#CS2 Тэмцээн зохион байгуулагч PGL, Blast-ын араас ESL өөрийн зохиодог тэмцээнүүдэд оролцохыг нь тодорхойгүй хугацаанд түдгэлзүүллээ.
CS2-ын томоохон тэмцээнүүдийг хариуцан ажилладаг, тэмцээн зохион байгуулагч ESL-ээс Монголын "ATOX Esports" багийг "ESL Challenger League Season 49: Asia" тэмцээнээс хассан байна.
Тоглолт наймаалцах, допинг, хууран мэхлэхийн эсрэг тэмцдэг Британийн "ESIC (Esports Integrity Commission)" байгууллагын шалгалттай холбоотойгоор ийнхүү ESL өөрийн тэмцээнүүдэд орохыг нь тодорхойгүй хугацаанд түдгэлзүүлсэн байна.
- The MongolZ ESL Pro League-ийн шөвгийн наймд мажорын аварга Natus Vincere-тэй тоглоно
- The MongolZ гурван улирал дараалан ESL Pro League-ийн шигшээ шатанд шалгарлаа
- Мажорын аварга Spirit баг The MongolZ-ыг дахин нэг удаа хожлоо
ATOX ESL Challenger League-т 9-1 амжилттай дөрөвдүгээр байрт бичигдэж байсан бөгөөд тус тэмцээн нь ESL Pro League-т оролцох эрхийг олгох чухал тэмцээн байв. Тус багийн ESL Challenger League-т хийсэн өмнөх тоглолтууд устгагдаж, хүчингүй болох аж.
ATOX-ын шалгалттай холбоотой мэдээллүүд өнгөрсөн долоо хоногт гарч ESIC-ийн гишүүн байгууллага болох PGL, BLAST зэрэг тэмцээн зохион байгуулагчид холбогдох тэмцээнүүдээсээ хасаад байсан юм.
Одоогийн байдлаар ESIC-ээс шалгалтын талаарх тодорхой мэдээллийг гаргаагүй байна.