\УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүдийн хамтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Монголын төрийн албанд ёс суртахуунгүй үйлдэлдээ хариуцлага хүлээж, уучлалт гуйдаг хүн огт байхгүй. Саяхан хүүхдийн мөнгөтэй холбоотой төрийн мэдээлэлд алдаа гарч, олон нийтийг бухимдуулсан. Энэ асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан анх удаа ЗГ-ын нэрийн өмнөөс уучлал хүслээ. Өөрөөр төрийн захиргааны албан хаагчид уучлалт гуйж байсан тохиолдол би хараагүй. Төрийн албан хаагч ёсзүйн зөрчил дутагдал гаргасан бол уучлал хүсдэг байх дадлыг төлөвшүүлэх нь асар том соёл.
Цаашид төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүлийн хүнийг албан тушаалд томилдог, тендерт оролцдог, зээл авдаг байдлыг хязгаарлах гэж байна. Үүнийг хуулиар хориглох нь зүйтэй гэдгийг ярьж байгаа.
Иргэдэд үйлчилдэг төрийн захиргааны албан тушаалтнууд үс, хумсаа тод өнгөөр будаж, сахлаа ургуулаад, өвдгөөсөө дээш богино бошинзтой гүйгээд байх юм уу. Ийм хэм хэмжээг энэ хуулиар зохицуулж өгнө. Та бол татварын мөнгөөр цалинжиж буй төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай үзүүлэх үүрэгтэй үйлчилгээний ажилтан л байх ёстой" гэлээ.