"E-SPORT" төрлийг хөгжүүлэх зорилгоор цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын албан хаагчдын дунд аварга шалгаруулах "Dota-2" тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна.
Энэ тэмцээн нь цагдаагийн байгууллагын 2023 онд зохион байгуулахаар төлөвлөсөн урлаг, спортын арга хэмжээний нэг бөгөөд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын нэрэмжит аж. Тэмцээнд нийт 22 баг бүртгүүлсэн бөгөөд:
- Цагдаагийн ерөнхий газрын алба нэгжээс 5,
- Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дүүргүүдийн цагдаагийн газраас 7,
- Орон нутгийн цагдаагийн газраас 10 багийн 110 тамирчид цахимаар оролцож байна. Тэмцээн өнөөдөр дуусаж, дүн гарах аж.
Нэмэлт 2023.06.20/:
"Dota-2" тэмцээнд авьяас чадвар, авхаалж самбаагаа дайчлан оролцсон алба хаагчдыг шагнан урамшуулах арга хэмжээ өнөөдөр /2023.06.20/ болж өнгөрлөө. Тэмцээнд нийт 22 баг оролцсон бөгөөд:
- Тэргүүн байрт Баянгол дүүргийн цагдаагийн газар,
- Дэд байрт Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төв,
- Гутгаар байрт Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид тус тус шалгарч, шагналаа гардан авчээ.