Шотландын тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулга өчигдөр болж өндөрлөлөө.
Одоогоор тооллогын ажил бүрэн дуусаагүй ч талаас илүү хувь буюу засаг захиргааны 32 нэгжээс 23-ынх нь саналын хуудсыг тоолоод байна.
Урьдчилсан байдлаар “Үгүй” хэмээх хариулт 54.3 хувьтай буюу давамгайлж байгаа бол “Тийм” гэсэн хариултыг сонгогчдын 45.7 хувь нь сонгожээ. Өөрөөр хэлбэл 1 176 952 хүн “Тийм” гэж хариулсан бол “Үгүй” хэмээх хариултыг 1 397 077хүн дугуйлсан байна.
Энэ нь сонгогчдын ихэнх хувь нь Шотланд улсыг Нэгдсэн Вант улсаас тусгаарлахыг дэмжихгүй байгаагийн илрэл юм.
Тун удахгүй тус улсын нийслэл Эдинбург болон Абердин хотуудын тооллогын үр дүн зарлагдана.