ОХУ-ын нийслэл Москва хотноо жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын тээвэр логистикийн үйлчилгээ, технологийн чиглэлийн 23 дахь удаагийн "Trans Russia/ Trans Logistica" үзэсгэлэн яармагт анх удаа оролцсон Монгол Улс шилдэг дебют шагнал хүртлээ.
Тус үзэсгэлэнд Монголоос гадна анх удаа Герман, Беларусь, Казахстан, Латви, Литва, Финлянд, Эстон, Иран улсууд оролцсон билээ.
Москва хотын Крокус экспо хэмээх томоохон цогцолбор төвд явагдсан тус үзэсгэлэнд Ази-Европыг холбосон хамгийн дөт замтай Монгол Улс павильоноо нээж, төмөр зам, авто зам, агаар, далайн тээврийн нөөц боломжоо танилцуулсан юм.
Тус павильоныг Ozone Visions компани байгуулан засаж тохижуулсан бөгөөд тус компаийн захирал Б.Отгонзулаас сэтгэгдлийг нь сонслоо.
"Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улс өөрийн өнгө төрх, уламжлал соёлоо илэрхийлэн, урдаа барьдаг уран бүтээлчдийнхээ гараар бүтсэн сайхан павильон засаж дэлгэн тавилаа.
Энэ үзэсгэлэнд есөн улс анх удаа оролцож, тэдгээрээс Монголын павильон шилдгээр шалгарч шагнал хүртсэнд баяртай байна." гэлээ.
Тэрбээр "Өнгөрсөн жил Зам тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам ХНН хамтран Бээжин хотноо Транзит Монгол чуулган амжилттай зохион байгуулж, азийн зах зээлд дуу хоолойгоо хүргэсэн томоохон арга хэмжээ болж өнгөрсөн. Эдийн засгийн хувьд их үр дүнтэй, Монгол Улсын төмөр замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой арга хэмжээ болсон.
Энэ жил бид Москва хотноо "Транзит Монгол-2018" чуулганыг дахин зохион байгууллаа. Монгол Улс Еврази болон дэлхийн хэмжээнд ачаа тээврийн салбарт өөрсдийн газарзүйн байршил, давуу талаа санал болгож байгаагаараа онцлогтой. Энэ арга хэмжээнд томоохон шийдлүүд гарлаа" гэлээ.
Олон улсын павильоны зургийг "ФОТО: МОНГОЛ УЛС 23 дахь удаагийн TRANS RUSSIA үзэсгэлэнд анх удаа оролцож байна" мэдээн дээр дарж үзнэ үү.