gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     9.23
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 10
Зурхай
 9.23
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 9.23
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улаан лооль нь брэнд болсон 60 настай ногоочин

М.Ариунзаяа
Нийгэм
2 цаг 51 минутын өмнө
Twitter logo
М.Ариунзаяа
Twitter logo
Нийгэм
2 цаг 51 минутын өмнө

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд өнгө өнгийн нарийн ногоо эгнэж, төмс, лууван, сонгино зэрэг хүнсний ногоог шуудай шуудайгаар өржээ. Намрын ургацын өнгө аяс шингэсэн энэ талбайд тариаланч, үйлдвэрлэгчид өөрсдийн гараар ургуулж, боловсруулсан бүтээгдэхүүнээ дэлгэн худалдаалж байна.

Хүнсний ногооноос гадна модон эдлэл, цагаан идээ, загас, жимс, зөгийн бал гээд айл өрхийн өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай олон төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжтой.

Энд хэн нэг нь бүтэн жилийн хөдөлмөрөө борлуулж, нөгөө нь өвлийн хүнсээ базаахаар иржээ. Асар бүрд тариаланчдын өөр өөрийн түүх, хөдөлмөр бий.

Тэдний нэг нь асрын ханыг сармисаар чимэглэн, наана нь суух 60 гаруй насны ногоочин Х.Энхбаясгалан байлаа. Тэрээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин бөгөөд хүнсний ногоо тариалж эхлээд 40 гаруй жил болжээ.
Түүнтэй ярилцах зуурт түүний утас хэд хэдэн удаа дуугарна. Тэрээр “Намрын ногооны үзэсгэлэнд оролцохоор хотод байна аа. Очихоороо хэлье, ирээд аваарай” хэмээн ярьж байв.

өнөөдөр улаан лооль авахаар 20 гаруй хүн утсаар холбогджээ.

Түүний хэлснээр өнөөдөр улаан лооль авахаар 20 гаруй хүн утсаар холбогджээ. Түүний тариалдаг улаан лооль сумандаа алдартай төдийгүй хотод ч зорин ирэх хэрэглэгчтэй болжээ.
Яриа авах зуурт нэгэн эмэгтэй түүн дээр ирж, “Та намайг таньж байна уу. Би таниас жил бүр улаан лооль авдаг” хэмээн хэлэв.
Тэр эмэгтэй Х.Энхбаясгалангаас улаан лооль авахаар жил бүр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулдаг үзэсгэлэн худалдааг зорин ирдэг байна. Энэ жил гурав дахь удаагаа иржээ. Тэрээр улаан лоолийг их хэмжээгээр авч, даршилж хадгалдаг аж.
Х.Энхбаясгалан Голланд улсын “Толстой” үрээр улаан лооль тариалдаг. Мөн стандартыг баримталж, автозамаас 250 метрийн зайд ногоогоо хүлэмжид тариалдаг тухайгаа ярьсан юм. 

12 ДАХЬ ЖИЛДЭЭ НОГОО ТАРЬЖ БУЙ ГЭР БҮЛ

Цааш явбал шар хормогчоор ижилссэн гэр бүлийн хоёр чөлөө завгүй ажиллана. Нэг нь тооцоо авч, нөгөө нь ногоог ууталж өгнө.
Тэднийг Б.Пүрэвдорж, С.Нямжаргал гэдэг. Дархан-Уул аймгийн Орхон сумаас иржээ. Арван хоёр дахь жилдээ хүнсний ногоо тариалж байгаа аж. Тэд энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 45 тонн хүнсний ногоо авчирсан байна. Мөн 10 га талбайд тариалсан ногоогоо үзэсгэлэн худалдааны дараа очиж хураана гэв.

Тэднийх үзэсгэлэн худалдаанд тариалсан ногооныхоо зарим хэсгийг борлуулж, үлдсэн хэсгийг нөөцөлдөг байна. Тэдний хэлснээр Орхон сумын айл бүр ногоо тарьж, хэрэгцээгээ өөрсдөө хангадаг аж. Тиймээс илүү гарсан ногоогоо өөр газар борлуулдаг байна.

ЗУРГАА ДАХЬ ЖИЛДЭЭ НОГОО ТАРЬЖ БУЙ ЗАЛУУ

Үзэсгэлэн худалдаанд оролцож буй ногоочдын дунд 20 гаруй насны залуу ногоогоо өрж, цэгцлэн завгүй ажиллана. Хажуугийн асарт суух хүнээс ПОС-ын цаас асууж, “Маргааш яг өгнө эгч ээ, минийх дуусчихлаа” хэмээн хэлэх нь сонсогдоно.

