УИХ-ын чуулганы өнөөдрийн (2026.07.02) хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэв.
Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анарыг тус банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох эсэх нууц санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү Миеэгомбын Энхболдын Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анарыг томилуулах саналыг УИХ-д мэдүүлсэн.
Э.Анар нь Япон Улсын Хакуо их сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгсөж, Колумбын их сургуульд эдийн засгийн бодлогын удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
Тэрбээр 2011 оноос Монголбанкны Гадаад валютын нөөцийн хэлтэст нөөцийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, тус банкны Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал, Төлбөр тооцооны газрын захирал, Төлбөрийн систем, технологийн газрын захирлаар тус тус ажиллаж байгаад ийнхүү Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч болов.
Э.Анарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс унших боломжтой.