gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.19
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эмийн санч насанд хүрэгчийн тунгаар андуурч эм өгснөөс болж нярай хордлогод оржээ

Г.Тэгшсүрэн
Тэр өдөр
2026-06-12
1
Twitter logo

Эмийн санч Ё .... эмийн санд ажиллаж байхдаа эмчийн бичсэн жорын дагуу хүүхдийн тунгаар эм олгох байтал хайхрамжгүй хандан нярай хүүхдийн асран хамгаалагчид том хүний тунтай (100 мг)-тай эм олгосон. Тун хэтэрсэн эм хэрэглэсний улмаас нярай эмийн хордлогод орсон тул эмийн санч Ё-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгажээ.

Эмийн жорд “5 мг” гэж хүүхдийн тунгаар бичсэн байхад 100 мг савлагаатай эм олгож, эмийг нярайд өгсний дараа түүний амь насанд аюултай тархины цусан хангамжийн алдагдлын хүнд хэлбэр, эрүүл тархины цусан хангамжийн алдагдлын хүнд хэлбэр, тархины эмгэгшил үүсэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэж үзсэн байна.

Би жорын дагуу 5 мг эмийг олгохдоо том хүний 100 мг тунтайг нь андуураад аваад өгчихсөн байсан.

Нярайн асран хамгаалагч “Эм уулгаснаас хойш хүүхэд маань эвгүй дуугарч, амьсгалаа татаад, таталт өгсөн. Түргэн дуудаад эмнэлэгт очиход эмч нар буруу эм уулгасан байна эмийн хордлого болжээ гэж хэлсэн”  гэж мэдүүлжээ.

Харин буруу эм өгсөн эмийн санч “... эмийн 5 мг, 100 мг-тайг зэрэгцүүлээд тавьсан байдаг. Би жорын дагуу 5 мг эмийг олгохдоо том хүний 100 мг тунтайг нь андуураад аваад өгчихсөн байсан. Тухайн үедээ би энэ талаар мэдээгүй, хүүхдийн 5 мг тун эм гэдэгт итгэсэн байсан” гэжээ.

Иргэний хуулийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан.

Эмийн санч Ё нь ...ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа бусдад гэм хор учруулсан байх тул тус компанийг иргэний хариуцагчаар татан оролцуулжээ. Хохирогчоос нэхэмжилсэн мөнгийг төлсөн байх тул иргэний хариуцагчаас гаргуулах гэм хорын төлбөргүй гэж шүүх дүгнэсэн байна.

Шүүхээс эмийн санч Ё-д Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Улмаар эм барих эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оноожээ.

Шийтгэл оногдуулахдаа эмийн санчийн хайхрамжгүй үйлдлээс гадна насанд хүрээгүй хохирогчийн эцэг, эх, асран хамгаалагч нь эмийн мэдээллийг авах, эмийн зааварт насанд хүрэгчдэд гэсэн тэмдэглэгээ бүхий эм олгосныг анзаарах, эмийн зааврыг дахин нягтлах боломжтой байхад анзааралгүй хүүхдэд уулгасан нь эмийн санчийн гэм бурууг үгүйсгэхгүй ч ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх нөхцөл болохыг дурдсан байна. 

Шинжээчийн дүгнэлтэд хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 2 дугаар зэрэглэлд хамааруулахаар тодорхойлжээ. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд хоёрдугаар зэрэглэлд хамаарах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоохоор заасан.

Иймд хэргийн нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлснээр тооцон 7,920,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ асуудлыг Иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж шийдвэрлэдэг.

Ташрамд мэдээлэхэд, нярайд уулгасан "Фенобарбитал 100 мг"-тай эмийг насанд хүрэгчдэд эпилепси, нойргүйдэл, мэдрэлийн хөөрөл, хорей, агчсан саа, мигрень, гипертиреоз зэрэг өвчнүүдэд хэрэглэхээс гадна ходоод гэдэсний гөлгөр булчингийн агчлын үед гуа хатан, папаверин болон бусад агчил тавиулах эмүүдийн хамт хэрэглэнэ. Цусан дахь билирубины хэмжээ ихсэх буюу нярайн шарлалтын үед нярай хүүхдэд 5 мг тунгаар биеийн кг жинд тохируулан хэрэглэхийг олон улсын удирдамжаар зөвшөөрдөг.

 “Фенобарбитал” нь 100 мг, 5 мг гэсэн хоёр савлагаатай зарагддаг бөгөөд эмч хүүхдийн кг жинд нь тооцон бичиж өгдөг.  

Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах
1. Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан