Сүүлийн жилүүдэд хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа гарч буй. Мөн орон нутгийн сургуулиудад багшийн хүртээмжгүй байдал бий болсон нь нийгмийн тулгамдсан асуудал юм.
Тэгвэл боловсролын тэгш бус байдлыг арилгах, хүүхэд бүрд хаана амьдарч байгаагаас нь үл хамааран чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг олгох зайлшгүй шаардлагад үндэслэн “Teach for Mongolia” буюу Илгээлтийн Багш НҮТББ байгууллага 2022 онд анх үүсгэн байгуулагджээ.
Боловсролын салбарын бодлого, стратеги зөвхөн онолын түвшинд цаасан дээр үлдэх бус, сургуулийн орчинд буюу хөрсөн дээрээ бууж бодит үр дүн авчрах ёстой гэсэн алсын хараа үүсгэн байгуулагчдыг нэгтгэжээ.
"Teach for Mongolia" хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдийн хүчээр орон нутгийн хүүхэд бүрд тэгш боломж олгож, тэдний ирээдүйд бодит өөрчлөлт авчирч буй аж.
Тэгвэл АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор хүндэтгэлийн хүлээн авалтыг /2026.06.23/ зохион байгууллаа.

Илгээлтийн багш НҮТББ байгууллагын талаар үүсгэн байгуулагч Г.Гантүшиг тайлбарлалаа, “Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 40 гаруй шилдэг багшийг элсүүлэн ажиллуулсан. Одоогоор тав дахь ээлжийн багш нарын бэлтгэл сургалт албан ёсоор эхлээд байна. Монголын боловсролын бодлого, стратеги хөрсөн дээрээ зөв бууж, сурагчдад бодит үр дүн авчрах ёстой.
Бодит байдал дээр энэ нөхцөл хангагдахгүй байгааг манай байгууллага нөхөж ажиллахыг зорьж байна” гэв.
Тэгвэл орон нутгийн боловсролд ямар нөлөө үзүүлж буйг Teach For Mongolia хөтөлбөрийн төгсөгч, Дорнод аймгийн Баян-Уул сумын Түүх, нийгмийн ухааны багш Т.Пүрэвсүрэн МУИС-ийг социологийн мэргэжлээр төгссөн Т.Пүрэвсүрэн их сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод судлаачаар ажиллаж байв.

Гэвч тэрээр өөрийгөө илүү хөгжүүлэх, шинэ орчинд сорих хүсэлтэй байсан тул амьдралынхаа чухал шийдвэрүүдийн нэгийг гаргаж, орон нутагт багшлах замыг сонгожээ. Багшлах хугацаандаа тэрээр сурагчдын хөгжилд хамгийн их нөлөө үзүүлэх зүйл нь зөвхөн дүн биш, харин өөрийгөө илэрхийлэх чадвар гэдгийг ойлгожээ.
Түүний ажигласнаар олон сурагч өөрийн мэдрэмж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс эмээдэг, дотогшоо зан чанартай байв. Зарим нь нэг ангид 5–7 жил хамт суралцсан хэр нь хоорондоо төдийлөн ярилцаж үзээгүй байх нь ч бий.
Хүүхдүүдийн сурлагын амжилт мэдээж чухал. Гэхдээ Т.Пүрэвсүрэнгийн хамгийн том зорилго нь тэднийг зөвхөн сайн дүнтэй сурагч бус, өөрийн гэсэн үзэл бодолтой, өөртөө итгэлтэй, өөрийгөө зөв илэрхийлж чаддаг иргэн болгон төлөвшүүлэхэд оршиж байлаа.
Түүний хувьд хамгийн үнэ цэнтэй үр дүн нь ямар нэгэн тоон үзүүлэлтээр хэмжигдэхгүй. Харин хичээл бүрийн дараа хүүхдүүдийн сонирхолтой асуултуудыг сонсож, тэдний ертөнцийг харах өнцөг тэлж байгааг мэдрэх нь багшлах ажлын хамгийн том урам зориг байлаа.
