Холын хараа муудах нь нийгэмд хамгийн элбэг байдаг харааны эмгэг юм. Орчин цагт гар утас, компьютер, зурагтын нөлөөллөөс хараа муудах нь элбэг болсон ч бас өөр шалтгаан судлагдаж байгаа тухай ВВС агентлагийн цахим хуудаст тавигджээ. Тус нийтлэлд сүүлийн үеийн судалгааны үр дүнг тусгасныг орчуулан хүргэж байна.
Орчин үед хараа муудахад нөлөөлөх олон хүчин зүйлс бий. Хэд хэдэн энгийн зөвлөгөөг хэрэгжүүлвэл бидний хүүхдүүд аав ээж нараа дуурайгаад нүдний шил зүүх эрсдлээс зайлсхийх магадлалтай юм.
Нүдний хараа муудах нь удамшдаг гэнэ. Гэхдээ судалгаанаас үзэхэд Канадын хойд хэсэгт амьдардаг эскимосчуудын дунд холын хараа муудах үзэгдэл хагас зуун жилийн өмнө байгаагүй бол одоо хүүхдүүдийнх нь 10-25 хувь нь нүдний шил зүүдэг болжээ.
“Генийн хүчин зүйлсээс ийм үр дүнд хүрнэ гэж огт байхгүй” хэмээн Данийн Конпенгаген хотын Глоструп их сургуулийн эмнэлгийн мэргэжилтэн Нина Якобсен хэлжээ. Тухайн үед эскимосчууд өөрсдийн уламжлалт ан агнуур, загас барих амьдралын хэв маягаас барууны аж амьдралд шилжиж эхэлжээ. Энэ нь ард иргэдийнх нь хараа нь муудах гол шалтгаан болж эхэлсэн байна.
Ирландын Дублин хотын хүүхдийн эмнэлгийн мэргэжилтэн Иэн Флиткрофтийн ярьснаар генээр дамжуулж хүний хараанд доголдол үүсэх хандлага ажиглагддаг ч энэ эмгэг нь гадаад орчны өөрчлөлтөд илүүтэй нөлөөгөө үзүүлдэг байна.
Нүдний хараа муудах гол шалтгааныг ном их унших, хичээл сургууль хийхтэй холбон тайлбарладаг. Анх сонсоход яг л тийм мэт. Учир нь судлаач, эрдэмтдийн ихэнх нь нүдний шилтэй байдаг гэсэн хөнгөхөн дүгнэлт хийж болмоор. Гэвч судалгаагаар ийм хамаарал харин ч бага гарсан гэнэ. “Энэ асуудлыг их судлах тусам төдий чинээ харилцан хамаарал нь бага болохыг ойлгосон” хэмээн Флиткрофт хэлжээ.
Тухайлбал, Америкийн Охайо мужийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар ном уншсанаас нүдний хараа мууддаг гэсэн харилцан хамаарал огт байхгүй болохыг тогтоожээ. Гэхдээ Якобсений хэлснээр энэ хүчин зүйлийг бүр хасчихаж болохгүй гэнэ.
Сүүлийн үед эрдэмтэд нүдний хараанд хамгийн түрүүнд битүү байгууламжинд удаан хугацаагаар суух нь нөлөөлдөг гэж үзсэн байна. Европ, Австрали, Азид хийсэн судалгаагаар задгай агаарт байдаг хүмүүсийн хараа муудах хандлага гэрээсээ гардаггүй хүмүүсийнхтэй харьцуулахад бага байдаг гэнэ.
Тэгвэл шалтгаан нь юунд байна вэ? Нүдэнд нарны гэрэл сайнаар нөлөөлдөг байх нь. Квинслэндийн технологийн их сургуулийн эрдэмтэн Скотт Ридийн хийсэн судалгааг танилцуулъя. Австралийн сургуулийн хэсэг бүлэг хүүхдүүдэд хоёр долоо хоногийн хугацаанд 30 секунд тутам хөдөлгөөнийг нь хэмждэг бугуйн цаг өгчээ.
Хараа сайтай хүүхдүүд нүдний шил зүүдэг хүүхдүүдээс илүү хөдөлгөөнтэй байдаг гэсэн үр дүн гарах болов уу гэтэл үгүй гэнэ. Өөрөөр хэлбэл байнгын дасгал сургуулилт, бэлтгэл хийх нь нүдний харааг сайжруулахад нөлөөлдөггүй ажээ. Харин нарны гэрэл нүдний хараа хоёрын хооронд харилцаа хамаарал байсныг судалгаагаар олж тогтоожээ. Нарны хурц гэрэл гар хийцийн гэрлээс мянга дахин илүү эрч хүчтэй байдаг бөгөөд нарны гэрэлд удаан хугацаанд байдаг хүүхдүүд нүдний шил бага зүүдэг нь ажиглагджээ.
Магадгүй нарны гэрлийн нөлөөллөөр бидний организмд D амин дэм ялгардаг нь дархлаа болон мэдрэлийн системд таатай нөлөө үзүүлж, улмаар хараанд нөлөөлдөг байж болно. Түүнээс ч илүү түгээмэл онол бий. Нарны гэрэл бие махбодид, ялангуяа нүдэнд допамин ялгаруулахад нөлөөлдөг.
Нүдний алим томорсноос нүдний болорт торлог бүрхэвч дээрх дүрсний фокусыг тохируулах хүндрэлтэй болдог бөгөөд улмаар хараа мууддаг байна. Харин допамин нь энэ үйл явцыг удаашруулж, нүд хэвийн хэмжээнд байлгахыг дэмждэг.
Нарны гэрлийн нөлөөллөөр бидний организмд D амин дэм ялгардаг нь дархлаа болон мэдрэлийн системд таатай нөлөө үзүүлж, улмаар хараанд нөлөөлдөг
Мөн Флиткрофт хараанд биднийг хүрээлж буй орчны эд зүйлс нөлөөлдөг гэж үзжээ. Эргэн тойрноо ажиглаад үзээрэй. “Та нөүтбүүкнийхээ дэлгэцийг харахад цаана нь байгаа эд зүйлс фокусгүй харагддаг. Харин компьютераас хараагаа салгаад ханын цаг руу харвал цаг фокустай, харин бусад эд зүйлс бүдгэрч харагддаг.
Хэрвээ та хараагаа ямар нэг зүйл дээр тогтоовол тухайн зүйлийн гадна талаар бүдэг хэсэг үүснэ. Энэ нь нүд болон тархины эргэх хамаарлыг гажуудуулж байдаг гэнэ. Байгууламжийн гадна талд байгаа эд зүйлс харж байгаа хүндээ хол зайтай харагдана. Энэ тохиолдолд тухайн зүйлийг хүрээлж буй эд зүйлс бүдгэрч харагдахгүй. Тиймээс холыг харах нь нүдэнд маш чухал үр нөлөөтэй гэнэ.
Эдгээр судалгаа нь бидэнд шинэ эмчилгээний арга барил боловсруулахад туслах юм байна. Флиткроф дүрсийг бүдэг харагдуулахыг багасгадаг контакт линз дээр туршилт хийж байгаа аж. Мөн тэрбээр атропинтай нүдний дусаалгыг судалж байна. Энэ бодис нь нүдний алим томорч хараа муудахаас сэргийлдэг гэдгээрээ эртнээс алдартай юм. Гэвч энэ бодисонд бас таагүй нөлөө үзүүлэх тал бий гэнэ. Атропин нь хүүхэн харааг өргөсгөдөг бөгөөд түүний үр дүнд өвчтөнд гэрлийн эх үүсвэрийн эргэн тойронд солонгорсон туяа харагдаад байдаг гэнэ.
Энэ шалтгаанаар мэргэжилтнүүд эхэндээ үүнийг хэрэглэхээс татгалзаж байсан бол саяхнаас атропиныг 100 дахин бага тунгаар хэрэглэсэн ч эмчилгээний үр өгөөжөө өгдөг болохыг тогтоожээ. Тийм тунгаар хэрэглэснээр гаж нөлөө нь маш бага байх бөгөөд түүний үр дүнд анагаахын салбарынхан атропиныг хэрэглэх талаар сонирхож эхэлсэн байна.
Гэхдээ одоохондоо Флиткрофт төрөл бүрийн “ид шидтэй” эмчилгээний арга барилд итгэхгүй байхыг зөвлөжээ. Жишээ нь нүдний шил зүүж явах нь харааг муутгадаг гэсэн төөрөгдөл олон нийтийн дунд бий. Гэвч практик дээр энэ нь хэн нэгний санаанаас зохиосон яриа гэнэ. “Ихэнх хүмүүс харааны шил нүдний харааг улам муутгадаг гэж боддог ч үнэн хэрэгтээ тийм биш юм” хэмээн Флиткрофт хэлжээ.
Хэрвээ та хүүхдийнхээ нүдний хараанд анхаарал тавьдаг бол аль болох удаан хугацаагаар гадаа тоглуулж байгаарай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Үүний хор нөлөө гэж байхгүй.