Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд эгэл жирийн аврагч, гал сөнөөгчдөө алдаршуулах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод нэрэмжит гудамжтай болгох саналыг НОБГ-аас нийслэлийн удирдлагад хүргүүлж, НИТХ-ын тогтоолоор Гал сөнөөгчдийн нэрэмжит гудамжтай боллоо.
Гудамжны нээлтийн арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон газар, хэлтэс албадын дарга нар оролцлоо.
Энэхүү гудамж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн дэргэд байрлах Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар