Зургаадугаар сарын дундуур модны хөвөн буюу улиасны унгарил хотоор нэг тарснаас хүмүүс харшил хөдөллөө хэмээн төвөгшөөдөг.
Гэвч “My club” мод тарьдаг залуусын клубын тэргүүн, ШУТИС-ийн профессор Д.Сэрдарам улиасны унгарил нь харшил өгдөггүй, газар булчихвал мод ургана хэмээн өөрийн Фэйсбүүктээ бичсэн байв.
Энэ талаар түүнээс тодруулахад “Сибирийн цагаан улиасыг 1950-1960-аад оны үед оросууд нийслэлд олноор нь тарьсан. Улиас нь 100-140 жилийн настай мод. Улиастайд л гэхэд Монголын хамгийн хөгшин, 80 гаруй жилийн настай улиас бий.
Энэ мод хотын зориулалттай биш ч харшил үүсгэдэггүй. Хамар ам руу ороод загатнуулж, эрвэгнүүлдэг учраас хүмүүс дургүй байдаг. Харин харшил үүсгэдэг мод бол лууль юм” гэлээ.
Улиасны унгарил харшил үүсгэдэггүй гэдгийг Монголын харшил судлалын нийгэмлэгийн мэргэжилтнүүд тогтоожээ.
Тэрбээр "хотод шилмүүст болон бутлаг мод тарьдаг. Улиас зургаадугаар сараас долоодугаар сарын эхний хоёр долоо хоногийн үед салхиар үрээ тараадаг учраас заримдаа замын хажуугаар соёолоод гарчихсан байдаг. Улиас хөрсөө хавж ургадаг тул хашаанд болон байшингийн дэргэд тарих тохиромжгүй" гэв.
Харшлын эмч мэргэжилтнүүд ч мөн адил улиасны унгарилын талаар судалгаа хийхэд огт харшил үүсгэдэггүй гэлээ. Улаанбаатар хотод тоосжилт, хөрсний бохирдол, мөн луулинаас харшил бий болж байна.
Тиймээс улиасны унгарил гарах үед түр хүлээцтэй хандаад, шатаалгүйгээр цуглуулан хөдөө хээр аваачаад булчихвал хөрсөндөө зохицоод ургах боломжтой гэдгийг профессор Д.Сэрдарам хэллээ.
Хур чийг сайтай цагт арчлах шаардлагагүйгээр энэ мод өөрөө ургачихдаг юм байна. Учир нь улиас нь маш тэвчээртэй, хурдан ургадаг, ус хөрс голдоггүй аж. Тиймээс Социализмын үед цөөхөн модтой байсан манай хотыг хэдхэн жилийн дотор ногооруулж чадсан байна.
"Дээш цацсан атга арвайн дундаас ганцхан ширхэг нь зүүн дээр тогтохтой адил хүмүүний ховор заяа" гэдэг шиг мянга мянган улиасны үрийг газар булахад мод болох хувь заяаг бас тааварлах боломжгүй юм байна. Үр болгон мод болохгүй ч ургах магадлалтай гэлээ.
Нийслэлд зургаадугаар сард тайралт хийдэг ч стандартын дагуу зөв тайралт хийгээгүйгээс мод үхэх тохиолдол их байдаг гэнэ. Эм улиасны молцгийг тайрч урьдчилан сэргийлдэг хэдий ч энэ жил хур бороо багатай, хуурайшил ихтэй байгаа учраас унгарил их гарч байгаа гэнэ.
Улиасны унгарил харшил үүсгэдэггүй гэдгийг Монголын харшил судлалын нийгэмлэгийн мэргэжилтнүүд мөн тогтоожээ. Унгарил гарах үеэр харшил үүсгэдэг бусад ургамлын тоосжилт эхэлдэг учраас хүмүүс улиаснаас харшлаад байна гэж ойлгодог аж. Тиймээс "модны хөвөн" байгалийн жамаараа гарсаар байх учраас хөдөө хээр аваачиж булах боломжгүй юм гэхэд хэдхэн хоног тэвчээд өнгөрөөхийг зөвлөж байна.