“Багшийн ажил хүүхдийн ирээдүйд нөлөөлдөг гэдгийг би ойлгосон. Харин эргээд бодоход тэр хүүхдүүд миний амьдралд ч мөн адил нөлөөлж, намайг өөрчилсөн.”
Өнөөдөр Т.Пүрэвсүрэн боловсролын салбарт судлаачаар үргэлжлүүлэн ажиллаж байна. Харин Дорнод аймгийн Баян-Уул суманд өнгөрүүлсэн хоёр жилээ тэрээр амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй, хамгийн ихийг сурсан үе хэмээн дурсдаг. Мөн хөтөлбөрийн төгсөгч, буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нэгдүгээр сургуулийн англи хэлний багш П.Солонгоос сэтгэгдлийг нь сонсов.

П.Солонго боловсролын тэгш бус байдлын талаар ном, судалгаанаас уншиж мэдээгүй, харин өөрийн амьдралаар туулж мэдэрсэн нэгэн. Тэрээр ахлах ангидаа орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирж суралцахдаа нэг улсын хүүхдүүд атлаа ямар өөр орчин нөхцөл, боломж дунд өсөж хүмүүждэгийг анх удаа бодитоор ойлгожээ.
Хотын сурагчдад байдаг сургалтын орчин, нэмэлт хөтөлбөрүүд, англи хэл сурах боломж нь орон нутгийн олон хүүхдэд тэр бүр хүртээмжтэй байдаггүйг тэр үед анзаарсан байна.
Их сургуулиа төгсөөд англи хэлний сургалтын төвд багшаар ажиллаж байсан түүнд Улаанбаатар хотод үлдэж, мэргэжлийн карьераа үргэлжлүүлэх бүх боломж байсан ч тэр өөр сонголт хийжээ. Өөрийн биеэр мэдэрсэн тэр ялгааг багасгахад хувь нэмрээ оруулахыг хүссэн учраас Teach For Mongolia хөтөлбөрт элсэж, Өмнөговь аймгийн Ханбогд сумыг зорин багшаар ажиллах болсон байна.
Анх очихдоо тэр өөрийгөө хүүхдүүдэд англи хэл заахаар ирсэн гэж бодож байв. Гэвч удалгүй багшийн ажил зөвхөн мэдлэг дамжуулахаас хавьгүй өргөн хүрээтэй болохыг ойлгожээ. Түүний заадаг байсан хүүхдүүдийн олонх нь гадаад хүнтэй ч биечлэн уулзаж үзээгүй байв.
Гэсэн ч хүүхдүүдэд хамгийн их хэрэгтэй зүйл нь англи хэлний мэдлэгээс илүүтэйгээр өөртөө итгэх итгэл, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх зориг, амьдралаа илүү өргөнөөр төсөөлөх итгэл үнэмшил болохыг тэр олж харсан байна.
“Миний зорилго зөвхөн хүүхдүүдэд англи хэл заах биш. Харин тэднийг хаана төрснөөсөө үл хамааран том мөрөөдөж болдог, хүссэн ирээдүйгээ бүтээж чадна гэдэгтээ итгэдэг хүн болоход нь туслахыг хүсдэг” хэмээн Солонго багш ярилаа.
Түүний хувьд багшийн ажлын хамгийн том үр дүн нь шалгалтын оноо эсвэл хэлний түвшний ахиц байгаагүй. Харин өмнө нь ангидаа бараг дуугардаггүй байсан хүүхэд олны өмнө өөрийн үзэл бодлоо итгэлтэйгээр илэрхийлдэг болсон мөчүүд, ирээдүйн мөрөөдлийнхөө талаар зоригтой ярьж эхэлсэн өөрчлөлтүүд нь хамгийн үнэ цэнтэй санагддаг ажээ.
Өнөөдөр Солонго боловсролын салбарт үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд боловсрол гэдэг нь зөвхөн мэдлэг дамжуулах үйл явц бус, харин хүүхэд бүр өөрийн үнэ цэнэ, чадавхаа олж харах, өөрийн ирээдүйд итгэх итгэлийг бий болгох тухай зүйл гэдэгт улам бүр итгэлтэй болсон байна.

Тэгвэл хөтөлбөрийн бүтэц, онцлогийн талаар "Teach for Mongolia" хөтөлбөрийн төгсөгч, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Мөрөөдөл 2-р сургуулийн англи хэлний багш Х.Сугараа танилцууллаа.
“Х.Сугараа Улаанбаатар хотод төрж өссөн бөгөөд Тайваньд бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан.
Их сургуулиа төгсөөд хувийн хэвшилд ажиллах, эсвэл гадаадад карьераа үргэлжлүүлэх зэрэг олон боломж түүнд нээлттэй байсан.
Гэвч тэндхийн сургалтын орчин, боломж, сурагчдын хандлага зэрэг нь түүний өмнө төсөөлж бас мэдэрч байгаагүй шинэ зүйл байсан нь онцгой нөлөө үзүүлсэн учраас Монголын хүүхдүүдэд ч мөн адил боломжийг бүрдүүлэх хүсэл, зорилго нь энэхүү сонголтыг хийхэд хүргэсэн байна.
Ингээд тэрээр Teach For Mongolia хөтөлбөрт элсэж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Мөрөөдөл 2-р сургуульд англи хэлний багшаар ажиллах болжээ.
“Хүүхэд бүр авьяастай. Гэхдээ тэр авьяасаа нээх боломж, орчин нөхцөл хүүхэд бүрд адил байдаггүй ч хүүхдэд ердөө нэг хүн, нэг боломж, нэг итгэл л хэрэгтэй байдаг.”
Сугараагийн хувьд англи хэлний хичээл нь зөвхөн хэл заах цаг байгаагүй. Тэр сурагчидтайгаа их сургууль, тэтгэлэг, карьер, манлайллын талаар ярилцаж, тэдэнд өөрсдийн ирээдүйг илүү өргөн хүрээнд харж, төсөөлөхөд нь туслахыг хичээдэг байв.
Тэрээр өөрийн түүхээр дамжуулан тэдэнд мөрөөдөл бол хийсвэр зүйл биш, бодитоор хүрч болох боломж гэдгийг харуулахыг хүсжээ. Түүний хувьд багшийн хамгийн үнэ цэнтэй нөлөө нь хүүхдүүдэд мэдлэг өгөхөөс гадна, өөрийн боломжид итгэх итгэлийг төрүүлэхэд оршдог. “Заримдаа хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй хариулт нь ‘Чи ч бас чадна’ гэсэн итгэл юм. “
Хоёр жилийн хугацаанд багшлахдаа Сугараа зөвхөн сурагчдынхаа мэдлэгт хувь нэмэр оруулаад зогсохгүй, тэднийг өөрийн боломжоо илүү томоор харах, ирээдүйнхээ төлөө зоригтой байхад нь дэмжлэг үзүүлсэн байна. Өнөөдөр тэрээр Teach for Mongolia хөтөлбөрийн төгсөгч болж байгууллагадаа сургалт, хөгжил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.
Teach For Mongolia хөтөлбөрийг гаднаас нь харахад залуу мэргэжилтнүүдийг орон нутгийн сургуульд багшаар ажиллуулдаг хөтөлбөр мэт харагдаж болно. Гэвч тэдний зорилго зөвхөн багш бэлтгэхэд оршдоггүй.
Тэд хүүхэд бүр хаана төрж, өссөнөөс үл хамааран чанартай боловсрол эзэмшиж, хүссэн ирээдүйгээ бүтээх боломжтой байх ёстой гэдэгт итгэдэг. Энэ зорилгыг зөвхөн багш нар бус, боловсролын төлөө ажиллах манлайлагчид нийгмийн бүх салбарт хэрэгжүүлэх боломжтой.
Тиймээс Teach For Mongolia нь хоёр жилийн багшлах хөтөлбөр гэхээс илүү хүүхдийн төлөө ажиллах амлалтаар нэгдсэн хамтын манлайлагчдын хөдөлгөөн юм.
Мэдээг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан Б.Энэрэл