1941-1945 оны аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ой 2025 онд тохиож байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн медаль”-иар шагнах ёслол өнөөдөр /2025.03.13/ ОХУ-ын Элчин сайдын яаманд боллоо.
Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиков, 2025 оны тавдугаар сард бид 1941-1945 оны Аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ой, есдүгээр сард дэлхийн II дайны төгсгөл болох Чөлөөлөх дайны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх гэж байна. Бид өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Чөлөөлөх дайны 80 жилийн ойн медалийг ахмад дайчдад гардууллаа. Ойн медалийг тухайн дайнд гар бие оролцон зүтгэж явсан дайчдад гардуулах журамтай. Ахмад дайчдын тоо жилээс жилд цөөрсөөр байгаа нь гунигтай.
Ирэх тавдугаар сард бид аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Энэ дайнд ялалт байгуулахад Монголын холбоотнууд маань ЗХУ-д үзүүлсэн дэмжлэг тусламжийг үнэлж баршгүй. Энэхүү хоёр дайны түүхт ялалтын ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх тавдугаар сард Москвагийн Улаан талбайд болох Ялалтын баярын парадад оролцох урилгыг манай талаас явуулсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урилгыг хүлээн авч, оролцохоо мэдэгдсэн. ЭСЯ-наас ойрын хугацаанд айлчлалын бэлтгэл хангаж, түүхт ойг тэмдэглэх арга хэмжээг Ерөнхийлөгчийн айлчлалаас эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн медаль”-ийг уг дайнд оролцсон 20 ахмад дайчинд олгох юм байна. Тэдгээр ахмад дайчдаас өнөөдөр Улаанбаатар хотод амьдарч байгаа:
- Намсрайн Пүрэвжалба
- Ундрахын Доржпалам
- Цэрэнгийн Чимэдцэрэн /Түүний ярилцлагыг унших бол ЭНД дарна уу/
- Гомбосүрэнгийн Шагдар
- Дорлигжавын Цанжид нар хүрэлцэн ирж, ойн медалиа гардан авлаа.
Цэргийн албанд мордож, 1945 онд дайнд татагдах үедээ 20 настай байсан гэж бодоход ахмад дайчид цөм нас сүүдэр 100 давжээ.
Өнөөдөр ойн медалиар шагнуулсан ахмад дайчин Ундрахын Доржпалам гуай 105 настай. Залуудаа цэргийн албанд мордож, улмаар дайнд татагджээ. Хошууч цолтой, цэргүүдээ удирдаж явсан тэрбээр дайны дараа Төв аймгийн Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант суманд Нэгдлийн даргаар ажиллажээ. Улмаар Намын дээд сургуульд сурч, Төв аймгийн захиргаанд хэлтсийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Насаараа удирдах алба хашиж явсан энэ буурал одоо ч үзэг, цаас нийлүүлж бичиж, тэмдэглэж суудаг гэж охин нь ярив.
У.Доржпалам гуайн зургаан хүүхдийн том нь 82 настай бол отгон хүү нь 67 нас хүрчээ. Өдгөө 70 настай охиныхоо асаргаанд, аж төрж байна.
Ахмад дайчин 102 настай Намсрайн Пүрэвжалба, Би 20 настайдаа цэргийн албанд мордож Сулинхээрийн 9-р отрядад алба хааж байв. Сулинхээрт жил гаруй л болж байхад дайн эхэлж, манай отрядынхны хагас нь дайнд явсан. Манай салаан дарга Шагдар гэж Бага дэслэгч цолтой хүн байлаа.
-Танд дайны үед хүнд хэцүү ямар дурсамж үлдсэн бэ?
-Дайны үед хөнгөн цаг гэж байхгүй шүү дээ, хүү минь. Хэзээ, юу болохыг хэн ч мэдэхгүй. Монголын ард түмэн Засгийн газрынхаа шийдвэрээр дайнд оролцож, одоо 102 нас хүрлээ дээ. Чөлөөлөх дайны дараа Улаанбаатарт ирж япон цэргүүдийг манаж байгаад, цэргээс халагдсан гэв.
Д.ЦАНЖИД: ХИЛИЙН ЦЭРЭГТ ЗУРГААН ЖИЛ АЛБА ХААХДАА ХАМГИЙН ХҮНД ҮЕД НЬ ЗҮТГЭЖЭЭ
Ахмад дайчин 101 настай Д.Цанжид гуай 1945 онд цэргийн албанд мордож Халхын голд байлдаж, хоёр ч удаа тулгаралтад оролцсон түүний хөлд дайны шарх сорвижин үлджээ.
Дайны талбарт тулалдаж явсан талаараа “Дуран хараагаар 500 метр газарт бай алддаггүй дайснуудыг онодог, дажгүй бууддаг байж л дээ. Мэргэн бууч цол авсан. Чөлөөлөх дайны дараа баруун хязгаар хүнд байдалд орлоо гэхэд Ж.Нэхийт баатрын салаанд багтаж, тулгаралтад оролцож 22 насандаа Байтаг Богдод Заставын дарга байснаа өнөөдөр дурсан ярих тэрбээр хилийн цэрэгт зургаан жил алба хаахдаа хамгийн хүнд үед нь зүтгэсэн гэдгээ онцлон хэлж байв.
Д.Цанжид гуайнх таван хүү, ганц охинтой, өдгөө тав дахь үеэ үзэж өнөр өтгөн болжээ. Хөвгүүдийнх нь дундах ганц охин 20 настайдаа нөхөрт гарснаас хойш өнөөг хүртэл хүргэн, охиноосоо салаагүй, ачлуулж тойглуулан сайхан амьдарч байна.
Завхан аймгийн Ургамал сумын уугуул малчны хүү тэрбээр гурван өнчин дүүгээ тэжээхийн тулд 1944 онд 20 настайдаа нутгаасаа гарч, Хөвсгөл аймгийн Хатгал дахь Ноосны үйлдвэрт нэг жил ажиллажээ. Ноосны үйлдвэрт байхдаа дэлхийн II дайны үед Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх банхар цагаан эсгий гутал маш олноор хийж, өдөр шөнөгүй ажиллаж, Зөвлөлт рүү илгээж байсан гээд ярих энэ азай буурлаас асууж лавлаад байвал үзсэн, туулсан нь үлгэр туульс шиг ажээ.
Монгол Улсаас чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчид жилээс жилд цөөрсөөр өнөөдөр 20 хүн амьд сэрүүн байна. Тэднээс таван ахмад дайчин ирж, ойн медалиа гардан авлаа.
“Манай ахмад дайчдын тоо жилээс жилд цөөрч байна. Халхын голын дайнд оролцсон нэг ахмад дайчин, 1941-1945 онд баруун хилийн тулгаралтад оролцсон 10 гаруй ахмад дайчин, Фронтод бэлэг хүргэж байсан нэг ахмад дайчин фронт Цэгмэд гуай амьд сэрүүн байна” гэж Монголын дайн энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын хорооны тэргүүн, Бэлтгэл хошууч Генерал Б.Баярмагнай ярив.