gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: "Говь"-ийн багачууд байгууллагын дэргэдэх цэцэрлэгтээ явж эхэллээ

А.Наранцацрал
Боловсрол
2022-09-05
324
Twitter logo

Үндэсний ууган үйлдвэрлэгч “Говь” хувьцаат компани байгууллагын дэргэдэх "Говийн багачууд" 100 хүүхдийн цэцэрлэг байгуулан, өнөөдөр нээлтээ хийж, ажилчдынхаа хүүхдүүдийг хүлээн авлаа. 

Уг цэцэрлэг нь нийслэлийн тэргүүний 46 дугаар цэцэрлэгийн салбар бүлгэм болж байгаа тул ажилтнуудын хүүхдүүд тус цэцэрлэгт үнэ төлбөргүй хамрагдах бөгөөд 2-3 нас, 3-4 нас, 4-5 насныханд зориулсан гурван бүлэг ажиллаж байна.

Хүүхэд багачуудын дуу цангинасан энэ шинэхэн өргөөнд бяцхан үрсээ ангид нь оруулж өгчихөөд "Тоглоомоороо тоглоод үлдлээ" хэмээн ээж, аавууд хоорондоо ярилцана. Багш нь хаалга нээх төдийд л зугтах гэж оролдох бага бүлгийнхэн, "ээж аав маань хаана аваад ирэв ээ" гэсэн мэт нүдэнд нь гайхашрал төрөх бяцханууд шинэ орчиндоо дасахгүй нэгнээ даган уйлна. Багш нь хүүхэд нэг бүрийг аргадаж, тайвшруулаад байгаа харагдана. Багачуудын зарим нь хэдийнэ цэцэрлэгт яваад сурчихсан мэт орчиндоо түргэхэн дасаж, "Баяртай" гээд аав ээждээ үнсүүлээд ангидаа орно. 

"Говь" ХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Ариунаа:

МАНАЙ ХАМТ ОЛОН ГУРАВХАН ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР "ГОВИЙН БАГАЧУУД" ЦЭЦЭРЛЭГЭЭ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

"Говь компанийн дэргэдэх "Говийн багачууд" цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлж, бяцхан элсэгчдээ хүлээж авахад бэлэн боллоо. Манай компани 1500 гаруй ажилчинтай. Ажилчдын дунд хийсэн судалгаагаар цэцэрлэгийн насны 500-гаад хүүхэд байгаагаас 100 гаруй хүүхэд өнөөдөр шинэ цэцэрлэгтээ элсэн орж байна. Үлдсэн хүүхдүүд маань харьяа дүүргийнхээ цэцэрлэгүүдэд хамрагдсан.

Манай байгууллага БШУЯ-наас гаргасан байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх санаачилгад нэгдэж гуравхан долоо хоногийн дотор "Говийн багачууд" цэцэрлэгээ ашиглалтад оруулж бяцхан элсэгчдээ хүлээн авч байна. Цэцэрлэгийн барилга маань анх дэлгүүрийн зориулалттай байсан. Сүүлд бид оффисын зориулалтаар ашиглаж байснаа цэцэрлэг болгохоор шийдээд, суллаж засвар үйлчилгээ хийж, бэлэн болголоо. 

Манай ажилтнуудын дунд ээлжээр болон уртасгасан цагаар ажилладаг олон хүн байдаг. Энэ хүмүүс маань ар гэртээ, хүүхдүүддээ санаа зовохгүйгээр ажил төрлөө амар тайван хийх, ажилчдын бүтээмж нэмэгдэх давуу талтай гэж бид харж байна" гэлээ. 

БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр: 

2500 ОРЧИМ ХҮҮХЭД БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ЦЭЦЭРЛЭГТ СУРЧ ХҮМҮҮЖИХ БОЛОЛЦОО ҮҮСЛЭЭ

"2022-2023 оны хичээлийн жилийн бүртгэлийг И-Монголиагаар явуулж, эцэг эхчүүд амар хялбараар хүүхдээ бүртгүүлсэн. Бүртгүүлсэн хүүхдүүдээс 3000 орчим хүүхэд шинэ цэцэрлэг ашиглалтад орохыг хүлээж байна. Цогц арга хэмжээний хүрээнд бид байгууллагын цэцэрлэг байгуулах санаачилга гаргаж, өнөөдрийн байдлаар 25 байгууллагын цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Нийт 2500 орчим хүүхэд байгууллагын дэргэдэх цэцэрлэгт сурч хүмүүжих бололцоо үүсээд байна.

Энэ санаачилгыг дэмжиж, маш богино хугацаанд шийдвэр гаргаж, гүйцэтгэсэн Ц.Баатарсайхан захиралтай "Таван Богд" групп компани, "Говь", "Гоёо" компанийн удирдлагууд, энэ үйлдвэрийг үеийн үед авч яваа нийт хамт олонд хүүхэд багачуудын өмнөөс талархлаа илэрхийлье" гэлээ. 

"Говь" ХК-ийн электроникийн инженер М.Норовринчен:

"Би цэцэрлэгийн насны хоёр хүүхэдтэй. Гурав болон дөрвөн настай хоёр охинтой. Өмнө нь хүүхдээ хувийн цэцэрлэгт өгдөг байсан. Өглөө хүргэж өгч, авахаас авхуулаад хүндрэлтэй зүйлүүд их тохиолддог байлаа. Компани маань хажуудаа цэцэрлэгтэй болсноор өглөө өөрөө хүргэж, орой өөрөө авах боломжтой болсонд сэтгэл өндөр байна. Эхнэр бид хоёр хоёулаа хөдөлмөр эрхэлдэг учраас хүүхдээ зөөх нь их асуудалтай байсан. Энэ асуудлыг шийдэж өгсөн компанидаа маш их баярлалаа. Цэцэрлэгийн орчин нөхцөл маш таатай санагдлаа. Хүүхэд багачууд маш гоё орчинтой боллоо гэж харж байна. Хоёр охин маань "Аав, гоё цэцэрлэг байна" гээд л их сэтгэл өндөр байна" гэлээ. 

"Говь" ХК-ийн хүний нөөцийн менежер Б.Анхчимэг:

"Өмнө нь ковидоос болж хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй байсан бол энэ жилээс хоёр настнуудыг авч байна. Би компанидаа найм дахь жилдээ ажиллаж байна. Гурван хүүхэдтэй. Хоёр хүүхдээ "Говийн багачууд" цэцэрлэгт хамруулаад сэтгэгдэл маш өндөр байна. Ажилдаа явахдаа хүүхдээ өгөөд, ажлаа тарахдаа амар тайван хүүхдээ авахад гээд л бүх тал дээр сэтгэл хангалуун байна" хэмээн ярилаа. 

Тус цэцэрлэгийн анхны хөрөнгө оруулалт нь 500 сая төгрөг бөгөөд цаашид ашиглалтын зардлыг "Говь" ХК хариуцан ажиллах юм байна. Улсаас жилд багшийн цалин, хоолны зардал буюу 184 сая төгрөгийг төсөвлөжээ.

Хүүхдүүд "Говь" ХК-ийн хүүхдийн загваруудаас өмсөж танилцууллаа Хүүхдүүд "Говь" ХК-ийн хүүхдийн загваруудаас өмсөж танилцууллаа

Гэрэл зураг: Г.Өнөболд

Гэрэл зураг: Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан