Өнгөрч буй энэ долоо хоногийн онцлох үйл явдлууд юу байв? Эргэн санацгаая.
ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Дээрхийн гэгээн IV Далай лам Х Богд Монголоос тодорсныг албан ёсоор зарлалаа. Х Богд гэж хэн болох, хэрхэн тодруулсан талаар ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, Доктор М.Батаатай сэтгүүлч Э.Энхмаа ярилцсан юм.
ГССҮТ-өөс энэ сарын 08-нд “Манай эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлжээ. Шалгалтын явцад 3 настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Улмаар Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь хүүг эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байна.
Уг этгээд 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас түүнийг шуурхай эрэн сурвалжилж баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж,эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хуралдааныг энэ сарын 02-ны өдрийн 09.00 цагт товлосон боловч шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан тул шүүх хуралдааныг гуравдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулаад буй юм.
Дорноговь аймгийн Сайншанд суманд 14 настай эрэгтэй хүүхэд гар утсаа цэнэглэж байхад цахилгааны богино холбоо үүссэний улмаас нас баржээ.
Орон нутгийн Цагдаагийн газраас шинжээч томилон уг золгүй явдлыг шалгаж буй аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Хошууч Мөнхбаяраас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны гуравдугаар сарын 08-ны өдрийн 12 цаг 10 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт “Цахилгаанд цохиулсан хүүхэд ирээд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн" гэв.
Нийслэлийн прокурорын газраас Капитал банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тус шүүх хэргийг энэ сарын 6-9-ны өдрүүдэд хянан хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Шүүхээс Капитал банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболдыг Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Улмаар 5 тэрбум төгрөгийн хохирлыг гурван сарын хугацаанд төлж барагдуулах, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.
Ч.Маралмаа 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөсөн юм.
Мөн явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Маралмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасаж, хоёр жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.
САНАЛ БОЛГОХ СУРВАЛЖИЛГА, ЯРИЛЦЛАГА
Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ. Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк.
Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа. Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол? Үргэлжлэлийг эндээс уншина уу.
Хүний амьдралд тохиолддог гэнэтийн таагүй үйл явдлыг хэн ч урьдчилж таамаглахын аргагүй билээ. Аливаа хар бараан үйл явдлын дараа хүнээс хэсэгтээ сэтгэлийн хат шаарддаг. Бэрхшээлдээ шаналсаар сэтгэлээр унах нь ч байна, харин шүд зуун сөрсөөр буцаад хэвийн амьдралдаа орох нь ч бий. Хэрхэх эсэх нь тухайн хүний ухаан, сэтгэлийн хатуужил, тэсвэр тэвчээрээс шалтгаалах зүйл. Нүүр тулсан бэрхшээлд сөхрөхгүй харин ч сөрж яваа бүсгүй болох Б.Болортуяаг бид Хүмүүс булангийнхаа ярилцлагын зочноор урилаа.
Өнгөрсөн жилийн наймдугаар сард АНУ-д усан онгоцны осолд монгол бүсгүй өртсөн нь элэг нэгтнүүдийг харамсуулсан. Алтан аяганаас ус уух хувьтай хэмээн монголчууд бэлгэшээдгээр бүсгүй аймшигт ослоос амьд гарсан юм. Тэрбээр “Би хоёр хөлөө алдсан ч үрсээ тэврэх гар минь байгаа шүү дээ” хэмээх нь сэтгэл хөдөлгөж байлаа. Үргэлжлэлийг эндээс уншина уу.
“Монголын зүймэл урлалын төв", Нийслэлийн бизнес инновацын газар хамтран “Апсайкл урлал-хог хаягдлыг дахин загварчлах” үзэсгэлэнг нээв. Тус үзэсгэлэн нь хог хаягдлыг багасгах, байгальд ээлтэй зан төлөвийг амьдралдаа мөрдлөг болгож, эх дэлхийгээ хайрлах үйлсэд хувь нэмрээ оруулах, таниулах зорилготой аж.
Үзэсгэлэнгийн үеэр хуучин хувцас, даавууны өөдсөөр урласан хувцас, эдлэлийн загварын шоу болов. Хаягдал материал, кофены уут, үйлдвэрийн өөдөс, гялгар уут зэргийг Монголын зүймэл урлалын төвийн үүсгэн байгуулагч Ц.Сэлэнгэ, дизайнер С.Ганчимэг нар ашиглажээ. Тэдний бүтээлүүдийг 28 оёдолчин урласан байна.