Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах автобус худалдах, худалдан авах олон улсын нээлттэй тендер зарласан. Тендерийн талаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан нарын албаныхан мэдээлэл хийлээ.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан “БНХАУ-ын таван компани шалгарсан. Шинэ автобуснуудаа хилээр орж ирэхээр нь шүүмжлэх биш Эрээнд очиж улсын комисс хүлээж авахаар ярьж байна. Үгүй бол орж ирснийх нь дараа шүүмжлэл дагуулж, асуудал үүсдэг. Ингээд авсан автобусаа буцаах хэцүү, байх хэцүү болчихдог. Ийм нөхцөлд орохгүйн тул Эрээнд хүлээж авна гэж төлөвлөж байгаа.
Мөн орон тооны бус иргэдийн хяналтын зөвлөл байгуулна. Автобус хугацаандаа ирж байна уу гэдэгт хөндлөнгийн хяналт тавихгүй бол худлаа хэллээ гэх асуудал гарч болзошгүй учраас иргэдийг мэдээлэлд татан оролцуулах юм. Хоёрдугаарт, зогсоолын асуудал байна. Улаанбаатарын бүх зогсоолыг иргэдийн хяналтад оруулна. Нэг зогсоолд нэг иргэн өдөржин автомашинаа орхиод, 8 цаг алга болоод байна уу, төлбөрөө бүтэн төлж байна уу, тал төлөөд хагасыг нь ажилтан халаасалж байна уу гэдгийг иргэд хянана.
Гуравдугаарт, автомашины оношилгоо, үзлэг хийх ажиллагаа үнэн, шударга явагдаж байгаа эсэхэд иргэд хяналт тавина. Нийт хөдөлгөөнд оролцож буй приус машины 30 гаруй хувь нь хорт утааг шүүдэг яндангаа худалдсан тухай яригдаад байгаа. Жолооч 300 мянган төгрөгөөр зардаг, харин худалдаж авсан нөхөд 1 сая төгрөгөөр урагш гаргадаг гэх асуудал бий. Ийм машин хөдөлгөөнд оролцсоор байвал агаарын бохирдол хэвээрээ л байна. Тиймээс иргэдийн хяналт хэрэгтэй байгаа. Ийм зорилгоор хяналтын зөвлөл байгуулж байна” гэлээ.
Түүнчлэн тэрбээр "Олон нийтийн тээврийн автобусаар зорчуулах ажлыг дээрээс нь эхэлнэ. УИХ-ын гишүүдээс эхлээд нийтийн тээврээр зорчих ёстой. Би ч автобусанд сууна. Ингэж хувийн автомашинаа унах соёлоос татгалзах нь зөв. Гэхдээ төлбөртэй бүс рүү мөнгөө төлөөд хувийн автомашинаа унаад орж ирж, хөдөлгөөнд оролцож болно, тэр бол хүний эрх" гэж ярив.
Иргэд эхний автобуснаас буугаад 30 минутын дотор дамжин суухад үнэгүй. Албаныхан картаа нэг удаа дараад өдөрт хэдэн ч удаа автобусаар үнэгүй зорчих боломжийг судалж байгаа аж. Мөн автобусанд QR кодоор, гар утасны апп, арилжааны банкны картаар төлбөр төлөх шийдэл гарган ажиллаж буйгаа танилцуулав.