gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     9.14
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Сургуульд явуулаагүй аав, ээждээ одоо ч гомддог"

М.Лхагвадулам
Нийгэм
1 цаг 12 минутын өмнө
Twitter logo

Энэ сэдвийг хөндөх болсон түүх ийм. Одоогоос арван жилийн өмнөх зун цаг. Зуны амралтаараа хүүхэд харах үүрэг хүлээж Хэнтий аймгийг зорьж байлаа. Хангай газрын хүүхэд анх удаа тал, хээрийн бүсэд очсон минь тэр. Өглөө босоод гарахад нүцгэн уулс тодорч, ногоон алаг тал зурайна. 

Миний очсон айл нутагтаа алдартай уяачийнх. Уяан дээр морьд дүүхэлзэж, морины хүүхдүүд өдөржин "Ум хэрэ бадам дади базар горьда хаянхярваа хүлү хүлү хум пад" гэж тарни уншин уяагаа тойрсноор наадам хаяанд ирснийг илтгэнэ. Морь унаж уралдах үүрэгтэй тав, зургаан хүү бий. Харин давжаа биетэй унаачдын хажууд насаар ах, биеэр том нэг хүү даган гүйдэг байсан нь 14 настай Боорцог. Унаач байхаа больж морины ажил хийх үүрэгтэй.

Тэр өдөржин морины ажил хийнэ. Бид морины хүүхдүүдтэй нийлж захиа дамжуулан уншиж байхад Боорцог чимээгүй л ажна. Аймгийн төв явах унаанд хүүхэд бүр хэрэгтэй зүйлээ захиж, мөнгө өгцгөөхөд Боорцог юу ч захихгүй. Тэр хүүхдүүдээс их дөлдөг байлаа. Хааяа "Боорцог оо хамт тоглоё" гэвэл ногоон нүд нь гэрэлтэж, улаан хацар нь бумбаганан инээнэ.  

Эгчээсээ түүний тухай асуухад "Анх 10 настайдаа манайд ирж байлаа. Уг нь их том бурхны нэртэй. Гэвч өглөөд халаасаараа дүүрэн боорцог чихчхээд өдөржин иднэ, боорцог хайрахад учиргүй баярладаг болохоор нь хочилсон хэрэг. Сарын ₮300 мянгын цалинтай. Аав, ээж нь энүүхэнд нутагладаг ч тэр бүр ирдэггүй. Сардаа юм уу улиралд нэг удаа цалинг нь авах гэж л ирнэ. Жилийн дөрвөн улирал энд өнждөг. Сургуульд огт сураагүй. Харин зуны гурван сардаа үеийн хүүхдийнхээ барааг харж их хөөрдөг" хэмээн ярьж байв.

Зурагтаар хүүхэлдэйн кино үзэх гэж удирдлага хоорондоо булаалдаж буй хүүхдүүдийг хараад  зүүн хаяанд чимээгүйхэн сууж байсан сайран хацартай, цог шиг нүдтэй хүүг одоо хаана, юу хийж байгааг мэдэхгүй.  

2026 оны хичээлийн шинэ жил эхлээд арваад хонож буй. Хүүхэд бүр дүрэмт хувцсаа өмсөж, сургуулийн зүг алхална. Нэгээс эхлэн есдүгээр анги хүртлээ суралцан төгсвөл суурь боловсрол эзэмшсэнд тооцон гэрчилгээ өгнө.  Өнгөрсөн оны байдлаар суурь боловсрол эзэмших насны буюу 6-14 насны 700,569 хүүхэд байна гэсэн статистик бий. 2025 онд суурь боловсрол эзэмшээгүй хүүхдийн тоо тухайн насны хүн амын 2.5 хувийг эзэлж байна гэж Үндэсний статистикийн хорооны судалгаанд дурджээ.Харахад бага хувь мэт боловч 17,514 хүүхэд суурь боловсрол эзэмшээгүй байна гэсэн үг юм. 

Нэг сургууль дунджаар 2000 хүүхэдтэй гэж тооцоолбол 8-9 сургууль эзэнгүй байна.

Үндэсний статистикийн хорооноос авсан 2005-2025 хүртэлх сургуульд хамрагдаагүй хүүхдийн эзлэх хувь, тоон мэдээллийг хүргэж байна. 2005 онд суурь боловсрол эзэмших насны хүүхдүүдийн 7.7 хувь нь огт сургуульд хамрагдаагүй ажээ. 2025 онд энэ хувь буурсан мэт харагдавч одоог хүртэл сургуульд сурах эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхдүүд байсаар л байна.  

Дээрх 27 мянган хүүхдийг сурч боловсрол эзэмшихэд туслаагүй эцэг эхийн хүлээх хариуцлага, бүх хүүхдийг сургуульд тэгш хамруулахын төлөө явуулж буй үйл ажиллагааны талаар тодруулга авахаар Боловсролын ерөнхий газартай холбогдоход "Манайд тийм мэдээлэл байхгүй. Та яамтай холбогдож мэдээлэл аваарай" гэв. Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбатаас тодруулахад "Энэ төрлийн мэдээлэл алга байна. Манай яам мэдэхгүй" гэсэн хариу өгсөн юм. 

"БИ МӨНГӨНИЙ ДҮН МЭДЭХГҮЙГЭЭСЭЭ ХААЯА ИЧДЭГ"

"Охин хүүхдээ сургууль соёлтой болгочихвол хүү нь яах вэ өөрийгөө аваад явчихна" гэсэн нийтлэг ойлголт түгээмэл тархаж байв. Боловсрол эзэмшсэн байдал, орон нутгийн хүн амын хүйсийн тэнцвэрээс энэ үзэгдлийг бэлхнээ харж болно. Хөдөөд малын зах бараадаж харчуул үлджээ. Тэдний нэг Архангай аймгийн .... сумын малчин Д.П-тэй ярилцлаа. 

- Яагаад сургуульд сураагүй вэ? Сургуульд сураагүй гэж бодохоор ямар мэдрэмж төрдөг вэ?
- 
Ээж маань долоон хүү төрүүлсэн гэсэн. Ихэнх нь төрөөд л удалгүй эндэж ах, дүү бид гурав л үлдсэн. Тэр үед ах, бид хоёрыг сургуульд огт сургаагүй. Харин дүү минь арван жил төгссөн. Жаахан байхад тийм ч хэцүү санагддаггүй байлаа. Малаа маллаж байгаа бидэнд хичээл номын хэрэг ч нэг их гарахгүй. Би малаа зүслээд л мэдчихнэ. Орой хонио хотлуулахдаа байхгүй хонио шууд л мэдчихдэг юм. Манай энэ хавьд сургуульд сурснаасаа сураагүй нь их. Тийм болохоор бусдаас хоцрогдолтой байгаа юм шиг санагддаггүй. Дүү аймгийн төвд ээжийн ах, дүү нар гээд л айл айлд суусаар байгаад л төгссөн. Би бас сурсан бол тэгж явсаар байгаад л төгсөх байсан байх. 

Сургуульд сураагүй гэхээр зарим хүмүүс ялгаж харьцаад байгаа юм шиг санагддаг. Холоос зорьж ирсэн хүмүүс надтай гэхээс илүү дүүтэй ярилцахыг илүүд үздэг. Би ч ярьж байгаа юмыг нь сайн ойлгодоггүй. 

-Таны бодлоор бичиг үсэг мэдэхгүйгээс үүдэж бэрхшээл тулгарч байв уу?
- Би мөнгөний тоо сайн мэдэхгүйгээсээ хааяа ичдэг. Нас биед хүрээд сумын төв орно. Дэлгүүрт орж гоё юм иднэ. Мөнгийг ягаан, саарал, үзмэн ягаан, цэнхэр гэж өнгөөр ялгадаг. Хамгийн том нь ягаан гэдгийг ч мэднэ. Гэхдээ дэлгүүрт тооцоо хийх л жаахан хэцүү байдаг юм. Тэр үед дэлгүүрээс юмаа авчхаад хамгийн том ягаан мөнгөө өгтөл хүмүүс шоолж , худалдагч “Ах аа, энэ мөнгө чинь хаанаа ч хүрэхгүй шүү дээ” гэж байсан юм.

Зуун төгрөг барьчхаад л сарвайгаад байсан хэрэг. Одоо бол мөнгөө нэрлэж мэднэ. Нэмж, хасаж чадахгүй учраас хариулсан мөнгийг нь аваад л гардаг юм. Аймгийн төв орохоор төөрч будлих нь их. Хамгийн хэцүү нь банк орж гарын үсэг зурах байдаг. Миний нэрийг бичсэн цаас бий. Цаасаа гаргаж ирээд яг дуурайлгаж зурдаг юм. Байнга бал барьдаггүй учраас гар хуруу эвлэж өгөхгүй хэцүүхэн дээ. 

Манай энд утасны сүлжээ их сайн орно. Хүмүүс нэг нэгэнтэйгээ харж ярих нь их гоё санагддаг. Би мэдрэгчтэй утас барьдаг. Цахим хаяг нээлгэсэн ч элдэв янзын юм дарахаас айгаад сайн ордоггүй. Дээш доош гүйлгээд утсаараа дуу их сонсдог. Янз бүрийн л бичлэг байдаг юм билээ. Би дугаарыг нь хийгээд хүнтэй ярьж чадна. Зарим хүмүүс зурвас бич гээд л байдаг юм. Тийм юм бичиж чадахгүй шүү дээ.  

- Бичиг үсэг сураагүйдээ харамсаж байсан үе байсан уу?
- 
Ээж минь нас барж аав бид гурвуул үлдсэн. Хоол унд муутай хэцүүхэн л байдаг юм. Малаа сайн маллаж, эхнэр хүүхэдтэй болъё гэж боддог. Түүнээс биш одоо би сурна ч гэж байхгүй байх аа. Манай энд авгай олох их хэцүү. Би уг нь ... сумаас нэг охинтой танилцсан юм. Тэр минь олон хүүхэдтэй айлын том охин. Сургууль соёлд сураагүй, хөдөө амьдрах сонирхолтой намайг тоосонд баярласан. Гэртээ авчирч бэр ч гуйсан. Удалгүй хадам ах намайг дуудаж "Тэр хэсэг адууг туугаад ир" гэсэн юм. Би хэлснээр нь туутал айлын адуу хулгайлсан хэрэгт унасан. Цагдаагийн газар очиж байцаалт өгсөн.

Хадмууд намайг хулгайлах санаа гаргаж, хулгай хийсэн гэж мэдүүлэг өгсөн гэсэн. Малын хулгайн хэргээр жил гаран шоронд суучхаад саяхан суллагдсан. Эргээд бодохоор огт сургуульд явуулаагүй аав, ээждээ гомдож байна. Одоо би өөрийгөө бичиг үсэг сурч чадна гэж бодохгүй байна. Хэдэн үг холбоод уншиж чаддаг байсан бол арай өөр л амьдрах байсан байх. Сумын төв рүү хааяа нэг л очдог юм. Бусдаар энд байнга малаа маллахаас хойш бичиг үсгээр яах ч билээ дээ. 

Монгол Улсын иргэн бүр суурь боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Харин Гэр бүлийн тухай хуульд эцэг эхчүүд хүүхдүүдээ боловсрол эзэмшүүлэх үүрэг хүлээдэг.  

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дах хэсэгт
26.2.1.хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх;
26.2.2.хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх;
26.2.3.хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох;
26.2.4.хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах.

СУРАХ НАСАНДАА СУРААГҮЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛЖ БИЧИГ ҮСЭГ ЗААДАГ 

Суурь боловсролыг заавал 6-14 насандаа эзэмших ёстой гэсэн хуулийн зүйл заалт байдаггүй. 2023 онд Ерөнхий сайдын санаачилгаар 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүрэг бүр Насан туршийн суралцахуйн төвтэй болж байжээ. Уг төвд бичиг үсэг заахаас эхлэн оёдол, компьютер гэх мэт төрөл бүрийн сургалт явуулдаг байна. Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн захирал Б.Гэрэлгуатай ярилцлаа. 

Нэг суралцагч уншиж сурчхаад "Яг л ертөнцтэй танилцаж байгаа мэт байна" гэж хэлж байв. 

Тэрбээр "Бичиг үсэг огт мэдэхгүй хүнийг мэргэжлийн хэллэгээр "Үл мэдэгч" гэж нэрлэдэг. Өнөөдрийн байдлаар манай төвд 12-15 насны  5 үл мэдэгч суралцаж байна. Өнгөрсөн хугацаанд үл мэдэгч нарт бичиг үсэг зааж боловсрол эзэмшүүлсэн олон тохиолдол бий. 

