Шатахууны хомсдлын улмаас аялал жуулчлалын салбарт үүсэж буй нөхцөл байдлын талаар АЖМХ-ны Жуулчны бааз, байршуулах хэрэгслийн салбар холбооны Тэргүүлэх гишүүн Н.Цэндсүрэн тодруулга өглөө.
Тэрбээр "Жил бүр чанартай жуулчдын тоо нэмэгдэж байна. Жуулчдын баазуудад ирж буй захиалгаас харахад аялагчид өндөр зардлаар олон хоног аялж байна. Нэг жуулчин ирэхэд 32 ажлын байр нэмэгддэг.
Монголд гадаад жуулчин хүлээх авах боломжтой 500 бааз орон нутагт байрладаг. Жуулчин аяллын хоёр хоногийг Улаанбаатар хотод өнгөрүүлж байна. Үлдсэн өдрүүдэд Монголын үзэсгэлэнт байгалийг үзэхээр хөдөө явдаг.
Жуулчин аяллын хоёр хоногийг Улаанбаатар хотод өнгөрүүлж байна. Үлдсэн өдрүүдэд Монголын үзэсгэлэнт байгалийг үзэхээр хөдөө явдаг.
Аяллын 95 хувийг жуулчдын бааз хариуцаж байна. Гадаад жуулчид тав тух, ариун цэвэр, хоол, орчны аюулгүй байдалд ихээхэн анхаардаг. Иймд аймгийн төвд байхгүй дэд бүтэц зохицуулалтыг жуулчны баазууд хийж байна.
Бид олон улсын шаардлага хангасан тав тухтай орчныг бүрдүүлэхийн тулд хичээж ажилладаг. Гадаад жуулчин ахин Монголд ирэх үгүйг шийддэг учраас хариуцлагатай салбар.
Аялал жуулчлалын салбараар дамжуулан тээврийн байгууллага, авто зам, төмөр зам, жуулчны бааз, зочид буудал, ресторан, жижиг бизнесүүд ч өөрсдийн орлогоо өсгөдөг. Шатахуунгүй гээд ирсэн жуулчдыг буцаах эдийн засагт ч муу.
Бараа татан авахаас эхлэн жуулчдын баазад шатахууны хэрэгцээ өндөр байна. Бүх жуулчны бааз төв суурин газраас бараа бүтээгдэхүүн зөөвөрлөдөг. Хамгийн багадаа 50 км, ихдээ 300 км зайтай газраас бараа бүтээгдэхүүн татдаг. Үүний цаана үйлчилгээний чанар, аюулгүй байдал хөндөгдөж байна" гэлээ.