Хүний амьдралд тохиолддог гэнэтийн таагүй үйл явдлыг хэн ч урьдчилж таамаглахын аргагүй билээ. Аливаа хар бараан үйл явдлын дараа хүнээс хэсэгтээ сэтгэлийн хат шаарддаг. Бэрхшээлдээ шаналсаар сэтгэлээр унах нь ч байна, харин шүд зуун сөрсөөр буцаад хэвийн амьдралдаа орох нь ч бий. Хэрхэх эсэх нь тухайн хүний ухаан, сэтгэлийн хатуужил, тэсвэр тэвчээрээс шалтгаалах зүйл. Нүүр тулсан бэрхшээлд сөхрөхгүй харин ч сөрж яваа бүсгүй болох Б.Болортуяаг бид Хүмүүс булангийнхаа ярилцлагын зочноор урилаа.
Өнгөрсөн жилийн наймдугаар сард АНУ-д усан онгоцны осолд монгол бүсгүй өртсөн нь элэг нэгтнүүдийг харамсуулсан. Алтан аяганаас ус уух хувьтай хэмээн монголчууд бэлгэшээдгээр бүсгүй аймшигт ослоос амьд гарсан юм. Тэрбээр “Би хоёр хөлөө алдсан ч үрсээ тэврэх гар минь байгаа шүү дээ” хэмээх нь сэтгэл хөдөлгөж байлаа.
- Та Америкт амьдраад хэр удаж байна вэ?
- Анх 2002 онд Америкт хөл тавьж байсан. Би дүүтэйгээ энд ирэхээс өмнө 1998 онд аав ээж маань хамгийн бага дүүтэй минь хамт ирчихсэн байсан. Энд ахлах сургуулиа төгсөөд коллежид хоёр жил сурсан. Анх Чикагод байсан цагаасаа л хойш эндээс нүүгээгүй. Амьдралын минь ихэнх цаг хугацаа энд өнгөрсөн учир дасал болсон тул нүүе ч гэж бараг бодогддоггүй юм. Мөн энд ирснээсээ хойш Монголд очоогүй.
- Монголд очмоор санагддаг үе байх уу?
- Тэгэлгүй яах вэ. Миний ойрын гэр бүлийнхний ихэнх нь энд байдаг ч Монголд хамаатан садан, гэр бүлийнхэн минь бий. Найз нөхөд ч байдаг. Эх орон минь учир очихыг маш их хүсэлгүй яах вэ. Тэр дундаа нөхөртөө, үр хүүхдэдээ эх орноо үзүүлэх юмсан гэж боддог.
- Хүүхдүүд нь Монгол орон, ёс заншлын талаар сонирхдог уу?
- Хүү, охин хоёр маань маш их сонирхдог. Монгол үндэсний хоолонд их дуртай. Мөн ааруулд дуртай. Бас хуш модны самарт их дуртай. Эмнэлэгт байхад найзууд маань Монголоос самар авчрахад тэд булаацалдаад л иднэ лээ.
- Өнгөрсөнд болсон ослын талаарх мэдээлэлд монголчууд багагүй эмзэглэсэн ч эсэн мэнд үлдсэнд тань баярласан. Түүний дараа та эмнэлгээс гарч хүүхдүүдтэйгээ уулзаж байгаа влог бичлэг нь олны сэтгэлийг хөдөлгөж байв. Хөлөг онгоцны жолоочийн буруутай үйлдлээс болж осол гарсан гэх мэт мэдээлэл түгээд байсан. Тэр үед чухам юу болсон юм бэ?
- Бид гэр бүлийн найзуудынхаа хамт амралтын өдрүүдэд усан онгоцтой зугаалга хийж байв. Бид замдаа усан онгоцны зогсоолд түр зуур саатсан. Тухайн үед 8-10 хүний багтаамжтай хийлдэг хөвөгч дээр хүмүүс байсан ба хөдлөхөөс өмнө бид түүн дээр хэсэг хугацаанд тухалсан. Тухайн хөвөгчийг усан онгоцноос уяагаар бэхэлсэн байдаг ба түүнийг нь татаж эрэгний тавцан руу ойртдог тул би найз охинтойгоо юм ярингаа уяанаас татаж байсан юм. Тухайн үед найз охинтойгоо уулзаагүй удсан, гоё ч өдөр байсан тул сэтгэл санаа, орчин гээд бүх зүйл сайхан байв.
Гэтэл бидний усан онгоцон дээр зогсох нөхөр маань хэн нэгэн рүү орилж байхыг харсан. Би гайхаад эргээд хартал ард нэг усан онгоц маш ойрхон ирсэн байсан. Бидний ард усан онгоц ямар ч чимээ гаргалгүй тийм хурдан ирсэн байхыг хараад цочирдсон. “Бид доор чинь байна шүү дээ” гэж бараг орилж дуусаагүй байтал усан онгоцны мотор ажиллаж улам ухарч эхэлсэн. Тухайн үед “Би ингээд л үхэх юм байна” гэсэн бодол орж ирсэн.
“Би үхсэн эсвэл амьд байгаа” гэсэн бодол зурсхийн орж ирэхэд л сэхээ авч уснаас дээш гарах гэж зүтгэсэн.
Яг тийм үед хүний амьдрал, үр хүүхэд гээд бүх зүйл нүдний өмнө зэрвэс харагддаг юм билээ. Сэнс хоёр хөлөнд хүрч эхлэхэд би мэдэрч байсан ч, өвдөлт мэдрээгүй. Нэгэнт би эсэргүүцээд нэмэргүй гэдгээ мэдэж байсан тул амьсгалаа түгжээд биеэ сул тавьсан ба хэр удаан тийм байдалтай байснаа санадаггүй. Гэхдээ ус залгилж, живээгүй болохоор удаагүй байх гэж боддог. Нэг сэхээ ороод мэдэртэл би зүгээр юм шиг санагдсан.
Яг энэ үед “Би үхсэн эсвэл бодит байдал дээр зүгээр байгаа” гэсэн бодол зурсхийн орж ирэхэд л сэхээ авч уснаас дээш гарах гэж зүтгэсэн. Усанд зөвхөн гараараа дээш самардан сэлэх маш хэцүү юм байна лээ. Шууд дээшээ гарч чадахгүй байсан тул нүүрээ хальт гаргаж амьсгаа аваад буцаад доошлоход намайг хайгаад зогсож байсан нөхөр маань харангуутаа ус руу үсрэн над руу сэлж ирсэн.
Нөхөр минь намайг нэг гартаа бариад усан онгоц руу сэлэхэд нь би хөл минь зүгээр эсэхийг мэдэхээр “Миний хөл..., миний хөл...” хэмээсээр өргөөд хартал нэг нь байхгүй, харин нөгөө нь шагайнаас доош үл ялиг л тогтож байсан. Энэ бодит амьдрал уу, хар дарсан зүүд үү гэж итгэж ядаж байсан. Хэр их хүнд бэртсэнийг маань мэдэхгүй нөхөр маань “Зүгээр болно, бүх зүйл зүгээр болно” гээд л сэлээд байсан. Усан онгоцон дээр гарч элгээрээ доош харан хэвтэхэд л чухам юу болсныг бүгд мэдээд сандралдаж байв.
Эмнэлэгт байх хугацаандаа намайг сайтар тэнхэрсэн гэж эмч нар үзсэн нь би Монголд байхдаа спортоор хичээллэдэг байсны минь давуу тал байх.
Тэндээс холгүй усан онгоцтой эргүүлийн цагдаа байж таарсан ч намайг дайрсан усан онгоц замаас нь холдохгүй удаж цаг алдсан. Учир нь цагдаагийн усан онгоц болон бидний байсан онгоцны дунд тэрхүү усан онгоц хөндөлсөөд байв. Би тухайн үед хажууд байсан найз охиноосоо “Энэ бодит амьдрал мөн үү” гэж асуухад тэр “Бүх зүйл сайхан болно” гэж хэлснийг санадаг.
Ер нь тухайн үед болсон бүх үйл явдлыг би маш тод, сайн санадаг. Тэр завийг жолоодож байсан хүний буруу. Учир нь завийг хүмүүстэй тийм ойрхон байлгах ёсгүй юм. Холдооч гээд байхад ухарсаар л байсан. Завь, машин ялгаагүй аль болох чигээрээ л явуулахыг бодно шүү дээ. Гэтэл мотороо асаагаад л маш хурдтай ухарчихсан.
Хиймэл хөлөөр алхахад тусалдаг дасгалжуулагч долоо хоногт хоёр удаа гэрт ирж алхахад минь тусалдаг.
- Усан онгоцны жолоочид ямар хариуцлага тооцсон бэ?
- Тухайн үед жолоочийг авч явж согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх гэх мэт зүйлсийг нь шалгасан. Би өмгөөлөгч хөлсөлсөн. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй л байна. Тухайн завийг түрээслүүлсэн компани болон түрээслэгч жолооч хоёуланг нь хэрэгт оролцуулж байгаа ба алиных нь буруу гэдгийг тогтоохоор мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа гэсэн. Эрүүгийн хэргийн анхны шүүх хурал 2022 оны 11-р сарын 22-нд болсон ч одоогоор ямар нэгэн шийдэгдсэн зүйл байхгүй байна.
- Влогоос чинь харахад та тийм хүнд ослын дараа маш хурдан тэнхрээд эмнэлгээс гарсан байсан.
- Харин надад бол маш удаан санагдсан. Намайг сэргээн засах эмчилгээний тасаг руу шилжүүлнэ гэж бодож байсан ч тэгээгүй. Учир нь эмнэлэгт байх хугацаандаа намайг сайтар тэнхэрсэн гэж эмч нар үзсэн. Монголд байхдаа спортоор хичээллэдэг байсны минь давуу тал байх гэж би таамагласан. Энд байхдаа ч мөн дасгал хөдөлгөөнтэй байхыг эрмэлздэг байсан нь энгийн хүнийг бодоход ачаалал даах, давах чадвар илүү байсан байх. Тэргэнцэртэй болох хүртлээ би зөвхөн гарын хүчээ ашиглаж хөдөлдөг байсан. Тэргэнцэртэй болсон ч орноос шилжихэд ч гараа ашиглана.
Тухайн үед эмнэлгээс гарч болно гэхэд нь хүүхдүүдтэйгээ уулзах нь сайхан ч өөрийгөө бэлэн биш байх вий гэж эмээж байлаа. Мөн надаас гадна нөхөрт маань бүх зүйл шинэ, эрсдэлтэй байсан. Гэхдээ санасныг бодоход эмнэлгээс хурдан гарсан.
- Монголд байхдаа ямар спортоор хичээллэдэг байсан юм бэ?
- Би гимнастикаар хичээллэдэг байсан. Уран сайхны гимнастикийн улсын аваргын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байв. Найз, гэр бүлийнхэн маань намайг маш гоё хөлтэй хэмээдэг байсан. Багадаа булчинлаг хөлнөөсөө ичдэг байсан ч том болж, эмэгтэйлэг болохын хэрээр харин ч хөлөөрөө бахархдаг байв.
Бие махбодийн хувьд эрчүүд хүчтэй, тэсэх чадвартай байдаг бол эмэгтэй хүн сэтгэлийн хувьд илүү тэсвэр тэвчээртэй байдаг мэт санагддаг.
- Протез хөлөө хэзээ хийлгэсэн бэ?
- Одоогоор түр зуурын протез хөл хааяа зүүж дасгаж байна. Хиймэл хөлөөр алхахад тусалдаг дасгалжуулагч долоо хоногт хоёр удаа гэрт ирж алхахад минь тусалдаг. Ингэхдээ хоёр хиймэл хөлөө хийгээд урдаа дэмжигчтэй алхдаг байсан бол сая өнгөрсөн мягмар гарагт анх удаагаа дэмжигчгүй алхсан. Ганцаараа алхаж чаддаг, хэвийн амьдралдаа эргээд орохоо хүлээж байна. Зун гэхэд чөлөөтэй алхдаг болчих юмсан. Гэр бүлтэйгээ нуурын эргээр, цэцэрлэгт хүрээлэнд алхаж, хүсвэл ганцаараа ч ресторан орох үе ирэх байх. Мэдээж тэр хүртэл надад хэсэг цаг хугацаа хэрэгтэй.
Протезтой болох гэж буй хүмүүст өмнө нь туулаад гарсан зовлон нэгт хүмүүсийг танилцуулдаг юм билээ. Надад танилцуулсан хүн зургаан жилийн өмнө авто ослын улмаас хөлөө алдсан ч өдгөө паралимпын тамирчин, спортын хүн болсон залуу байсан. Ингэж хооронд нь танилцуулснаар бусдын туулж өнгөрүүлсэн бэрхшээл, эдгэрэлт, айдсаа хэрхэн давуу туулсан гээд туршлагаас сонсох нь сэтгэл санааны дэм болдог юм байна лээ.
- Протез багагүй үнэтэй байдаг шүү дээ. Үүнд улсаас хөнгөлөлт олгодог уу? Ер нь хөдөлмөрийн чадвараа алдсан хүнд ямар тэтгэмж олгодог вэ?
- Би осол гарахаас өмнө даатгалд хамрагдаагүй байсан. Харин осол болсноос хойш даатгалд хамрагдсан ба сарын 600 ам.доллар төлж байгаа нь өөрөө зардал гаргахаас илүү хямд тусаж байна. Цаашид байнга хэрэглэх протез хөлтэй болоход даатгалын үр дүн илүү сайн нөлөөлнө гэж бодож байна. Би иргэн биш болохоор тэтгэмжийн эрх шууд үүсэхгүй. Гэхдээ өргөдөл гаргаж үзэхийг зөвлөсний дагуу хүсэлт тавьсан ба хариу нь хараахан гараагүй байна. Хэрэв хүсэлтийг хүлээн авах юм бол осол гарснаас хойшхи өнөөдрийг хүртэлх хугацааг нөхөж олгодог юм байна лээ.
Сэтгэл санаагаар бүү унаарай гэдэг үг сонссон ч надад сэтгэл санаагаар унах шалтгаан байхгүй. Учир нь би тийм аймшигтай үйл явдлын дараа одоо үр хүүхэд, хань, гэр бүлтэйгээ хамт амьдарч байна гэхээр харин ч баярламаар...
- Тухайн үед бусдаас ирэх хандлага ямар байсан бэ?
- Найз нөхөд, гэр бүлийнхэн гээд таньдаг хүмүүсээс гадна танихгүй хүмүүсээс ч сэтгэл санааны маш их дэмжлэг үзүүлсэн. Нөхрийг минь гэртээ хүүхдүүдтэй хамт хонуулахын тулд найзууд минь намайг эмнэлэгт ээлжилж сахидаг байлаа. Хааяа ирж гэр цэвэрлэж, ээлжилж хоол хийж өгдөг байв. Би маш их хайр мэдэрсэн, мэдэрсээр ч байна. Түмний тус дэм маш их бий.
- Нөхрийн халамж мөн их байгаа байх?
- Нөхрийн халамж маш их... /хэсэг бодолхийлэв/ Түүний минь халамжийг юутай ч харьцуулшгүй. Би ер нь маш азтай хүн. Хүүхдүүдийн чинь заяа түшсэн гэж их сонссон. Нээрээ л тийм байх гэж боддог. Сэтгэл санаагаар бүү унаарай гэдэг үг сонссон ч надад сэтгэл санаагаар унах шалтгаан байхгүй. Учир нь би тийм аймшигтай үйл явдлын дараа одоо үр хүүхэд, хань, гэр бүлтэйгээ хамт амьдарч байна гэхээр харин ч баярламаар... Надад хөл байхгүй ч гар байна. Би өглөө босоод өөрөө нүүрээ угаачихна, хайртай хүүхдүүдээ тэвэрнэ. Үүнээс дор байдалд ороогүй нь аз шүү дээ.
Хэрэв нөхөр минь байгаагүй бол би амиа алдах байсан. Би амьсгал авах ганцхан секундэд бид харц тулгарч тэр намайг олж харан аварсан. Хэрэв тэгээгүй бол юм яаж муугаар эргэх байсныг мэдэхгүй. Ус нь тунгалаг биш тул хэчнээн шумбаж орсон ч доош живж байсан намайг харах боломжгүй байсан. Нэг удаа амийг минь аварснаас хойш тэр минь одоо ч намайг асарч “аварсаар” л байна.
Одоо өвчин зовиургүй болсон тул хол санагдаж байгаа ч алхах, бүжиглэх өдөр ирэх байх. Бага багаар илааршихын хэрээр урам зориг орж байна.
Гэр бүл минь л хамгийн чухал байна. Тэдэнтэйгээ хамт цагийг өнгөрөөж байгаа учир гэр бүлийн уур амьсгал, харилцаа эрүүл сайхан байхад бусад нь аяндаа болно доо. Мэдээж шинэ нөхцөл байдалд дасахад цаг хугацаа шаардагдсан. Машинд суугаад явах, элдэв моторт дуу чимээ сонсоод дотор эвгүйцдэг байсан. Зарим хүн цаанадаж хоёр жилийн дараа гэхэд сэтгэл санаа тогтворжиж гайгүй болдог гэсэн ч миний хувьд гэр бүл, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөд сайхан л байна. Хэвтэрт байхдаа эерэг зүйлд л төвлөрч, “Насаараа хэвтэрт байх биш, удахгүй бүх зүйл хэвийн болно” хэмээн өөрийгөө зоригжуулдаг байсан. Надад хөлнөөс бусад бүх зүйл байна. Хөлгүй ч гэсэн ядаж өвдөлтгүй болох юмсан гэж боддог байлаа. Өмнө нь өдөр бүр залхтлаа эм уудаг байсан ч ширхэг ч эм уугаагүй гурван сар болжээ. Одоо өвчин зовиургүй болсон тул хол санагдаж байгаа ч алхах, бүжиглэх өдөр ирэх байх. Бага багаар илааршихын хэрээр урам зориг орж байна.
- Эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийг танаас мөн харж болохоор санагддаг. Магадгүй тэдний тэсвэр тэвчээр илүү байдаг нь байгалиас заяасан чанар юм болов уу гэж боддог. Энэ талаарх таны бодол?
- Би үүнтэй санал нийлдэг. Нөхөр минь хүртэл хэлж байсан. “Чи миний хувьд яг л нэг баатар шиг санагддаг болсон. Хэрэв би чиний оронд байсан бол сэтгэлээр унасаар амиа хорлож ч магадгүй. Гэтэл чи бүх зүйл зүгээр болох юм шиг маш их тэвчээр гаргаж байна. Чи миний хувьд баатар” гэж хэлсэн. Бие махбодийн хувьд эрчүүд хүчтэй, тэсэх чадвартай байдаг бол эмэгтэй хүн сэтгэлийн хувьд илүү тэсвэр тэвчээртэй байдаг мэт санагддаг.
- Баярлалаа. Танд болон таны гэр бүлд эрүүл энх, сайн сайхныг хүсье.