Монгол Улс, Азийн Хөгжлийн Банкны түншлэлийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй хүндэтгэлийн арга хэмжээ эхэллээ. Арга хэмжээг нээж Сангийн сайд Б.Жавхлан үг хэлэв. Мөн Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ахмед Сайд цахимаар мэндчилгээ дэвшүүллээ.
Азийн хөгжлийн банк нь 1991 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын хамгийн том олон талт хөгжлийн түнш байж, зах зээлийн эдийн засагт суурилсан дундаж орлоготой улс болон хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Мөн Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийн бүтцийг шинэчлэн тогтворжуулах, институт, хүний нөөцийг бэхжүүлэх, шилжилтийг амжилттай давахад шаардлагатай дэд бүтцийг бүтээн байгуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр иржээ.
Өнөөдрийн байдлаар хөдөө аж ахуй, боловсрол, эрчим хүч, санхүү, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, тээвэр, хотын болон хөдөөгийн хөгжил, аж үйлдвэр, худалдаа, харилцаа, холбооны технологи зэрэг салбарын төсөлд нийт 3.3 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааг олгоод байгаа юм.