УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэв.
Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анарыг тус банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох эсэх нууц санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх дэмжив. Ийнхүү Миеэгомбын Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо.
Эргэн сануулахад, нээлттэй зар түгээхэд нийт 16 иргэн сонгон шалгаруулалтад оролцохоор нэр ирүүлжээ. Үүнээс Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулахаар Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт санал гаргаж УИХ-д өргөн мэдүүлсэн байна.
Э.Анарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс унших боломжтой.