- АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй НҮБ-аас мэдээллийг бэлтгэн хүргэж байна -
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл АНУ-ын Нью-Йорк хотод үргэлжилж буй. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.
-Энэ жилийн Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улс ямар байр суурьтай оролцож байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд гурав дахь удаагаа оролцож үг хэллээ. Олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагад оруулах үүрэг хариуцлага, бидний амлалт хэрхэн хэрэгжиж байгаа талаар тодорхой саналуудыг ярьдаг. Энэ жилийн хувьд 78 дугаар чуулганы гол хэлэлцэж буй сэдэв болох Тогтвортой хөгжлийн зорилтуудтай холбоотой асуудлыг хөндөж ярьсан. Тогтвортой хөгжлийн зорилтыг 2015 онд баталснаас хойш найман жил өнгөрсөн. Дайн, цар тахал, дэлхий дахины эдийн засгийн нөхцөл зэрэг сорилтууд гарч ирсэн. Ийм нөхцөлд санхүүжилт муу байгаагийн улмаас зорилтуудын биелэлт маш муу байна. Үлдсэн долоон жилийн хугацаанд зорилтдоо хүрж чадах уу гэдэг нь өөрөө сорилт болж буй юм.
Дайн, цар тахал, дэлхий дахины эдийн засгийн нөхцөл зэрэг сорилтууд гарч ирсэн. Ийм нөхцөлд санхүүжилт муу байгаагийн улмаас зорилтуудын биелэлт маш муу байна.
2030 он хүртэлх үлдсэн хугацаанд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх санхүүжилтийг аргаа боловсронгуй болгох, хөгжиж буй орнууд хэрхэн илүү дэмжлэг үзүүлэх вэ, хэрхэн цаг үетэй нийцсэн, хурдтай арга хэмжээнүүдийг авч тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө уриалга гаргасан. Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд бүс нутагтаа аюулгүй байдал, энх тайвны төлөө ямар арга хэмжээнүүд авч байгаа, олон улсын яриа хэлэлцээрүүдэд идэвхтэй оролцож буй талаар дүгнэж хэллээ. Мөн эмэгтэйчүүдийн манлайлал, эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулсан талаар болон ирэх жил зохион байгуулагдах Дэлхийн эмэгтэйчүүдийн форумын талаар индэр дээрээс хэллээ. Дэлхийн энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний хангамж зэрэг асуудалд дэлхийн лидер эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэх талаар дуу хоолойгоо илэрхийлсэн.
-Мөн чуулганаар яригдаж буй гол асуудлуудыг та хэрхэн харж байна вэ?
-Энэ жилийн чуулганд нийт 98 орны төрийн тэргүүн оролцож байна. Энэ жилийн чуулганы онцлог гэвэл цаг үеийн сорилтууд, геополитикийн амаргүй нөхцөл байдал, цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярьж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хуралдааны гол мессежийг өгдөг. Түүний илтгэлд хөндөгдсөн гол асуудал нь сорилттой, эв нэгдэлгүй цаг үеийг хурдан дуусгах хэрэгтэй. Харин сорилтыг хэрхэн даван туулах вэ гэдэг асуудалд шинэлэг байдлаар цаг үе нөхцөл байдалтай таарсан арга хэмжээг авах шаардлагатай. Анх НҮБ хүнд хэцүү сорилттой цаг үед байгуулж байсан. НҮБ-д шинэчлэл хийх ёстой, цаг үетэй хөл нийлүүлэн алхах ёстой гэсэн санааг илэрхийлсэн.
Хоёрдугаарт, цаг уурын өөрчлөлт, үүнээс үүдэн гарч буй сөрөг нөлөөллүүдийг хэрхэн бууруулах вэ гэдэг асуудлаар цаг алдахгүй арга шийдлүүдийг олох хэрэгтэй. Үүний тулд НҮБ хөгжиж буй орнуудтай хамтарч ажиллах боломж бололцоо байгаа гэсэн юм.
Гуравдугаарт, хиймэл оюун ухааныг судалдаг аж ахуйн нэгжүүд нэгдэх хэрэгтэй. Мэдээлэл солилцох, энэ чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд НҮБ бүх улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн гэсэн. Улс орнууд цар тахлыг хэрхэн даван туулсан, эдийн засгийн нөхцөл байдал нь ямар байгаа, геополитикийн хүнд нөхцөл байдлыг хэрхэн давах туулах вэ, дайныг хэрхэн хурдан дуусгах вэ гэдэг асуудлаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.