"Төрийн түрээсийн орон сууц" хөтөлбөр-ийн шинэ бүртгэл 2017 оны дөрөвдүгээр сард эхлэх бөгөөд бүртгэлийн өдрийг товлож, иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хязгааргүй хугацаагаар хийнэ гэж ТОСК-иас мэдээллээ.
2016 оны гуравдугаар сард түрээсийн байранд орох хүсэлтэй иргэдийн материалын бүртгэлийг хийсэн ба энэ үед нийт 2500 орчим иргэн материалаа бүрдүүлж өгснөөс 600 орчим иргэнийг түрээсийн байранд хамруулжээ.
Харин үлдсэн 1900 гаруй иргэний материал хүлээгдэж байгаа бөгөөд 2017 оны гуравдугаар сард “Буянт-Ухаа 2” хорооллын 214 байранд найман бүлэг тус бүрээр квотолж, эрэмбэлэн хамруулах юм байна.
Бүртгэлд хамрагдсан иргэдийн материал нэг жилд /12 сар/ хүчин төгөлдөр байх бөгөөд 2016 оны 3 дугаар сард бүртгүүлсэн иргэд 2017 оны 3 дугаар сараас шинээр материалаа өгөх боломжтой.
“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт
1. Залуу гэр бүл
2. Хувийн байгууллагад ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн
3. Ахмад настан,
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл
5. Төрийн албан хаагч
6. Өрх толгойлсон эцэг эх
7. 18 хүртлэх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл
8. Байгалийн гамшиг, гэнэтийн аюул осолд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх тус тус хамрагдана.
Түрээсийн байрны төлбөрийн тухайд
Түрээсийн төлбөрийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар журамд тусгасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны 2017 онд мөрдөх 1м.кв талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6.000/зургаан мянга/ төгрөг, орон нутагт 4.500/дөрвөн мянга таван зуу/ төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоов. Түрээслэгч нь түрээсийн гэрээ байгуулахдаа 3 сарын төлбөртэй тэнцэх барьцаа мөнгийг ТОСК-ийн дансанд байршуулна.
Бүртгэгдсэн иргэдээс сонгон шалгаруулах тухайд
Түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлага хангаж, бүртгүүлсэн иргэдээс ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРМЫН 2.2-т заасан ангилал, квот /хувь/-ын дагуу сонгон шалгаруулах ажлыг ЭРЭМБЭЛЖ зохион байгуулна. Тухайлбал,
…Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлийн ангилалд бүртгүүлсэн иргэдийг /ихээс нь бага руу эрэмбэлнэ./
– Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэрэг, төрлөөр
– Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэргээрээ адил иргэдийг хөдөлмөрийн чадвар алдсан хугацаагаар тус тус ангилна. Дэлгэрэнгүйг TOSK.GOV.MN сайтаас харна уу.
Түрээсэнд хамруулах орон сууцны тухайд
Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар батлагдсан 169 дүгээр тогтоол, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар Улаанбаатар хот, орон нутагт баригдаж ашиглалтад орсон нийт 360 айлын орон сууцыг түрээсэнд хамруулж, метрквадратын хэмжээг 70м.кв болгон өөрчилсөн. Үүний дагуу Улаанбаатар хотод ХУД-ийн 10 дугаар хороонд баригдсан “Буянт-Ухаа 2” хорооллын 214 ширхэг 68,59м.кв 3 өрөө байр, орон нутагт 146 айлын орон сууцыг тус тус түрээсэнд хамруулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Түрээсийн байрыг өмчлөх тухайд
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бүрдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцанд ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖГҮЙ болно. ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРАМ-ын танилцуулгаас харна уу.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртлэх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлнэ. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглана.
"Tөрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн шинэчлэгдсэн журмын танилцуулга