Ази-Европын Дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг (АСЕМ) Монгол Улс эх орондоо 2016 оны долоодугаар сард зохион байгуулна.
Өнөөдөр МҮОНРТ-ийн байранд болсон чуулганы албан ёсны бэлэгдэл, www.asem11.mn цахим хуудсыг нээх ёслолын ажиллагаанд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь болон бусад албаны хүмүүс оролцлоо.
АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганыг угтан өнгөрөгч гуравдугаар сарын 3-31-ний хооронд орон даяар лого бүтээх уралдаан зарласан бөгөөд энэхүү уралдааны эхний гурван байрт шалгарсан бүтээлийг танилцуулан, шагнал гардуулсан юм.
Тус уралдаанд 22 оролцогч 35 бүтээлээ илгээсэн бөгөөд тэргүүн байр эзэлсэн н.Алтантуяагийн бүтээлийг 11 дэх удаагийн АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад байрлуулан ашиглахаар тогтжээ. Түүнээс гадна дотооддоо АСЕМ-ийн үйл ажиллагааг таниулах, бэлтгэл ажлын явцыг олон нийтэд сурталчлахад мөн давхар хэрэглэх юм байна.
Энэхүү логоны монгол гэрээр үндэсний уламжлал, дүр төрхийг илтгэсэн бөгөөд тооноор нь дэлхийг дүрсэлжээ. Гэр доторх A, E үсэг нь АСЕМ-ийн албан ёсны лого бөгөөд хөх өнгөөр мөнх хөх тэнгэр, энх тайвныг, монгол гэрийн бүслүүр болох гурван зураасаар өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг дүрсэлжээ.
Арга хэмжээний үеэр тус чуулга уулзалтын албан ёсны цахим хуудас болох www.asem11.mn хаягийг нээж буйг албан ёсоор зарлалаа.
МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь "Энэхүү цахим хуудас нь зөвхөн мэдээллийнх биш. АСЕМ-д оролцогчид бүртгэлээ хийнэ, зочид буудлаа сонгоно.
Тийм учраас энэ нь техникийн өндөр шийдэл шаардсан цахим хуудас юм" гэлээ.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "Миний ахалж буй ажлын хэсэг хурлын агуулгыг хариуцаж ажиллаж байна. Монголын Засгийн газрын хүлээх үүрэгт хуралд оролцох зочдын байр сууц, унаа, аюулгүй байдал гэх мэт маш олон асуудал байна. Мөн бид шинэ онгоцны буудлаа хэрхэн ашиглах талаар ярилцаж байна" гэлээ.
Тэрбээр цааш нь "Төрийн бүх байгууллагууд, Элчин сайдын яамдууд болон төрийн бус байгууллагууд, гадагшаа харьцдаг хүмүүс албан баримт бичгийн бланк, цахим хаягандаа энэхүү логог байршуулан илгээж байх хэрэгтэй. Ингэснээр энэ нь манай улсад АСЕМ-ийн чуулга уулзалт зохион байгуулагдах юм байна гэсэн сурталчилгааг хийж байгаа юм" гэлээ.
Дашрамд дурдахад, Ази-Европын уулзалт (Asia-Europe Meeting) буюу АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой 51 орон, хоёр байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн улс төр, нийгэм, эдийн засгийн интеграцийн томоохон үйл явц юм.
АСЕМ-ийн үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг тодорхойлдог АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт хоёр жил тутам болдог бөгөөд Монгол Улс 2008 оноос энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.