gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
ГУТАЛ

ГУТАЛ #1: 13 километр

Г.Тэгшсүрэн
ГУТАЛ
2022-03-26
1915
Twitter logo
Г.Тэгшсүрэн
1915
Twitter logo
ГУТАЛ
2022-03-26

Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...

Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.

Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүйхэн алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк. Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа.

Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?. Энэ бодол “ГУТАЛ” цувралыг эхлүүлэх сэдэл болов. Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...

    Гурав, дөрөвдүгээр хороололд байрлах ерөнхий боловсролын сургуулийн зургадугаар ангийн сурагчийн гуталтай хөл нийлүүлж Хорооллын эцсийн буудлаас автобусанд хамт суулаа. 17:30 цаг болж байна.

    Энэ гутлын эзэн Гандан хүрээд суусан автобуснаасаа буулаа. Тэндээс дараагийн автобусанд дамжин суув. Энэ автобус дотор ч бас амьдрал тээсэн гутлууд явна.

    Эх нялхсын эмнэлгийн эсрэг талд байрлах "МҮИС" нэртэй буудлаас автобус дүүртэл олон хүн шахцалдан орж ирэв. Хамгийн сүүлийн эмэгтэйг орж амжаагүй байхад жолооч хаалгаа хааснаар бөөн маргаан дэгдэв ээ.

    - Ёооё, жолооч оо. Хөл хавччихлаа. Хөл өвдөөд байна, новш оо. Эмнэлэг орж үзүүлж өг.

    - Чиний хөлийг би хариуцаж явах ёстой юм уу. Өөрөө хөл, гараа хямгатай явахад яадаг юм.

    -Чи бидэнд аюулгүй үйлчлэх ёстой юм байгаа биз дээ. Алив дугаараа өгөөдөх. Би эмнэлэг орж рентгенд харуулчхаад чам руу ярина. Хөл хугарчихлаа, шагай булгарчихлаа, за.

    Жолооч, зорчигч хоёул 10-20 минутын турш маргалдсаар явлаа. Бусад зорчигч тэсэлгүй хөндлөнгөөс оролцож, жолоочийг өмөөрч эхэллээ.

    - Залуу хүүхэд байж, юун сүртэй юм. Хөл чинь хугараагүй. Хугарсан бол чи ингээд гишгээд байж чадах уу. Үсрээд л зөөлөн эд нь гэмтээ биз. Олон хүний амь тээж яваа жолоочийг битгий хажуугаас нь хэмлээд бай. Осол гаргавал яах юм гэж нэг нь зорчигчийг буруутгав.

    Өөр нэг эмэгтэй "Эгчийн дүү гэртээ хариад хар цайгаар шавшчих өө, тэгээд л нам" гэхэд бүгд инээв.

    Энэ инээд бас ярианаас "Бид үнэхээр араатанлаг өрсөлдөөнтэй амьдарч байгаа юм шүү" гэх бодол төрөв. Хэрэлдэж л байдаг, хэн нэгэн нь гэмтэж л байдаг. Үүндээ ч дасах янзтай.

    Хорооллын эцсээс гарснаас хойш нийт 20 буудал газар явсны дараа дагаж яваа гутлын маань эзэн автобуснаас буулаа. 19:00 цаг болжээ. Гадаа цас хаялж, явган шуурга хөлд орооцолдоно.

    Гутлын эзэн гудамж уруудан, гуу жалга даган алхаад л байлаа, алхаад л байлаа. Замдаа гурван ч нохойтой таарав. Эхнийх нь эзэнгүй, тэнэмэл бололтой, гутлын эзэн, нохой хоёр хэн хэнээсээ сүрхий цочиж, сэрэмжилсээр биеэсээ холдов. Дараагийнх нь хашаан дотроо идүүрээ долоогоод завгүй байх тул дайрсангүй. Гэхдээ хашааны хаалга онгорхой. "Хааяа энэ нохой дайрдаг юм. Би нэг удаа хөөгдөж байсан" гэж гутлын эзэн хуучлав.

    Сүүлийнх нь банзгүй хашааны завсраар юу юугүй үсрээд гараад ирэх шиг болоход бид хамтдаа доош суун бууж өгвөл ашгүй уяатай байж таарлаа. Тэгсэн ч зогсоо, чөлөөгүй тэмүүлэх нохой “суларвал яах бол” гэж бодохоос айдас төрүүлнэ.

    Гутлын эзний гэртээ харих замд гол бий. Одоогоор гол гэсэж амжаагүй хөлдүү байх тул саадгүй туулав. Харин цаг агаар дулаарахад голын мөс хайлж урсан хавартаа шавхай шалбааг болдог тул харахад жижигхэн энэ голыг гатлах гэж хэрдээ л тэмцэл болдог гэнэ. Уртын харайлт хийгээд амжилтгүй болбол голын усанд гутлаа дүрж, шавартай гуталтай сургуульдаа очдог. Түүнээс болж ангийнхнаасаа баахан ичдэг тухай гутлын эзэн ярив.

    Гэртээ харихын даваан дээр гудамжинд нь шороо овоолж орхижээ. Өндөр овоолсон шороо өөд мацсаар цаана нь гарч, гутлын эзэн сая гэртээ орлоо.

    Уг нь энэ гутлын эзэн хамран сургах тойргийнхоо дагуу бол гэрээсээ таван километрийн зайд байрлах сургуульд суралцах ёстой. Нэгээс, гуравдугаар анги хүртэл тойргийнхоо дагуух сургуульд суралцсан ч "Сургалтын чанар муу. Багшийн ур чадвар тааруу" гэх шалтгаанаар аав, ээж нь дөмөгхөн боловсрол эзэмшүүлэхээр Хорооллын эцсийн сургуульд шилжүүлжээ.

    Тиймээс энэ гутлын эзэн өнөөдөр сургуулиасаа гэр хүртлээ нийт 13 километр замыг 1 цаг 30 минут туулан харьж байна.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан