Сүүлийн жилүүдэд хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа гарч буй. Мөн орон нутгийн сургуулиудад багшийн хүртээмжгүй байдал бий болсон нь нийгмийн тулгамдсан асуудал юм.
Тэгвэл боловсролын тэгш бус байдлыг арилгах, хүүхэд бүрд хаана амьдарч байгаагаас нь үл хамааран чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг олгох зайлшгүй шаардлагад үндэслэн “Teach for Mongolia” буюу Илгээлтийн Багш НҮТББ байгууллага 2022 онд анх үүсгэн байгуулагджээ.
Боловсролын салбарын бодлого, стратеги зөвхөн онолын түвшинд цаасан дээр үлдэх бус, сургуулийн орчинд буюу хөрсөн дээрээ бууж бодит үр дүн авчрах ёстой гэсэн алсын хараа үүсгэн байгуулагчдыг нэгтгэжээ.
"Teach for Mongolia" хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдийн хүчээр орон нутгийн хүүхэд бүрд тэгш боломж олгож, тэдний ирээдүйд бодит өөрчлөлт авчирч буй аж.
Тэгвэл АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор хүндэтгэлийн хүлээн авалтыг /2026.06.23/ зохион байгууллаа.
Илгээлтийн багш НҮТББ байгууллагын талаар үүсгэн байгуулагч Г.Гантүшиг тайлбарлалаа, “Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 40 гаруй шилдэг багшийг элсүүлэн ажиллуулсан. Одоогоор тав дахь ээлжийн багш нарын бэлтгэл сургалт албан ёсоор эхлээд байна. Монголын боловсролын бодлого, стратеги хөрсөн дээрээ зөв бууж, сурагчдад бодит үр дүн авчрах ёстой. Бодит байдал дээр энэ нөхцөл хангагдахгүй байгааг манай байгууллага нөхөж ажиллахыг зорьж байна” гэв.
Тэгвэл орон нутгийн боловсролд ямар нөлөө үзүүлж буйг хөтөлбөрийн багш Т.Пүрэвсүрэн ярилаа. Тэрээр, “МУИС-ийг социологич мэргэжлээр төгсөөд, Улаанбаатар хотод мэргэжлээрээ нэг жил ажилласан. Хоёр дахь жилээсээ Дорнод аймгийн Баян-Уул сумыг зорин хоёр жил түүх, нийгмийн ухааны багшаар ажилласан юм.
Би социологич мэргэжлээс гадна багш болохыг мөрөөддөг байсан юм. Тиймээс өөрийгөө сорихоор орон нутагт багшлах шийдвэр гаргасан нь энэ. Мөн залуучуудын дийлэнх нь гадаадад очиж ажиллаж амьдрах хандлагатай байдаг. Харин дотооддоо буюу тэр тусмаа суманд ажиллах боломж байдгийг харуулж энэ алхмыг хийсэн юм.
Анх хөдөө очиход сурагчид өөрийнхөө мэдрэмж, үзэл бодлыг илэрхийлэхдээ тааруу, маш бүрэг байсан. Нэг ангид 5-7 жил хамт сурсан хэрнээ хоорондоо огт ярилцаж үзээгүй хүүхдүүд ч байв.
Харин хоёр жилийн дараа бүрэг хүүхдүүд маань өөрийгөө нээлттэй бүрэн илэрхийлж байгааг анзаарсан. Ийм болоход нь багшийн хувиас нөлөөлж чадсан нь миний ажлын хамгийн том үр дүн. Хөтөлбөрийн тухайд, бид багшлах сонирхолтой хүмүүсийг хоёр жилийн сургалтад хамруулж багш бэлтгэдэг. Улмаар орон нутгуудад эдгээр төгсөгчдөө ажиллуулах хүсэлт гаргадаг.
Хүсэлтийг зөвшөөрсөн сургуулиудад багш нар маань үндсэн ажилтнаар томилогдох зарчмаар ажиллаж байна” гэлээ.
Мөн хөтөлбөрийн төгсөгч, буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нэгдүгээр сургуулийн англи хэлний багш П.Солонгоос сэтгэгдлийг нь сонсов.
“Би сурагч байхдаа хөдөөнөөс Улаанбаатар хот руу шилжиж байсан юм. Ингэснээр хот, хөдөөгийн сургалтын чанарын ялгааг биеэрээ мэдэрсэн хүн. Тиймээс багш болоод боловсролын ялгаатай байдлыг арилгахад хувь нэмрээ оруулна гэж шийдсэн болохоор хөтөлбөрт нэгдсэн.
Хөдөө очиж ажиллаж эхэлснээр бас нэгэн ялгааг харсан. Тодруулбал, би Улаанбаатарт англи хэлний сургалтын төвд ажилладаг байсан туршлагатай. Ингэхэд сургалтын төвөөс ажлын төлөвлөгөө, сургалтын системийг боловсруулж өгдөг байсан юм.
Харин Ханбогдод огт нөхцөл угтсан. Өөрөөр хэлбэл, хичээлийн материал бэлдэхээс эхлээд ажлын ачаалал маш их. Гэсэн ч хүүхдүүдийнхээ сурах арга барилд ч түлхүү анхаарч байснаар сурагчдын англи хэлний түвшин сайжирч эхэлсэн.
Түүнчлэн бидний харилцаа бат бөх, нээлттэй болж ирсэн нь сэтгэл ханамжтай байсан. Ингэж мэргэжлээрээ бахархах мэдрэмжийг авсан.
Миний гол зорилго хүүхдүүдэд зөвхөн хэл заах биш, тэднийг хүн шиг хүн болж төлөвшихөд нь туслах юм” гэлээ.
Тэгвэл хөтөлбөрийн бүтэц, онцлогийн талаар "Teach for Mongolia" хөтөлбөрийн Сургалт хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Сувд-Эрдэнэ танилцууллаа.
“Тус хөтөлбөр нь насны хязгаар заалгүйгээр, шинэ төгсөгчдөөс эхлээд салбарын туршлагатай залуусыг хамруулдгаараа онцлогтой. Сонгогдсон залуус 5-7 долоо хоногийн эрчимжүүлсэн зуны сургалтад хамрагддаг. Сургалтаар анги удирдах, заах арга зүйн суурь чадварыг эзэмшдэг юм.
Хөтөлбөрийн баг хамт олон сургуулиудын бодит хэрэгцээнд тулгуурлан хоёр жилийн хугацаанд дэмжлэг үзүүлж ажилладаг” хэмээв.
Ирэх долоо хоногийн Лхагва гарагт “Блү Скай” зочид буудлын “Кристал” танхимд гурав дахь ээлжийн багш нарын төгсөлтийн баяр болох аж.
Мэдээг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан Б.Энэрэл