Кэмбрижийн гүн болон гүнгийн ахайтан нар өнгөрөгч бямба гаригт төрсөн бяцхан гүнждээ Шарлотта Элизабет Диана нэр хайрлажээ.
Бяцхан гүнжийг одоо Кэмбрижийн залуу гүнж Эрхэм дээдэс Шарлотта хэмээн албан ёсоор дуудах гэнэ.
Ханхүү Уиллиамын тэнгэрт хальсан ээж Диана гүнжийн нэрээр шинэ хүүхдийг нэрлэж магадгүй гэж удаан хугацаанд хэвлэлээр таамаглан бичицгээж байлаа. Түүнчлэн Шарлотта эсвэл Элис гэж нэрлэж магадгүй ч ярилцаж байв.
Шарлотта нь Чарльз хэмээх нэрний эмэгтэй хувилбар юм. Энэхүү нэр нь III Георг хааны гэргийн нэр гэдгээрээ алдартай бөгөөд XVIII зуунд ихэд түгээмэл болж байжээ.
Дашрамд дурдахад, бяцхан гүнж Хатан хаан II Элизабет болон түүний нөхөр Эдинбургийн гүнгийн тав дахь гуч нь болж байна.