Нар хур тэгширсэн зуны сайхан өдрүүдэд хотын гудамжаар алаглан ургах цэцэгс нийслэлийнхний нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээнэ.
Урьд өмнө цэцэрлэгжүүлэлтийн ажил хийгддэг байсан ч ийм сайхан цэцэгс ховорхон харагдаж байсан тул өдгөө гудамж талбайн ногоон байгууламжийн бүтээн байгуулалтад бие сэтгэлээ зориулж, үүрийн гэгээгээс үдшийн бүрий хүртэл ажиллаж буй цэцэрлэгчиддээ талархмаар.
Өнгөрсөн хавар Японы “Жайка” олон улсын байгууллагатай, Нийслэлийн захирагчийн ажлын алба хамтран ажилгүй иргэдийг бүртгэн сургалт зохион байгуулж, 200 гаруй цэцэрлэгчид үнэмлэх олгож, байнгын ажлын байртай болгожээ.
Гуравхан сар ургах хэдэн ургамлын төлөө олон сая төгрөг дэмий зарцууллаа гэж хэлэх хүмүүс байгаа ч нэг удаа ч болов хийсэн бүтээснийг нь өөдрөгөөр харж, сайхнаар хүлээн авч яагаад болохгүй гэж...
Энэ жилдээ гаднаас үрсэлгээ оруулсан учраас 300 гаруй сая төгрөг зарцуулсан гэж байгаа ч ирэх жилүүдэд ийм хэмжээний зардал гаргахгүй гэж ногоон байгууламжийн ажлыг хариуцсан мэргэжилтнүүд хэлж байсан.
Ямартай ч аливаа зүйлд алдаа оноо байдаг учир дараа дараагийн удаад улам сайжирч, цаашдаа нэг бус олон жилийн настай цэцэгсээр нийслэл хотоо чимнэ гэдэгт найдаж байна.
Хотын гудамжаар алаглах цэцэгсийн зургийг ЭНД дарж үзнэ үү.
А.Цацрал