Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдал, чухал мэдээ мэдээллийг тоймлон хүргэе.
ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Монгол Улсын нутаг дэвсгэр дэх уул, ус бүгд монгол хэлээр нэрлэгдэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцлов.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлжээ.
С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй салбарын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үзсэн.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Ерөнхий сайд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан харьяа байгууллагын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө.
Пауэрлифтингийн дэлхийн аваргад түрүүлж, төрийн дууллаа дөрвөн удаа эгшиглүүлжээ

Их Британи улсад зохион байгуулагдсан Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монгол тамирчин дөрөв дэх удаагаа аваргалжээ.
Их Британи улсын Манчестер хотод 2026 оны есдүгээр сарын 9-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 90 кг-ын жинд Ч.Алтангэрэл өрсөлдөж, алтан медаль хүртжээ. Эх орондоо дэлхийн аваргын алтан медалийг авчирч, төрийн дууллаа олон улсын дэвжээнд дахин эгшиглүүлэв.
Тэтгэвэр дунджаар 380 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Ерөнхий сайд Н.Учрал “Нийгмийн түншлэл-Хамтын ажиллагаа” сэдэвт Монголын Үйлдвэрчний эвлэлийн өдөрлөгийн нээлтэд /2026.09.14/ оролцлоо. 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийн тухай есөн шийдвэр, бодлогоо танилцуулав.
Тэрээр, Суурь тэтгэврийг 2026 оны арван нэгдүгээр сарын 01-нээс олгоно. 769 мянган төгрөгийн тэтгэвэр нэг сая төгрөг болно. Тэтгэвэр дунджаар 380 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй. Төсвийн тодотголоор эрчим хүчний салбарт 200 тэрбум төгрөг хуваарилснаас 50 хувийг нь засвар шинэчлэлд, 100 тэрбумыг нь татаас хэлбэрээр олгоно” гэлээ.
Аравдугаар Богд Жэвзүндамба Хутагт айлдвар айлдлаа

Монголын Бурханы Шашны Тэргүүн, Оройн Дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба Хутагт намрын дунд сарын шинийн нэгний энэ өдөр Нароба Институтэд заларч, Бүхнийг Болгоогч Богд Зонховын Багшийн Егүзэр “Ганданлхавжагийн эш лүн” хүртээв.
Наро Банчэн Гэгээнтэн болон Нароба Институтийн айлтгал хүсэлтээр Богд Гэгээнтэн “Ганданлхавжа” номын эш, хөтөлбөрийг анх Монголын бурхан шашинтны төв "Гандантэгчэнлин" хийдийн Батцагаан цогчэн дуганд айлдсан байна.
Нароба Институтэд залрахдаа, “Ганданлхавжагийн эш лүнг одоо хүртээгээд дараа нь хөтөлбөрийг хүртээх ерөөл тавья” хэмээн зарлиг хайрлав. Богд Гэгээнтний номын айлдварыг зохион байгуулахад "Гандантэгчэнлин" хийдээс дэмжлэг үзүүлжээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн санаачилсан бяслагийн үйлдвэр ашиглалтад оржээ
Хөвсгөл аймгийн сумдад бяслаг, сүү цагаан идээ боловсруулах үйлдвэр байгуулах төсөл тухайн үедээ багагүй шүүмжлэл дагуулсан. Тэр дундаа “20 тэрбумын бяслагийн үйлдвэр” гэх мэдээлэл олон нийтэд тарж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг тойрогтоо улсын төсвийн их хэмжээний хөрөнгө оруулалт татсан гэж шүүмжилж байсан юм. Харин өнөөдөр тэрхүү шүүмжлэлийн бай болсон төслийн хүрээнд Түнэл суманд баригдсан “Бяслаг, сүү цагаан идээний үйлдвэр” ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Үйлдвэрийн барилгын ажлыг гүйцэтгэсэн “Голден прогресс” ХХК-ийн захирал Баярбат нэг үйлдвэрийг 20 тэрбум төгрөгөөр барьж байгаа гэх ойлголт бодит бус гэдгийг хэлж, нэг суманд иж бүрэн үйлдвэр байгуулах зардал 500–700 сая төгрөгийн түвшинд байгаа гэж тайлбарлажээ.
САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛҮҮД
"Сургуульд явуулаагүй аав, ээждээ одоо ч гомддог"

-Би мөнгөний тоо сайн мэдэхгүйгээсээ хааяа ичдэг. Нас биед хүрээд сумын төв орно. Дэлгүүрт орж гоё юм иднэ. Мөнгийг ягаан, саарал, үзмэн ягаан, цэнхэр гэж өнгөөр ялгадаг. Хамгийн том нь ягаан гэдгийг ч мэднэ. Гэхдээ дэлгүүрт тооцоо хийх л жаахан хэцүү байдаг юм. Тэр үед дэлгүүрээс юмаа авчхаад хамгийн том ягаан мөнгөө өгтөл хүмүүс шоолж , худалдагч “Ах аа, энэ мөнгө чинь хаанаа ч хүрэхгүй шүү дээ” гэж байсан юм.
Зуун төгрөг барьчхаад л сарвайгаад байсан хэрэг. Одоо бол мөнгөө нэрлэж мэднэ. Нэмж, хасаж чадахгүй учраас хариулсан мөнгийг нь аваад л гардаг юм. Аймгийн төв орохоор төөрч будлих нь их. Хамгийн хэцүү нь банк орж гарын үсэг зурах байдаг. Миний нэрийг бичсэн цаас бий. Цаасаа гаргаж ирээд яг дуурайлгаж зурдаг юм. Байнга бал барьдаггүй учраас гар хуруу эвлэж өгөхгүй хэцүүхэн дээ.
"Охин хүүхдээ сургууль соёлтой болгочихвол хүү нь яах вэ өөрийгөө аваад явчихна" гэсэн нийтлэг ойлголт түгээмэл тархаж байв. Боловсрол эзэмшсэн байдал, орон нутгийн хүн амын хүйсийн тэнцвэрээс энэ үзэгдлийг бэлхнээ харж болно. Хөдөөд малын зах бараадаж харчуул үлджээ. Тэдний нэг Архангай аймгийн .... сумын малчин Д.П-тэй ярилцлаа.
А.Эрдэнэбат: Өвөг эцгийнхээ бүтэн жил байцаагдахдаа өгсөн мэдүүлгүүдтэй танилцахыг хүсдэг
1-192538-1623901480.jpeg)
Монгол сурагч, оюутнууд Өрнөдөд суралцаж эхэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Төр засгийн бодлогоор улс орны хөгжилд хэрэг тус болох янз бүрийн салбарын мэргэжилтэн бэлтгэх төлөвлөгөө гаргасны дагуу анхны 35 сурагчийг 1926 онд Ардыг Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан дагуулан Герман улсыг зорьжээ. Сурагчдыг Берлиний ойролцоох тосгонд зургаан сар орчим байлгаж, герман хэл заасны дараа тэднийг Герман, Франц улсад сургахаар хуваарилсан байна.
18 настай Ц.Баатарсэнгээ нь С.Лувсандамдины хамт Германы Лайпциг хотноо хэвлэлийн чиглэлээр суралцахаар хуваарилагдав. Ц.Баатарсэнгээг Лайпциг хотын Arno Price & I.B.Hirschfeld хэмээх хэвлэлийн пүүст ажиллуулан дадлагажуулж, улмаар Хэвлэлийн сургуульд шилжүүлжээ.
Удалгүй, 1929 онд Өрнөдөд сурч буй хүүхдүүдийг эргүүлэн татах шийдвэр гарсны дагуу Ц.Баатарсэнгээ Германаас 1930 онд ирж, Хэвлэлийн хороонд ажилласан манай улсаас гадаадад суралцсан үйлдвэрийн анхны инженерүүдийн нэг билээ. Тэрбээр Хэвлэлийн хорооноо тасралтгүй ажилласан ба Техникийн эрхлэгчийн алба хашиж байхдаа 1938 оны 3-р сарын 10-ны орой ажлаасаа баривчлагджээ. Баривчлагдсанаас хойш нэг жилийн дараа буюу 1939 оны 3-р сарын 18-ны өдөр “Гэндэн Дэмидийн эсэргүү бүлгийн хэрэг”-т буруутгагдан 31-хэн насандаа цаазаар авахуулсан байна.
Ц.Баатарсэнгийн аав Б.Цэрэнг хүүгээс нь хоёр сарын өмнө буюу 1938 оны 1-р сард хилс хэргээр баривчлан буудаж хороожээ. Эцэг, хүү хоёр “эсэргүү” хэмээгдэн хоёрхон сарын зайтай баривчлагдаж, цаазаар авахуулсан их хэлмэгдүүлэлтийн харанхуй сүүдэрт энэ гэр бүл нэрвэгдэж, үлдсэн гэр бүл үр хүүхдийнх нь амьдрал орвонгоороо эргэв. Баатарсэнгээгийн хүү Амгалан нь аавыгаа цаазлуулахад таван настай үлдсэн ба овгоо өөрчилж, Баатарын Амгалан нэрээр сургуульд орж, улмаар Ленинград хотноо суралцан цахилгааны инженер мэргэжил эзэмшин иржээ. Түүний хүү Амгалангийн Эрдэнэбаттай уулзаж, хоёр үеэрээ хилс хэрэгт хэлмэгдэн цаазлагдсан өвөг дээдэс, удам судрынх нь талаар ярилцлаа.
Хүүхдүүдээ хараагүй болохоос өмнө дэлхийг үзүүлэх хүсэлтэй гэр бүл Монголд аялаад буцжээ

Канадын нэгэн гэр бүл удамшлын ховор өвчний улмаас ирээдүйд хараагаа алдах эрсдэлтэй болсон гурван хүүхдийнхээ дурсамжид дэлхийн хамгийн сайхан зүйлсийг үлдээхийн тулд бүтэн жилийн турш дэлхийгээр тойрон аялжээ.
Эдит Лемей, Себастьян Пеллетье нарын дөрвөн хүүхдийн гурав нь ретинитис пигментоза (retinitis pigmentosa) хэмээх удамшлын, нүдний торлог бүрхэвчийг аажмаар гэмтээдэг өвчтэй. Энэ өвчний улмаас хараа бага багаар муудаж, цаашлаад хараагүй болох эрсдэлтэй байдаг.
Эмч нар хүүхдүүдэд өвчнийхөө улмаас хараагаа алдах эрсдэлтэйг хэлсний дараа гэр бүлд хүнд үе эхэлжээ. Гэсэн ч тэд айдаст автахын оронд хүүхдүүддээ аль болох олон сайхан дурсамж үлдээхээр шийдсэн байна.
Гэр бүл аяллаа Африкийн Намиби улсаас эхлүүлж, Замби, Танзани, Турк зэрэг орноор аялжээ. Дараа нь Монгол оронд таван долоо хоног аялж, тэндээсээ Индонез руу явсан байна. Монголд байх хугацаандаа гэр бүл нутгийн хөтөчтэй хамт аялж, байгаль, амьтан болон Монголын ахуйтай танилцжээ. Мөн тэд Улаанбаатар хотод Зайсан толгойд гарчээ.