Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.
Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүйхэн алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк. Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа. Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?. Энэ бодол “ГУТАЛ” цувралыг эхлүүлэх сэдэл болов. Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...
Өглөөний 05:30 цаг. Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудлын хоёр давхар. Токиог зорихоор чемодан зэхсэн залуус. Баян-Өлгийд буухаар аар саархныг базаасан ахимаг эр. "Оюу толгой"-руу буцахаар жирийн л нэг өглөөний нөгөө л нислэгээ хүлээн эвшээх ажилтан. Тасалбар бичих 15 цонхыг хүний хөл дүүрэн бүчжээ.
Найзууд нэгнээ гаргаж өгч байна. Хамтдаа эгнэн зогсоод жаргалтай инээмсэглэн зураг татуулна. Мөнгөн аягатай сүү барьж хүүдээ амсуулаад нэрээ, биеэ бодохыг захих аав. Ээждээ үнслүүлэхдээ тэсэлгүй аньсага чийгтүүлж, хүлээж буй хүний нутагт хэрхэх тухай бодолд ороогдох оюутан...Хүн төрөх нь, үхэх нь үнэн гэдэг. Дээр нь нэмээд нисэх буудалд яг үнэнээсээ сэтгэл хөдлөлөө гаргадаг бололтой. /Өмнөхийг ЭНД-ээс унших боломжтой/.