Ихэвчлэн амьдралын шаардлагаар сураагүй хөдөөгийн хүмүүс их ирнэ. Сургуульд сураагүй тухайн хүний буруу биш шүү дээ. Аав ээж мэдээж буруутай. Хэдийгээр сурах ёстой насандаа сурч амжаагүй ч сумын төвд байгаа Насан туршийн боловсролын төв ажиллах хэрэгтэй юм. Зөвхөн бага өсвөр насны хүүхдүүд бичиг үсэг сурахаар ирдэг гэж бодож болохгүй. Манай төвд 80-аад онд төрсөн оёдлын үйлдвэрт ажилладаг гурван эмэгтэй ирж байлаа. Гаднаасаа харахад царай зүс, бие хаа сайтай сайхан гэж тодорхойлохуйц. Хүнтэй сууж, хүүхэдтэй ч болсон байв. Хүүхдээ сургуульд ороход нь нөхөртөө бичиг үсэг мэдэхгүйгээ мэдэгдүүлэхгүйн тулд манайд хандсан байсан юм. Тэр болтол хүүхдийн цэцэрлэг, өөр бичиг цаасны ажилд ээж, эгч хоёр нь тусалдаг байж. 

Насанд хүрсэн хүн бичиг үсэг мэдэхгүй байхаасаа их ичнэ. Гэхдээ их хурдан сурна. Манай төв А,Б гэж үсэг заахаас илүүтэй хэрэглээний монгол хэл заана. Нэг суралцагч уншиж сурчхаад "Яг л ертөнцтэй танилцаж байгаа мэт байна" гэж хэлж байв. 

Үл мэдэгч хүнд бичиг үсэг сургасан олон түүх бий. Зарим нь багаасаа бэлтгэл хийсэн тамирчин, зарим нь "том толгойлж" байгаад бичиг үсэг сураагүй явсан, үлдсэн нь эцэг эх нь сургуульд явуулаагүй гэх мэт олон шалтгаан бий. Хүн насан туршдаа суралцдаг. Тэр бүү хэл 100 хувийн саажилттай үл мэдэгч хүү ирж байлаа. Бидний толгойд хөгжлийн бэрхшээлтэй гэхээр л хөгжихгүй, сурч мэдэж чадахгүй гэсэн ойлголт бий. Гэтэл тэр хүү бичиг үсгийг анхнаас нь сурч, монгол хэлний ЭШ өгч 500 оноо авч байсан юм. МУБИС-ийг Тусгай хэрэгцээт боловсролын багшаар төгсөж, одоо мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна. 

Үл мэдэгч хамгийн их ирж, бичиг үсэг сурдаг газар бол Өлзийт хороолол. Сурах гээд зориод ирж байгаа нь сайн. Гэсэн хэдий ч ээж, аав нь хүүхдээ огт хайхрахгүй, мөнгө олохыг бодож боловсрол эзэмшүүлэхгүй байгаа нь тун харамсалтай.

Бид нэг иргэнийг ч гэсэн үл мэдэгчээс ангижруулан бичиг үсгийн боловсролтой болгохын төлөө хичээн ажиллаж байна" гэсэн юм. Сурахыг хүсдэггүй хүн, сургахыг хүсдэггүй эцэг эх, хүчээр сургах гэж буй багш нараас үүдэж боловсролын салбар доройтож байна хэмээн нэмж хэллээ. 

Бичиг үсэгтэй байна гэдэг зөвхөн үсэг холбож унших, нэрээ бичих чадвар биш. Энэ бол хүн өөрийнхөө амьдралд бие даан шийдвэр гаргах, бусадтай харилцах, эрхээ мэдэх, боломжоо ашиглах үндсэн хэрэгцээ юм. Өнөөдөр эмнэлгийн заавар уншихаас эхлээд ажилд орох өргөдөл бөглөх, гэрээ ойлгох, төрийн үйлчилгээ авах, хүүхдийнхээ хичээлд туслах хүртэл өдөр тутмын амьдралын бараг бүх зүйл бичиг үсгийн чадвартай холбоотой болжээ. Тиймээс бичиг үсэг сурах нь хүний амьдралын чанар, өөртөө итгэх итгэл, нийгэмд оролцох боломжийг нэмэгдүүлдэг.

“Бичиг үсэг сураагүй нь хэний буруу вэ?” гэж асуухаас илүү “Энэ хүнийг яагаад бичиг үсэггүй үлдээв, цаашид сурах боломжийг нь хэн бүрдүүлэх вэ?” гэж асуух нь зүйтэй. Өнгөрснийг буруутгахаас илүү өнөөдөр сурах боломжийг нь нээж өгөх нь хамгийн чухал. Учир нь бичиг үсэг сурах эрх нь зөвхөн хүүхдийн бус, наснаас үл хамааран хүн бүрийн эрх юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан