Маршалын гүүрний зүүн хойно, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд өсвөр насны дөрвөн хүүхэд живж харамсалтайгаар амь насаа алджээ. Тэдгээр хүүхдүүд усан халианд хөөсөнцөр тавьж тоглож байх явцдаа эндэж, амь насаа алдсан байна. Шумбагчид дөрвөн хүүхдийн цогцсыг уснаас гарган авсан бөгөөд одоогийн байдлаар цагдаагийн байгууллага болон шүүх эмнэлгийн шинжээчид газар дээр нь ажиллаж буй юм.
Барилгын ажил явагдаж байсан тус газрыг нийслэлээс үйл ажиллагааг нь зогсоож, ажлын хэсэг байгуулан шалгалт явуулж байсан. Тус газар барилгын үйл ажиллагаа явуулж байсан компани анх цөөхөн обьект барина гэж зөвшөөрөл авч байсан боловч том барилгууд барьж байжээ. Үүнтэй холбогдуулан нийслэлээс ажлын хэсэг гаргаж шалгалт явуулсан. Энэ сарын 20-нд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар ажлын хэсгийн ахлагч мэдээлэл танилцуулж тухайн газар үйл ажиллагаа явуулж байсан компани Ойн тухай хууль, Газрын тухай хууль зөрчсөн учир хариуцлага тооцох асуудал яригдаж байжээ.
Өнөөдөр гарсан хэрэгтэй холбогдуулан хотын дарга шуурхай хурал зарлажээ.