Япон улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэ өнөөдөр бусдын гарт буудуулан амиа алдлаа. Эмч нар түүний амийг аврахаар тэмцэж байсан ч хүзүү болон цээжин тус газруу буудуулсан тэрээр шархаа даалгүй амьсгал хураасан байна.
Их наран улсын хамгийн залуу Ерөнхий сайдын нэгт тооцогдож байсан удам дагасан улс төрч гэгддэг түүний намтрыг хүргэе.
УДАМ ДАГАСАН УЛС ТӨРЧ
Шинзо Абэ Сэйкэй их сургуулийг 1977 онд төгссөн, хуульч мэргэжилтэй. Түүнчлэн АНУ-ын Хойд Калифорнийн их сургуульд 1978-1979 онд суралцаж байсан. Төд удалгүй сургуулиа хаяад Америкаас ирээд “Кобэ стил” компанийн ган цувималын үйлдвэрт гурван жил ажиллаж, дараа нь эцгийнхээ хувийн нарийн бичгийн дарга болсон нь түүний хувьд улс төрд хөл тавих гараа болжээ.
Шинзо Абэ удмаараа улс төрч. Тодруулбал түүний өвөө Кан Абэ Японы Ерөнхий сайд, харин аав Шинтаро Абэ нь Либерал Ардчилсан Намын нэр хүндтэй улс төрч төдийгүй Гадаад худалдааны сайд болон Гадаад хэргийн сайдын албыг тус тус хашиж байжээ. Түүний аав дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы Гадаад хэргийн сайдаар хамгийн удаан хугацаанд ажилласан сайд гэдгээрээ түүхэнд үлдсэн юм. Мөн Ерөнхий сайдад нэр дэвшээд ялалт байгуулах өндөр магадлалтай улс төрчдийн нэгээр тооцогдож байсан ч 1991 онд нас баржээ.
Харин түүний ээж Ёко Киши бол Японы Ерөнхий сайдын албыг хашиж байсан Нобосүкэ Кишигийн охин юм. Киши Дэлхийн II дайны үед Ерөнхий сайд байсан Хидэки Тожогийн кабинетийн гишүүн байсан гэдэг. Дэлхийн II дайнд Япон улс ялагдах үед улс төрийн хоригдлуудыг хорьдог байсан Сугамо шоронд хоригдож байжээ. Шоронгоос гарсныхаа дараа Киши Японы Ардчилсан намыг байгуулсан бөгөөд 1950 онд Ёшидагийн Либерал нам, Кишигийн Ардчилсан нам нэгдэж өнөөдрийн Шинзо Абэгийн удирддаг Либерал Ардчилсан намын эхлэлийг тавьжээ.
Тэрбээр 1999 онд Японы парламентын Төлөөлөгчдийн танхимд Ямагучи мужаас сонгогдсон юм. Харин 2000 оноос эхлэн Япоын экс Ерөнхий сайдууд болох Ёширо Мори болон Жуничиро Койзүми нарын Засгийн газарт ажиллаж байв.
Либерал Ардчилсан Намын дарга Шинзо Абэ 2006 онд Ж.Койзүмигаас халааг нь авч, Их наран улсын 90 дэх Ерөнхий сайдаар 52 настайдаа томилогдов. Ингэснээр Дэлхийн II дайнаас хойш Японд сонгогдсон хамгийн залуу Ерөнхий сайд болсон.
Гэвч 2007 оны эхээр Японы Хөдөө аж ахуйн сайд авлигын хэрэгт холбогдон амиа хорлосны улмаас Абэгийн рейтинг унасан юм. Үүнтэй холбогдуулан тэрээр 2007 оны есдүгээр сарын 12-нд Ерөнхий сайдаас огцорч, Либерал Ардчилсан намын тэргүүн Ясуо Фукудад халаагаа өгдөг.
2009 оноос Япоын Ардчилсан намын байр суурь ганхаж эхэлдэг бөгөөд 2012 онд Шинзо Абэ Либерал Ардчилсан намын тэргүүн дахин сонгогддог. Түүнчлэн өмнө оны арванхоёрдугаар сарын 26-нд Японы Ерөнхий сайдаар дахин сонгов. 2014 онд мөн л улиран сонгогдсоноор эрх мэдлээ бэхжүүлсэн юм.
ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ БОДЛОГО-АБЭНОМИКС
Хоёр дахь удаа Ерөнхий сайдаар сонгогдсоны дараа Шинзо Абэ эдийн засгийн зогсонги байдлыг сэргээх, эрчимжүүлэх эдийн засгийн бодлого боловсруулсан.
Абэгийн үйл ажиллагааны гол зорилго нь "Абэномикс" хэмээн нэр аваад байгаа эдийн засгийн шинэчлэлийн бодлого юм. Энэ нь Шинзо Абэгийн “Абэ” болон Экономиксийн “номикс” гэсэн хоёр үгийн нийлбэр юм. Түүнийг засгийн эрхэнд гарахаас өмнө Японы эдийн засаг бараг хорин жилийн турш зогсонги байдалд орсон байжээ.
Иймээс Ерөнхий сайдын хувьд эдийн засгаа сэргээхийн тулд авах хамгийн чухал арга хэмжээ нь дефляцийг зохицуулах явдал байсан аж. Тиймээс түүний хэрэгжүүлж эхэлсэн Абэномиксийн бодлогын гол зорилго нь Японыг дефляциас гаргах байв. Абэномикс гурван үндсэн төлөвлөгөөнөөс бүрддэг байна. Үүнд:
- Мөнгөний бодлого- Японы Засгийн газрын бондын худалдан авалтыг сэргээхийн тулд асар их хэмжээний мөнгө хэвлэх
- Төсвийн тэлэлт- Нийгмийн байдлыг сайжруулахын тулд иргэдэд хөрөнгө оруулах замаар Засгийн газрын зарцуулалтыг огцом нэмэх
- Бүтцийн шинэчлэл- Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч гэсэн гол салбаруудыг шинэчлэх юм байна.
Дэлхийн гурав дахь, Азийн хоёр дахь том эдийн засагтай улс Японы эдийн засаг 20 гаруй жил дефляцид нэрвэгдсэн байсан ч Абэгийн тус бодлого эдийн засгаа өөд нь татсан юм.
АБЭГИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ДЭЛХИЙН II ДАЙНААС ХОЙШ АНХ УДАА ЯПОНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГОД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
2015 оны есдүгээр сарын 18-нд Японы парламент тус улсын Зэвсэгт хүчин хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулахыг дэмжих хуулийг баталсан билээ. Өөрийгөө батлан хамгаалах энэхүү хуулийг Шинзо Абэ санаачилсан юм.
Шинэ хуулийн дагуу Японы арми улс орноо болон холбоотноо хамгаалах үүднээс өөрийн хилийн зурвасаас гадна үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа төдийгүй олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох боломж нээгдэж байгаа аж.
Мөн болзошгүй тохиолдолд өөрийн иргэдийг барьцаанаас суллахад цэргийн хүч ашиглах боломжтой болж байгаа юм.
Тус хуулийг парламент баталснаар Япон улс дэлхийн II дайнаас хойш анх удаа аюулгүй байдлын бодлогодоо эрс өөрчлөлт оруулж, гадаадад цэргээ илгээх эрхтэй болсон.
Шинзо Абэ найман жилийн турш Японы Засгийн газрыг нэр төртэйгөөр тэргүүлсэн. Түүний бүрэн эрхийн хугацаа 2021 оны есдүгээр сард дуусах байсан ч ужиг өвчин нь хүндэрсэн тул 2020 онд ажлаа өгсөн юм. Абэ Японы Засгийн газрын тэргүүнээр ажилласан сүүлийн өдөр Засгийн газрын танхимаас хүндэтгэл үзүүлэн цэцэг өгч, алга ташилтаар үдэж байв.
2015 оны нийтлэлийг дахин гаргав.