүүст тэрийгээ хэлдэггүй. Яагаад гэвэл нэр хүндэд нь нөлөөлнө гэж үздэг.
Түүгээр ч зогсохгүй хадмууд нь “Энэ манайд ороод суучихсан юм. Хүүхэд зөөгөөд л тулга тойрсон юм хийгээд байдаг, ажилгүй юм” гэх мэтчилэн ярьдаг. Ховор тохиолдолд хадмууд нь гар хүрч, хөөж тууна. Гэхдээ дорой эр хүн болж харагдчих гээд байдаг учраас ихэнх нь хэлэхгүй нуудаг.
Гэр бүлийн хүчирхийлэлд тэтгэврийн насны эрчүүд их өртдөг. Ах дүү нар, гэр бүлийн зүгээс тэтгэврийг нь жилээр нь зээлж аваад ямар ч бодлогогүйгээр мөнгийг нь үрчихдэг.
-Таны харж байгаагаар эрчүүдийн эрх хаана зөрчигдөж байна вэ?
-Бүх л газарт зөрчигддөг. Гэр бүл, ажлын орчин, гудамж талбайд хүчирхийлэлд өртдөг хэдий ч өөрсдөө ч мэдэхгүй байна.
-Та хүчирхийлэлд өртөж байсан уу?
-Үе тэнгийн, эрчүүд дундын хүчирхийлэлд өртөж байсан ч тэрийгээ огт мэддэггүй байсан. “Атаман”, “дошныхон” гэх мэт ойлголт байснаас биш хүчирхийлэл гэж юу болохыг мэдэхгүй явдаг байсан.
Сэтгэл санаа, бие махбод, эдийн засгийн хүчирхийлэл гэж юу вэ гэдгийг ярьдаг болсноос хойш л энэ талаар хүмүүс ойлголттой болсон.
-Ер нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эрчүүд хэр их байдаг вэ. Тийм судалгаа тоо баримт байдаг уу?
-Байдаггүй шахам. Эрэгтэйчүүдийн чиглэлээр ажилладаг цөөн ТББ хийсэн фокус бүлгийн ярилцлага, тодорхой асуудлаар хийсэн судалгаа байдаг ч үндэсний хэмжээний болон чанарын судалгаа огт байхгүй. Харин одоо Жендэрийн үндэсний хорооноос үүнийг хийхээр баг бүрдүүлэн эхлэх гэж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлд тэтгэврийн насны эрчүүд их өртдөг. Ах дүү нар, гэр бүлийн зүгээс тэтгэврийг нь жилээр нь зээлж аваад ямар ч бодлогогүйгээр мөнгийг нь үрчихдэг. Тэгээд гэрээсээ хөөгөөд гаргачихна. Ийм эрчүүд сэтгэл санаа, эдийн засгийн дарамттай амьдарсан ч нэр төрөө бодоод бусдад ханддаггүй.
Эмэгтэйчүүд ч гэсэн хэвшмэл ойлголтоос болоод эрчүүдээс дуугүй байхыг шаардаад байдаг.
-Эрчүүд сэтгэл санааны дарамтанд өртдөг гэж их ярьдаг. Гэтэл “Хуулиар үүнийг зохицуулдаггүй нь асуудал болоод байна” гэж бичсэн байсан.
-Энэ нь эр хүн ийм байх ёстой гэсэн (toxic masculinity) хэвшмэл ойлголттой холбоотой. Эмэгтэйчүүд ч гэсэн хэвшмэл ойлголтоос болоод эрчүүдээс дуугүй байхыг шаардаад байдаг. Үг хэлмээр байхад нь хэл амаараа дарна. Өөрийнх нь хяналтад байхгүй болохоор эхлээд маргана, дараа нь доромжлох, зүй бус үг хэллэгээр хараах гэх мэт сэтгэл санаагаар байнга дарамталдаг тохиолдлууд байдаг.
Гэхдээ тухайн эмэгтэй яагаад ийм зан авир гаргаад байгааг бодох хэрэгтэй. Эмэгтэйг хашраасан байна уу эсвэл тухайн эмэгтэй зүгээр л хүчирхийлэх хандлагатай хүн үү гэдгийг харах хэрэгтэй.
-Иймэрхүү дарамт цаашдаа юунд хүргэдэг бол?
-Тухайн хүний хүлээж авч буй байдлаас шалтгаална. Эрчүүдийн дунд амиа хорлолт өндөр байдаг. Эрэгтэй хүн ганц асуудал руугаа төвлөрч хараад ямар ч гарцгүй гэж бодохоороо, түр зуурын 10-20 минутын бухимдал, уур, цөхрөлөөрөө шийдвэр гаргаж, эрсдэлтэй алхам хийдэг байна.
Харин эмэгтэй хүн тийм шийдвэр гаргах гэхээр “Хүүхдээ яах билээ” гэх мэт амьдралынхаа бусад зүйлсийг бодоод байдаг учраас эрчүүдтэй харьцуулахад амиа хорлох эрсдэлтэй алхам бага хийдэг.
Зарим эрчүүд угаасаа маргалдаад дийлэхгүй гэдгээ мэдээд ирэхээр хүлээн зөвшөөрөөд дотроо хэрэлддэг гэж ярьдаг.
Хүүхдүүд нь аав ээжийнхээ анх хэрхэн учирсныг асууж, “Анх харахад аав сайхан залуу байсан уу? Та юунд нь дурласан бэ?” гэх мэтчилэн ээжээрээ аавынх нь сайхан талуудыг сануулж яриулж байх хэрэгтэй.
Ядаж хүүхдүүд нь аавыгаа дэмждэг бол бас өөр хэрэг. Тайвширчихдаг. Хүүхдүүд нь аав ээжийнхээ анх хэрхэн учирсныг асууж, “Анх харахад аав сайхан залуу байсан уу? Та юунд нь дурласан бэ?” гэх мэтчилэн ээжээрээ аавынх нь сайхан талуудыг сануулж яриулж байх хэрэгтэй. Аль болох сөрөг зүйл яриулахгүй байх нь чухал.
-Эрэгтэй хүнийг гэрээс өөр газар, гаднын хүмүүс, хамаатан садных нь дэргэд ийм байдалд оруулбал бүр таагүй мэдрэмж авдаг байх...
-Ёстой болохгүй, эрэгтэйчүүдийг бусад хүний дэргэд муулах, “доош нь” хийхэд маш дургүй, таагүй хүлээн авдаг. Эхнэрүүд болохоор ичээж, алдаагаа давтахгүй байх гэж найддаг ч маш сөрөг үр дагавар авчирч болно гэдгийг анхаараасай гэж зөвлөмөөр байна.
Үүний оронд хоёулхнаа байхдаа ярилцах, зөвлөлдөх нь ойлголцох боломжийг илүү бий болгодог. Гэхдээ эрчүүд маань дотроо хадгалаад байвал аюултай шүү. Багтраад л байдаг. Түүнээсээ болоод зүрх судасны өвчинд их өртдөг. Дотроо хадгалсаар байгаад магадгүй архи уухаараа “дэлбэрч”, хяналтаа алддаг. Тиймээс эрчүүд өөрт тулгараад байгаа асуудлаа ярилцаж, чадахгүй бол захидал бичээд эхнэртээ өгч болно. Бичихээр илүү ойлголцох тал бий.
-Эрчүүд яагаад шийдвэр гаргахаас хойш суудаг вэ?
-Өөрийн хэлсэн санал нь дандаа хүчингүй болдгоос сүүлдээ оролцохоо больчихдог. “Би хэлсэн, хэлээгүй ялгаагүй. Тэртэй тэргүй эхнэр эсвэл тэд шийдвэр гаргачихдаг юм чинь...” гээд оролцохоо больчихдог. Тэнд хүн үглэж байна уу огт хамаагүй болдог.
Шийдвэр гаргах үед нь алдаатай байсан ч хамаагүй хэрэгжүүлж үзэх хэрэгтэй. Аливаа юм төгс байдаггүй болохоор шийдвэр гаргах болон хариуцлагатай амьдарч сурахад нь туслах хэрэгтэй.
Аяга угаах, хог шороо цэвэрлэхийг хэн ч хийж болдог юм гэсэн ойлголтод суралцах хэрэгтэй.
-Гэр бүлийн ажил үүргийн хуваарийг хэрхэн зохицуулах хэрэгтэй вэ. Эрчүүдийг зурагтны өмнө удирдлага бариад сууж байдаг ажилгүй гэдэг ойлголт байдаг шүү дээ. Энэ талаар?
-Гэр бүлийн гишүүн бүр гэрийн ажилд оролцоотой байх, аяга угаах, хог шороо цэвэрлэхийг хэн ч хийж болдог юм гэсэн ойлголтод суралцах хэрэгтэй. Чиний ажил, миний ажил гэж хуваарилаад байж болохгүй. Мэдээж бие махбодийн чадвараас хамаараад хүнд юм өргөх гэх мэт ажлыг эрэгтэй нь хийж болно. Түүнээс бусад ажлыг хэн нь ч хийж болно шүү дээ. Хоол хийж чадахгүй бол сурахад яагаад болохгүй гэж. Гэр бүлүүд өөрсдийн дүрмээ зохиож, зохицуулах хэрэгтэй байдаг.
ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ЭРЭГТЭЙГ ӨӨРӨӨ БУРУУТАЙ БИЗ ГЭЖ ХАРДАГ
-“Эмэгтэйчүүд сэтгэл санаагаар маш их хүчирхийлээд байна. Үүнийг яриад байх нь ичгэвтэр асуудал болохоор чимээгүй тэвчээд өнгөрөөдөг. Гэтэл салах дээрээ тулах үед сэтгэл санаагаар удаан хугацаанд дарамталсан хүний буруу болдоггүй. Харин тэсгэл алдаад нэг алгадсан нөхрийн буруу болдог. Харин эхнэрийн дарамталсан нь нотлох баримтгүй үлддэг” гэж бичсэн байсан?
-Хэрвээ өөрийгөө дарамтанд байна гэж үзвэл баримтжуул гэж би хэлдэг. Баримтгүй бол ямар ч хуулийн байгууллага тоохгүй.
Уусан үедээ бүү марга, хэрэлд. Хүч хэрэглэж бүр болохгүй, гэмт хэрэг болно. Өөрөө ч хохирогч бус буруутан болно. Үзэн ядах хэрэггүй. Саллаа гэхэд эв зүйгээрээ учраа олж, зөвшилцөж сурах. Дараа нь хүүхэдтэйгээ уулзах цагтай, бие биеэ хүндлэлтэй ханддаг байх нь чухал.
Эцэст нь энэ дунд хүүхдүүд хохирдог. Тэтгэмжээ өгөхгүй гээд зугтаах шаардлага байхгүй. Салахдаа аав, ээж нь хайртай гэсэн бодол хүүхдэдээ суулгаж, уулзуулдаг байх хэрэгтэй. Хүүхдээс болж салаагүй, ээж аав нь хоорондоо ойлголцоогүй гэдгийг маш сайн ойлгуулах нь чухал. Тэгэж байж хүүхэд сэтгэл санааны өвдөлт, зовлон бага амсана. Надаас болоод ийм болсон байх гэсэн ойлголт хүүхдэд төрөхөөс болгоомжлоорой.
Хайр бол хүн гэсэн хүндлэл, хүлээн зөвшөөрөлт дээр тогтдог байх ёстой. Үзэл бодлын зөрүүтэй ч энэ нь байж болно гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
-Хүүхдэд багаас нь хайрлах тухай сайн ойлгуулах хэрэгтэй байх. Бие биеэ хайрлана гэдгийг хүмүүс мэдэхээ больсон байна.
-Хүмүүс хайр гэдгийг бэлгийн харьцаанд орохоор төсөөлдөг. Тэрнээс болж өсвөр үеийнхэн эрт бэлгийн харьцаанд орж байна. Бие махбодийн хувьд бэлэн болсон байж болох ч сэтгэл санааны хувьд бэлэн болоогүй байдаг. Бие биедээ хайртай гэдгээ заавал тийм харьцаанд орж батлах шаардлагагүй. Батлах хэрэгсэл болгоод байна л даа.
Хайр бол хүн гэсэн хүндлэл, хүлээн зөвшөөрөлт дээр тогтдог байх ёстой. Үзэл бодлын зөрүүтэй ч энэ нь байж болно гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хайртай учраас заавал хамт байх, хяналт дор байх ёстой гээд эд бараа мэт өмчлөөд байж болохгүй. Хайртай бол хартай гэж ярьдаг. Энэ бол хүчирхийлэл мөн.
-Эрчүүд хүчирхийлэлд өртвөл хаана хандах вэ?
-Ялгаагүй л цагдаад, хүчирхийллийн эсрэг ажилладаг ТББ-дад хандах хэрэгтэй.
-Манай эхнэр намайг үг хэлээр доромжлоод байна гэвэл?
-Баримтжуулах л хэрэгтэй. Нийгэм эрэгтэй хүнийг хүчирхийлэлд өртсөнийг хүлээн зөвшөөрч, ойлгодог байх хэрэгтэй. Toxic masculinity буюу сөрөг, хортой хэм хэмжээнээс болоод нийгэмд эрчүүдийг асуудалгүй гэж хардаг.
-Гаднын улс орнуудад туршилт явуулсан байсан. Гудамжинд эрэгтэй нь эмэгтэй рүү дайрч, доромжилж байхад хүмүүс болиулж байсан бол эсрэгээрээ эмэгтэй хүн эрэгтэй хүн рүү халдахад зогсоох бүү хэл инээгээд зогсоод байсан. Энэ үзэгдэл олон оронд түгээмэл байх шиг...
-“Эрэгтэй хүн зодуулаад байхад тэсээд л гарна биз. Өөрөө буруутай юм байгаа биз” гэж хардаг. Энэ хүн хүчирхийлэлд өртөж байна гэж харахгүй “зодуулаад байхыг бодвол ямар нэгэн буруу зүйл хийсэн байж таараа” гэсэн хохирогчийг буруутгадаг хандлагаар харж байгаа юм.
-Эрчүүдийг хүчирхийлснээр нийгэмд ямар үр дагавар гарах вэ?
-Сөрөг юм сөрөг үр дагавартай. Магадгүй бусдыг үзэн яддаг, үзэн ядалт нь сөрөг зүйл хийхэд хүргэдэг болж магадгүй. Арга нь нарийсч илүү хэрцгий болох магадлалтай. Бүгд намайг ингэдэг юм чинь гээд амиа хорлолт ихэсч магадгүй. “Нөгөө тэнэг юм, ногоон юм, арчаагүй юм” гэж хочлох нь эрэгтэй хүнд өөрийгөө үгүйсгэх, үнэ цэнгүй гэж мэдрэх, бусдыг үзэн ядах, бүгдийг буруутгаж “эд нар өөрсдөө надад ингэж хандсан юм чинь шанг нь хүртээнэ” гээд ямар ч шаналах юмгүй үйлддэг болох хандлага гарч магадгүй.
“МИНИЙ ХАНИЙН БОДОЛ, ШИЙДВЭР ИХ ЧУХАЛ ШҮҮ” ГЭЖ ЭХНЭРҮҮД НӨХӨРТӨӨ ХЭЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ
-Тэгэхээр эрчүүдээ тайван байлгаж, сэтгэл санаагаар дарамтлахгүй байх тал дээр эмэгтэйчүүдэд юу гэж зөвлөх вэ?
-Эмэгтэйчүүдийн зүгээс ойлгох нь чухал. Эрчүүдийг тусламж хэрэггүй хүн шиг хардаг. Тэд адилхан л хүн. Асуудалтай, зовлонтой, уурлана, гуниглана, уйлна. Тиймээс тэдэнд ч туслалцаа хэрэгтэй. Эмэгтэйчүүд тусалж дэмжих, яриулдаг болгох хэрэгтэй байна. Эрчүүдийн дотроо хадгалаад байгаа зүйлийг нь гаргадаг болгох нь чухал. Харахад л мундаг хүн шиг дотроо маш их шаналж зовсон, бухимдсан хүн яваад байдаг.
Америкаас хоёр ч хүн ирж миний сургалтанд сууж байсан.
-Дээр нь эмэгтэйчүүд уураа барих хэрэгтэй...
-Эрчүүд эмэгтэйчүүдийг ингэж үглэж байхаар нэг цохиод аваасай гэж боддог гэж байгаа юм. Тиймээс дахин дахин давтлаа гээд тэр хүн ойлгохгүй. “Чи юу гэж бодож байна? Энэ асуудлыг яаж шийдэх үү? Миний ханийн бодол их чухал шүү” гээд тэр бодлыг нь тооцдог байх нь чухал. Тооцохгүй байвал ярихаа больчихдог. Тэр хүн алдвал алдаг, дараа нь суралцана шүү дээ. Алдахыг нь хүлээн зөвшөөрч, “дараа ингэж засъя” гээд хамтдаа шийдвэр гаргаж, дараа алдахгүй байхад нь туслах хэрэгтэй.
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульд асуудалд орсон хүнд туслах тухай тусгасан. Өөрөөр хэлбэл асуудлаа олж харахад нь туслах сайн дурын болон албадан сургалтууд бий. Тэрийг хэрэгжүүлэх нь чухал.
Хүн алдсан байж болно. Гэтэл Монголд алдаагаа засахад нь туслах биш гэмт хэрэгтэн гэж хараад байдаг. Баривчлагдсан гэхээр нь гэмт хэрэгтэн энэ хүн алдсан байна гэвч алдаагаа засах боломж олгодог байх нь зөв гэж хардаг хандлага хэрэгтэй байна.
Гэвч манайд зан үйл засах сургалтанд суух хүмүүс зарим нь бүртгүүлчихээд ирдэггүй. Учир нь эргээд нөгөө хүнийг суусан уу, үгүй юу гэдгийг хянах систем байдаггүй.
Америкаас хоёр ч хүн ирж миний сургалтанд сууж байсан. Нэг залуу нь Монголд байдаг шигээ бодоод эхнэрийнхээ ажил дээр очоод суугаад байж. Тэгсэн ажлынхан нь “Нөхөр чинь чамайг хянаад байгаа юм биш үү” гэхэд нь “Үгүй, намайг хүлээж байгаа юм” гэж.
Тэр нь бусдад таалагдахгүй байсан тул цагдаад дуудлага өгчихсөн байгаа юм. Ингээд тэр залууг зан үйл засах сургалтанд суу гэж л дээ. Тэр сургалтанд хаана ч байхдаа хамрагдах боломжтой гэхээр нь Монголдоо ирэх боломжоо ашиглан ирээд суусан.
Нөгөө залуу нь мөн л эхнэрийн ажил дээр нь очоод маргалдаад алгадсан байна. Тэгээд ажлаас нь “Чи заавал сургалтанд суух хэрэгтэй. Сургалтад хамрагдаад ажлаа хийж болно” гээд явуулсан юм билээ. Тэгээд Америкт сургалтанд суухаар ойлголцоход хүндрэл учирна гээд Монголдоо ирэхээр болж, сургалтанд хамрагдсаныг батлах бичгээ үзүүлэхээр болсон юм билээ. Америкт “Энэ сайн хүн болох боломжтой. Алдаагаа засахад нь туслах хэрэгтэй” гээд сайн дурын сургалтанд суусныгаа дэмждэг юм байна.
-Ярилцсанд баярлалаа.