Манай улс энэ оны долоодугаар сарын 31-ны байдлаар 568 мянган жуулчин хүлээн авчээ.
Энэ нь өмнөх оны долоодугаар сараас 18 хувиар өссөн үзүүлэлт юм. Зөвхөн долоодугаар сард 150 мянган жуулчин ирж, сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр дүнд хүрчээ. Гэвч шатахууны хомстлоос үүдэн аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсныг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо болон салбарын бизнес эрхлэгч нар мэдээлэв.
АЖМХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Дуламсүрэн “Шатахууны хомстол манай салбарыг зогсонги байдалд орууллаа. Долоо, наймдугаар сар аялал жуулчлалын оргил үе. Бүтэн жилийн орлогыг тус саруудад олох тохиолдол бий. Энэ жил манай улсад аялал жуулчлалын том хурал болсон. Дэлхийн олон орны судлаачид ирсэн юм.
Хонконгийн алдартай судлаач, профессор Монголд энэ жил нэг сая жуулчин ирэх боломжтой гэсэн. 3.5 сая хүн амтай улс нэг сая жуулчин хүлээн авах нь том амжилт юм. Үүнд хүрэх гээд явж буй эрчээ алдмааргүй байна.
Долоо, наймдугаар сар аялал жуулчлалын оргил үе. Бүтэн жилийн орлогыг тус саруудад олох тохиолдол бий.
Энэ сард манай улсыг зорин гадаадын 120 мянган жуулчин ирэхээр байна. Шатахууны эрсдэл, нислэгийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой жуулчид багасна гэж тооцоолсон. Жуулчид захиалгаа цуцлалгүй, тооцоолсны дагуу ирвэл 150 мянган жуулчин ирэх боломжтой.
Эдгээр жуулчин зөвхөн Улаанбаатарт ирээд буцдаггүй. Өмнөговь, Хөвсгөл, төвийн аймгууд руу аялдаг. Гэтэл тус аймгуудад шатахуун хомстсон тул аялал хойшлох, үргэлжлүүлж чадахгүй болох асуудлууд үүсэв.
Аялал жуулчлалын машинууд долоо хоногт дунджаар 300-400 орчим литр бензин хэрэглэдэг. Энэ сард 150 мянган жуулчныг хүлээн авахад зургаан мянган тонн шатахуун хэрэгтэй. Бид харьяа яамдад шатахууны хомсдолд орох эрсдэлтэй гэж үзэн наадмын өмнө хандсан.
Тухайн үед яамнаас "айх аюулгүй, хангалттай бензин нөөцөлсөн" гэж хариу өгсөн юм. Холбогдох сайд, яамд руу албан бичиг хүргүүлсэн ч хариу өгөөгүй.
Ес, аравдугаар сарын аялалд автомашины шатахуунаас гадна онгоцны түлшний асуудал тулгарлаа. Эдгээр аяллыг цуцалбал 1.2 их наяд төгрөгийн шууд хохирол үүснэ.
Аялал жуулчлалын салбарт тулгарч буй нөхцөл байдлыг харгалзан шатахуунтай холбоотой үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсэж байна. Бид цаашаа жуулчдад мэдээллийг дамжуулж, тэд шийдвэрээ өөрсдөө гаргана. Уулзаж тулгарсан асуудлын талаар ярилцмаар байна” гэв.
Монголын Жуулчин тээврийн холбооны Тэргүүн Б.Ижилмөрөн “Төр засгаас уян хатан, ухаалаг шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Бид зочломтгой, найрсаг ард түмэн. Олон сарын өмнөөс төлөвлөөд ирсэн гаднын зочдыг боломжоороо хүлээн авмаар байна. Энэ салбарт 800 гаруй жолооч идэвхтэй ажилладаг.
400 гаруй бензин хөдөлгүүртэй машин хөдөө гацсан байдалтай үлдлээ.
Эдгээр жолоочийн авто тээврийн 50 хувь нь бензин, үлдсэн нь дизель хөдөлгүүртэй. Дизель хөдөлгүүртэй машин аялалд асуудалгүй явж байна. 400 бензин хөдөлгүүртэй машин хөдөө гацсан. Жуулчны урсгал үүсдэг гол аймгуудад анхаарч, тусламж үзүүлэхийг хүсэж байна” гэв.
Монголын Солонгос зах зээлийн холбооны Тэргүүн Э.Наранхүү “Жуулчин тээврийн машинуудад шатахууныг дараалалгүйгээр, хязгаарлалгүй өгөхийг хүсэж байна. 50 мянган төгрөгийн шатахуунтай машин аялалд хол явахгүй. Иргэд хүлээцтэй хандаасай. Жуулчдаа сайхан сэтгэгдэлтэй буцаамаар байна” гэв.
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо шатахууны хомстолд анхаарч, төрийн байгууллагуудаас шуурхай арга хэмжээ авахыг хүслээ. Мөн ССАЖЗЯ, ЗТЯ, АҮЭБЯ, шатахуун импортлогч компаниуд, салбарын төлөөллийг оролцуулсан шуурхай- хамтарсан уулзалт зохион байгуулах хүсэлтээ Засгийн Газарт хүргүүллээ.