Түүнийг Б.Батнайрамдал гэдэг. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас үзэсгэлэн худалдаанд оролцохоор иржээ. Тэрээр гэр бүлийн хамт зургаа дахь жилдээ хүнсний болон нарийн ногоо тариалж байгаа аж. Энэ жилийн ургац сайн байгааг тэрээр онцолсон юм.

Хураасан ногоогоо намартаа багтаан борлуулж дуусгадаг бөгөөд үзэсгэлэн худалдаанаас үлдсэн бүтээгдэхүүнээ 1000 машины зогсоол дээр бөөний үнээр худалдаалдаг байна.

НЭГ АСАРТ ГУРВАН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ

Энэ үеэр үзэсгэлэн худалдааны зохион байгуулалттай холбоотой асуудлыг ногоочид хөндөж байлаа.

Нэгэн ногоочин асарын хүртээмжийг нэмэгдүүлэх, хуваарилалтыг зөв хийх хэрэгтэй байгааг хэлэв. Түүний хэлснээр цуг ирсэн зарим ногоочин ногоогоо дэлгэх боломжгүй, зай бага байсан учир сум руугаа буцсан байна.

Тэрээр үзэсгэлэн худалдаанд оролцохоор хоёр сарын хугацаанд бэлтгэжээ. Түүний хэлснээр Улаанбаатарын дүүргүүдэд олон асар хуваарилсан атлаа гол ногоо тариалдаг сумдад гурав, дөрвөн асар хуваарилсан нь хүрэлцээгүй байна.

Мөн нэг асрыг гурван худалдаа эрхлэгч дундаа ашигладаг байна.

Түүнчлэн хотод худалдаа эрхэлдэг хүмүүсээс хүнсний ногооны үнийг бууруулж, хямдаар зарлаа гэх дарамт ирдэг бөгөөд импортоор оруулж ирсэн хүнсний ногоогоо Монголд өөрсдөө тарьсан мэтээр худал хэлж зардаг гэж тэрээр ярьсан юм.

     НОГОО ҮНЭТЭЙ БАЙГАА САНАГДЛАА

    Үзэсгэлэн худалдаанд ирсэн хүмүүсийн гар хоосон буцах нь ховор. Зарим нь уут дүүрэн ногоо, цагаан идээ, жимс авч явна. Т.Отгон үзэсгэлэн худалдааг зорин иржээ. Тэрээр “Цагаан идээ сайхан элбэг, үнэ ч боломжийн байх шиг байна. Харин ногоо үнэтэй байгаа санагдлаа. Арваад хоногийн өмнө урт өргөст хэмхийг 5000 төгрөгөөр авч дарсан. Харин сая энд 8000 төгрөгөөр зарж байна” гэв.

    Харин М.Отгоо жил бүр үзэсгэлэн худалдааг зорин ирж, жимс, ногоо худалдаж авдаг байна. Энэ удаад нэрсийг 37 мянган төгрөгөөр, мойл, нохойн хошууг 20 мянган төгрөгөөр, өрмийг 18 мянган төгрөгөөр авчээ.

    Тэрээр “Энэ жил юмны үнэ, шатахуун гээд үнэтэй л байна. Бас авъя гэсэн зарим зүйл байхгүй байна” хэмээн ярив.

    Үзэсгэлэн худалдаанд худалдаалагдаж буй хүнсний ногооны үнэ

    ЦАГААН ИДЭЭНИЙ ҮНЭ

    Цагаан идээний асарт орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүнүүд эгнэжээ. Тухайлбал, Баянхонгор аймгаас авчирсан ямааны ааруул 45 мянган төгрөг, шоколадан бурамтай ааруул 40 мянга, бяслаг 35 мянган төгрөгийн үнэтэй байна.

    Мөн Архангай аймгаас авчирсан ааруул 40 мянга, Төв аймгийн Батсүмбэр сумын ааруул 30 мянган төгрөгийн үнэтэй байв. Савласан уураг 15 мянга, өрөм 18 мянга, хоормог 18 мянга, шимийн архи 18 мянган төгрөгийн үнэтэй байна.

    Үхрийн мах нэг килограмм нь 27 мянган төгрөгийн үнэтэй байсан бол утсан загас хэмжээнээсээ хамаарч 25-50 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин зөгийн бал 12-40 мянган төгрөгийн үнэтэй байна.

    Ийнхүү намрын ногооны үзэсгэлэн худалдаа тариаланчдын бүтэн жилийн хөдөлмөрийн үр шимийг хэрэглэгчдэд шууд хүргэж, орон нутгийн онцлогтой хүнсний бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлжээ. Өнгө өнгийн ногоо, цагаан идээ, жимсээр дүүрсэн асарууд намрын ургацын арвин өгөөжийг харуулж байлаа.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан