Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд өнгө өнгийн нарийн ногоо эгнэж, төмс, лууван, сонгино зэрэг хүнсний ногоог шуудай шуудайгаар өржээ. Намрын ургацын өнгө аяс шингэсэн энэ талбайд тариаланч, үйлдвэрлэгчид өөрсдийн гараар ургуулж, боловсруулсан бүтээгдэхүүнээ дэлгэн худалдаалж байна.
Хүнсний ногооноос гадна модон эдлэл, цагаан идээ, загас, жимс, зөгийн бал гээд айл өрхийн өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай олон төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжтой.
Энд хэн нэг нь бүтэн жилийн хөдөлмөрөө борлуулж, нөгөө нь өвлийн хүнсээ базаахаар иржээ. Асар бүрд тариаланчдын өөр өөрийн түүх, хөдөлмөр бий.

Тэдний нэг нь асрын ханыг сармисаар чимэглэн, наана нь суух 60 гаруй насны ногоочин Х.Энхбаясгалан байлаа. Тэрээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин бөгөөд хүнсний ногоо тариалж эхлээд 40 гаруй жил болжээ.
Түүнтэй ярилцах зуурт түүний утас хэд хэдэн удаа дуугарна. Тэрээр “Намрын ногооны үзэсгэлэнд оролцохоор хотод байна аа. Очихоороо хэлье, ирээд аваарай” хэмээн ярьж байв.
өнөөдөр улаан лооль авахаар 20 гаруй хүн утсаар холбогджээ.
Түүний хэлснээр өнөөдөр улаан лооль авахаар 20 гаруй хүн утсаар холбогджээ. Түүний тариалдаг улаан лооль сумандаа алдартай төдийгүй хотод ч зорин ирэх хэрэглэгчтэй болжээ.
Яриа авах зуурт нэгэн эмэгтэй түүн дээр ирж, “Та намайг таньж байна уу. Би таниас жил бүр улаан лооль авдаг” хэмээн хэлэв.
Тэр эмэгтэй Х.Энхбаясгалангаас улаан лооль авахаар жил бүр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулдаг үзэсгэлэн худалдааг зорин ирдэг байна. Энэ жил гурав дахь удаагаа иржээ. Тэрээр улаан лоолийг их хэмжээгээр авч, даршилж хадгалдаг аж.
Х.Энхбаясгалан Голланд улсын “Толстой” үрээр улаан лооль тариалдаг. Мөн стандартыг баримталж, автозамаас 250 метрийн зайд ногоогоо хүлэмжид тариалдаг тухайгаа ярьсан юм.
12 ДАХЬ ЖИЛДЭЭ НОГОО ТАРЬЖ БУЙ ГЭР БҮЛ

Цааш явбал шар хормогчоор ижилссэн гэр бүлийн хоёр чөлөө завгүй ажиллана. Нэг нь тооцоо авч, нөгөө нь ногоог ууталж өгнө.
Тэднийг Б.Пүрэвдорж, С.Нямжаргал гэдэг. Дархан-Уул аймгийн Орхон сумаас иржээ. Арван хоёр дахь жилдээ хүнсний ногоо тариалж байгаа аж. Тэд энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 45 тонн хүнсний ногоо авчирсан байна. Мөн 10 га талбайд тариалсан ногоогоо үзэсгэлэн худалдааны дараа очиж хураана гэв.
Тэднийх үзэсгэлэн худалдаанд тариалсан ногооныхоо зарим хэсгийг борлуулж, үлдсэн хэсгийг нөөцөлдөг байна. Тэдний хэлснээр Орхон сумын айл бүр ногоо тарьж, хэрэгцээгээ өөрсдөө хангадаг аж. Тиймээс илүү гарсан ногоогоо өөр газар борлуулдаг байна.
ЗУРГАА ДАХЬ ЖИЛДЭЭ НОГОО ТАРЬЖ БУЙ ЗАЛУУ

Үзэсгэлэн худалдаанд оролцож буй ногоочдын дунд 20 гаруй насны залуу ногоогоо өрж, цэгцлэн завгүй ажиллана. Хажуугийн асарт суух хүнээс ПОС-ын цаас асууж, “Маргааш яг өгнө эгч ээ, минийх дуусчихлаа” хэмээн хэлэх нь сонсогдоно.
Түүнийг Б.Батнайрамдал гэдэг. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас үзэсгэлэн худалдаанд оролцохоор иржээ. Тэрээр гэр бүлийн хамт зургаа дахь жилдээ хүнсний болон нарийн ногоо тариалж байгаа аж. Энэ жилийн ургац сайн байгааг тэрээр онцолсон юм.
Хураасан ногоогоо намартаа багтаан борлуулж дуусгадаг бөгөөд үзэсгэлэн худалдаанаас үлдсэн бүтээгдэхүүнээ 1000 машины зогсоол дээр бөөний үнээр худалдаалдаг байна.