Германы алдарт зохиолч И.В.Гётегийн "Фауст" жүжгийг энэ сарын 5-наас эхлэн Corporate Hotel & Convention Center-т дахин тоглох гэж байна. Найруулагч М.Батболдын тавьсан энэхүү жүжгийн Мефистофель чөтгөрийн дүрд өмнө нь гавьяат жүжигчин Л.Баттулга тоглож байсан бол энэ удаад жүжигчин Т.Бархүү ажиллажээ.
Дүрүүдэд:
- Фауст-Г.Мягмарнаран
- Фауст-С.Болд-Эрдэнэ
- Мефистофель-Т.Бархүү
- Бурхан-Б.Хатанбаатар
- Валентин-Б.Жаргалсайхан
- Маргарита-Н.Цэлмүүн
- Марта-Б.Одгэрэл
- Вагнер-М.Лхагва
- Элена-Н.Номинзул
- Хаант улс-UB Comedy Club
Ярилцлагыг видео хэлбэрээр үзнэ үү.
Жүжигчин Т.Бархүүтэй хийсэн ярилцлагаас онцлох нь:
- Бусадтай халуун дулаан сэтгэлээ нээн, эвтэй найртай байж, муу муухай зүйл, уур уцаараа дараад, илүү харж билүү долоохгүйгээр, нохойноос дор амьдрахгүй юм сан гэж бодогдох боллоо.
Яагаад ингэж хэлсэн бэ гэхээр энэ жүжигт Мефистофелийн дүр "Хүмүүс яагаад зүгээр л нохой шиг амьдарч болдоггүй юм бэ" гэж хэлдэг. Найруулагчтайгаа ярилцаад "Бид юуны төлөө амьдардаг юм бэ?" гэсэн санааг илэрхийлж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Яагаад бид энгийн амьдарч болохгүй, нэг нэгнээсээ илүү гарах гэдэг юм бэ? Мэдээж хүн сайхан амьдрахыг хүснэ. Гэхдээ тэр нь хэт ихэдвэл юунд хүргэх вэ гэдгийг энэ жүжгээс ойлгож авна.
Жүжгийн хамгийн их сэтгэгдэл үлдээсэн мөрт бол "Там бол та нарт зориулсан таван одтой зочид буудал".
- Амьд яваа насны туйлын зорилгыг хүмүүс өөр өөрийнхөөрөө хэлэх байх. Энэ жүжгээр дамжуулан амьдралын үнэ цэн, утга учир юу болохыг үзэгчдэдээ ойлгуулахыг уран бүтээлчид хичээж ажиллаж байна. Амьдралын үнэ цэнийг ойлгосон гэж үзэж байвал таны үзэл бодолтой нийцэж байна уу гэдгийг эргэцүүлэхийн тулд мөн үзэх ёстой.
- Бид гэр бүлийн үнэ цэнийг, үр хүүхдээ хайрлаж хамгаалах ёстойг мэддэг мөртлөө өөрсдөө мэдэхгүйгээр гэр бүл, үр хүүхдэдээ хүчирхийллийг үйлдэж л байдаг. "Би хүүхдийнхээ төлөө" гэж хэлж байгаа ч өндрөөс дуугарч загнаж зандардаг. Энэ бол наад захын жишээ.
- Хүмүүс сайн сайхан юм хийж байна гээд л муу муухайг үйлдвэрлэж байна. Улам их баяжихыг хүсэж, эрх мэдлийн төлөө тэмцээд л байдаг. Тэрний эцэст олж авч байгаа эрх мэдэл, баялгаараа маш их гэм нүгэл үйлдэж байдгаа мэдэхгүй, хүн төрөлхтний төлөө, монголчуудынхаа төлөө, сайн сайхны төлөө хийж байгаа юм гэдэг. Нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа мөртлөө цаанаа өөрийнхөө төлөө л байдаг.
Бид үнэхээр ичгэвтэр амьдардаг юм байна гэж бодох болсон шүү. Унтах орон байртай, өлсөж цангахгүй байвал болох юм биш үү?
- Жүжгийн хамгийн их сэтгэгдэл үлдээсэн мөрт бол "Там бол та нарт зориулсан таван одтой зочид буудал".
- Авьяас бол сэтгэлийн эмзэглэл гэж багш маань зааж байсныг хожим ухаарсан. Аливаа хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж эмзэглэж явснаар буцаад шагнал нь ирдэг юм гэсэн утгатай юм билээ.
- Аз жаргал миний хувьд сайхан гэр бүл, амьдрал, үр хүүхэд, сайхан ажил, орчин, сайхан улс, аялал гэж хэлнэ. Харин жүжигт аз жаргал гэж юу гэдгийг тодорхой хэлнэ. Тэрийг очоод үзээрэй.
- Орос, Германд "Фауст" жүжгийг таван цагаар хоёр өдөр тоглодог. Харин Монголд хоёр цаг гучин минутад багтаасан.
- Хүн яагаад өөрсдийн мөн чанарыг ойлгож болдоггүй юм бол оо гэдгийг би их боддог болсон. Бид үнэхээр ичгэвтэр амьдардаг юм байна гэж бодох болсон шүү. Унтах орон байртай, өлсөж цангахгүй байвал болох юм биш үү? Хэдэн жил биеэ хайхрахгүй явсаар байгаад эцсийн эцэст өвчин тусаад цуглуулсан мөнгөө өгдөг. Бид юуны төлөө амьдарч байгаа юм бэ? Хэн нэгэнд муухай харагдахгүйн тулд уу? Эсвэл хэн ч намайг юу ч гэж хэлж байсан хамаагүй би өөрөө л болбол боллоо гэж бодох ёстой юу? Эсвэл бүгдийг хайрлах ёстой юм уу? Эсвэл зөвхөн таньдаг хүнээ л хайрлах юм уу? Хүн төрөлхтнийг бүхэлд нь хайрлах юм уу?
- "Фауст" бол жүжигчин хүний цангааг тайлсан уран бүтээл
- Аз жаргал гэж юу вэ гэсэн томъёололтойгоор ирж энэ жүжгийг үзээд бидэнтэй санал нэгдэх эсэхэд дүгнэлт хийгээрэй.
Жүжгийн тасалбарыг: Ticket.mn