#PUBGMobile PUBG Mobile Global Championship 2024 тэмцээний Ногоон хэсгийн тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Тус хэсэгт Монголын "4Merical Vibes", "Stalwart Esports" багууд тоглоно.
PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу 3 сая ам.долларын шагналын сантай "PUBG Mobile Global Championship 2024" Малайзын Куала Лумпур хотод үргэлжилж байна.
Тэмцээний гурав дахь долоо хоногийн "Ногоон" хэсгийн тоглолтууд өнөөдөр 19:00 цагаас эхлэх бөгөөд Монголын 4Merical Vibes", "Stalwart Esports" багууд тус хэсэгт багтсан.
Финалд шалгарах гурван эрхийн төлөө 16 баг дөрвөн өдрийн турш өдөрт 6, нийт 24 map тоглох бөгөөд хамгийн бага тав нь хасагдана.
- IHC Esports дэлхийн аваргаас хасагдаж Falcons Force дараагийн шатанд шалгарлаа
- Falcons Force, IHC Esports багууд дэлхийн аваргын тоглолтоо маргааш эхлүүлнэ
- АРВАННЭГДҮГЭЭР САРЫН СПОРТ: Электрон спортын дэлхийн аваргууд болно
Өнгөрсөн долоо хоногт "Улаан" хэсгийн тоглолтууд болж Монголын "Falcons Force" баг "Survival Stage" шатанд шалгарсан бол өнгөрсөн жилийн аварга "IHC Esports" баг тэмцээнээс хасагдсан.
Төв, Өмнөд Азийн урьдчилсан шатнаас эрхээ авсан монгол багууд энэ удаа "Team Liquid", "DRS Gaming", "ThunderTalk Gaming", "RC BRA Esports" зэрэг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө.