УИХ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 80 дугаар тогтоол гаргасан.
Улмаар “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар болсон юм. Төрийн ордонд "Гарц шийдлийг олъё" эрдэм шинжилгээний бага хурал эхэлж, 100 гаруй эрдэмтэн, судлаач Монгол Улсад тулгараад байгаа асуудлуудыг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.
"Өнөөдрийг хүртэл гаднаас оруулж ирсэн улс төрийн онол, практик, ардчилал, банк санхүү, шинжлэх ухааны ойлголт Монголд таарахгүй байгааг бид харлаа. Төр, улс төр, философийн түүх байхгүй эсгий гэрээс гаралтай малчин ард түмэнд цоо шинээр өөрсдөдөө тааруулж л эхлэх хэрэгтэй.
Өвөл боллоо. Мах л ярьдаг хүмүүс. Бусад ард түмэн бид нар шиг үндсэн хүнсний бүтээгдэхүүнээ өдөржин ярьдаггүй. Хоорондоо бараг бүгд хамаатан, ах дүү нар. Бид хүний эрх, эрх чөлөөг яриад байх шаардлагагүй. Бид нэг ард түмэн. АНУ шиг 150 үндэстэн дунд эрх чөлөө, санал асуулга, зөвлөлдөөн ярьж болно.
Ийм ард түмэнд шал өөр улс төрийн бодлого хэрэгтэй. Улс төрийн нам утгаа алдлаа. Хэдэн бүлэглэл хоорондоо хэрэлддэг л ажил хийж байна.
Бидний гарц шийдэл бол 1921 онд эсгий гэрээсээ цоо шинээр гарч ирсэн малчин ард түмэн юм. Бид эсгий гэрээсээ гарч ирээд 100 жил болж байна. Бид юу ч үгүй хоосноос эхэлсэн.
Бидэнд гаднын орчуулга биш, өөрсдөд таарсан Үндсэн хууль, засгийн газар, тогтолцоо хэрэгтэй.
Улс төрд орно гэдэг нь мөнгөтэй л болно гэсэн ойлголт байна. Манай улс төрийн аль ч түвшинд “Би улсынхаа, ард түмнийхээ төлөө ажиллах ёстой” гэх үндсэн ойлголт алга" гэлээ.
/Бичлэгийг тоглуулж болохгүй бол ЭНД дарна уу/