Арьс ширний үйлдвэрүүд амьтны арьсыг үснээс нь салгахын тулд хромын давс ашигладаг байна. Хром (Chromium) нь үнэр, амтгүй, уян зөөлөн шинж чанартай хоруу чанартай химийн элемент аж. Энэ нь хуурай, нунтаг хэлбэртэй тул агаарт дэгдэж ойр, орчмын амьдрах орчин болон амьсгалын зам, хоол хүнсээр дамжин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг хөрс судлаач хэлж байна.
Тухайлбал, арьс шир боловсруулах үйлдвэр олноор байрладаг нийслэлийн ХУД-ийн 700 өрхийн 2400 орчим иргэн хөрсний хромын бохирдолд их, бага хэмжээгээр өртөж байгаа. Учир нь тухайн бүсэд оршин сууж буй иргэдээс хамар битүүрэх, ургамлаас харшлах, арьс загатнах өвчлөл ихээр илэрчээ.
Энэ талаар "Green Land Friendly" ХХК-ийн захирал, хөрс судлаач, доктор П.Оюунбат "Улаанбаатар хот дахь арьс, шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн ойр орчмоор хөрсний бохирдол их байна, тэр дундаа хром зонхилсон хүнцэл, хар тугалгын бохирдол өндөр. Учир нь арьс, ширний үйлдвэрүүдэд ашиглаж байгаа хромын давс хөрсөнд хуримтлагдаж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болсон.
Хромын давс бол малын арьсыг үснээс нь салгаж авах зориулалттай хоруу чанартай химийн элемент тул хүнд арьс загатнах байдлаар сөргөөр нөлөөлж байна гэсэн үг. Мөн хром агуулсан, тоос, тоосонцор хүний хамрын салсыг гэмтээж, цаашлаад амьсгалын замын эрхтнүүдийг түлж, гэмтээж улмаар харшил үүсгэж байна.
Ийм хортой элемент гудамж, талбай, хөрсийг бохирдуулснаар нам гүний усанд ч нөлөөлнө. Хаврын улирал хуурайшилт их. Гэтэл хөрсөнд тогтсон хром агуулсан тоос, шороо агаар мандалд дэгдээд хүний амьсгалын замаар арьсанд наалдаж өвчлөлүүдийг үүсгэж байна. Цаашид үүнд арга хэмжээ авахгүй бол урт хугацаандаа олон өвчлөл үүсгэх эрсдэлтэй" гэлээ.
Хар тугалга, хүнцэл зэрэг хүнд металлын бохирдол хүний биед өнөөдөр шууд нөлөө үзүүлэхгүй ч цус эрхтэнд шингэж явсаар ген, хромосомыг ч гэмтээдэг гэж судалжээ. Тиймээс дэлхий нийт хүнд металлын бохирдолд маш анхааралтай, болгоомжтой ханддаг аж.