Хааяа гэнэтхэн зогтусаад 35 миллиметрийн дурангаар харж буй мэтээр эргэн тойрноо зав гарган ажиж чадвал жавартай өвөл, шуургатай хавар, аагим халуун зун, навч шаргалтсан намарт ч, ер жирийн өдрүүдэд ч аз жаргал бий.
Гэхдээ яг л хүрдэн дотор ороод эргэж байх шиг байнга яардаг, тэвддэг, завгүй адгуу амьдралын хэмнэл дундаасаа бид төдийлөн толгой өндийж аливаа юмсыг ажиглаж амждаггүй.
Тиймээс “Өө нээрээ энэ чинь л амьдрал шүү дээ” гэж буй бүхэндээ талархаасай, хамтдаа нэг хотод амьдарч буй бусдыгаа хэрэг болгоод нэг анхааралтай хараасай, зүгээр л бүхнийг тайвнаар мэдрээсэй гэдэг зорилгоор гэрэл зургийн “35 ММ-ИЙН ДУРАНД” буланг нээсэн билээ.
Тийм ээ, өдөр бүр өөр өөрийн түүхтэй. Эгэл нэг өдрийн өөр нэгэн түүхийг та бүхэнд хуваалцаж байна. Таалан болгооно уу?.
Ер нь бид асуудлыг л олж хардаг нүдтэй болчхоод энгийн бүхэнд байдаг аз жаргалыг мэдэрч чадахаа больсон ч юм шиг. Тэгээд тэр бүгдийг хажуугаар урсгаж өнгөрүүлчхээд харин төвөгтэй, ядаргаатайг нь тээчхээд түүртэж алхдаг болоо юу. Ингээд бичихээр юу тийм аз жаргалтай байна вэ гэж асууж магад. Хар даа, хот үзэсгэлэнтэй болчхож. Эсвэл угаасаа л үзэсгэлэнтэй байсныг нь бид анзаараагүй юм болов уу.
Өглөө ажилдаа яарч яваа, орой ажлаа тараад яаралгүй алхах. Сүүн зайрмагийн урт дараалалд түүртсэн шинжгүй зогсох. Жижиг мотоциклд сундалсан хоёрын инээмсэглэл. Хэнийг, юуг ч юм хүлээж Багшийн Дээдийн “Төгөлдөр” төвийн үүдэнд зэрэгцэн суусан бүсгүйчүүд. Хэний ч юм өгсөн цэцгийн зургийг хичээнгүйлэн гоёор дарж зогсоо эмэгтэй.
Автобусанд суухаар яарч буй залуу бүсгүй, ахимаг насны ах. Нэгнийх нь автомашин нь эвдэрсэн бололтой, хамрыг нь сөхөж хэрхэхээ мэдэхгүй зогсоо хэсэг залуус. Гудамжинд хоол зарах гартаа шивээстэй, чихэндээ ээмэгтэй ганган залуу. Д.Нацагдоржийн хөшөөний өмнөх цэцэрлэгт хүрээлэнд юунд ч яаралгүй нэгнээ дэрлэн хэвтээд юун тухай ч юм ярилцах хосууд. Энгийн буй энэ бүхэн хотод өнгө нэмж үзэсгэлэнтэй болгосон бололтой.
Гэрэл зургуудад ажил, хичээл тарах үеийн оргил цагийг буулгав. Ихэнх нь ийш, тийш яаравчлах бол зарим нь их ажлын ард зүгээр л тайвнаар алхаж, зуныг мэдэрч байх шиг. Гудамжны сандал дээр суугаад мөхөөлдөс идэж, хавьд таараагүй нэгэнтэй зорьж уулзаад энийг ч, тэрийг ч ярилцах хүмүүс ч таарав.
Ямар ч л гэсэн бидэнд яарах ажил, харих гэр байна. Уулзвар таг түгжирсэн ч урагшлах зам бий. Уртаас урт дарааллын төгсгөлд зогсож байгаа ч төдөлгүй миний ээлж ирж, худалдагчаас хүйтэн зайрмаг авна. Урт өдрийн төгсгөл “оргил” цагаар бүгд л яарч, бүгд л хаа нэг тийш очих зорилготой байгаа нь л өөрөө утга учир юм. Бас үүнийг амьдрал гэж нэрлэдэг.
Сайныг харах нүдтэй, сайхныг мэдрэх зүрхтэй явахад болно доо.