Зургаан давхар барилгатай дүйцэхүйц 14 метр өндөртэй, 18 метрийн өргөнтэй, дэлхийд байхгүй том, хаан хээтэй Хүннү загварын дээлийг “Бат Зүү” ХХК-ийн хамт олон бүтээсэн байна.
Хоёр сарын хугацаанд 50 гаруй оёдолчид хамтран урласан энэхүү бүтээлд 0,5 сая метр даавуу оржээ.
Гиннесийн номонд бүртгүүлэх зорилготой энэхүү дээлийг өдгөө Монголын үндэсний түүхийн музейд хадгалж буй Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Бухан хошуу хэмээх газраас олдсон дээлний эх загвараар бүтээсэн байна.
"Батзүү" ХХК-ийн зөвлөх Ж.Оюунчимэг:
"Бидэнд улс орондоо төдийгүй дэлхийд таниулах томоохон бүтээл хийе гэсэн санаа төрсөн юм. Монголын үндэсний түүхийн музейд хадгалагдаж буй тэр дээлийг хүмүүс тэр бүр түүхийн үнэт өв гэж ойлгохгүй байна. Тиймээс бид дээлийг томоор бий болгоод, түүх, шинжлэх ухаан, технологийн ямар агуу ур чадвар шингэсэн бүтээл болохыг харуулахыг зорьсон юм. Монгол дээлээ өмс гэж тулгаад байх биш, бүтээсэн хойно нь хараад өөрийн эрхгүй Монголоороо бахархаж, хэлсэн хэлээгүй өмсөнө гэж бид ойлгож байна.
Түүнчлэн энэ бол улс орноо дэлхий нийтэд сурталчлах, аялал жуулчлал, оёдлын салбарын томоохон бүтээл болох юм. Мөн манай хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ур чадварыг харуулсан, энэ салбарыг цаашид хөгжүүлэхэд тэргүүн эгнээнд явж чадна гэдгийг харуулах үлгэр жишээ гэж ойлгож байна" гэлээ.
Энэхүү дээлийг маргааш 10.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд олон нийтэд танилцуулна.