Эмийн санч Ё .... эмийн санд ажиллаж байхдаа эмчийн бичсэн жорын дагуу хүүхдийн тунгаар эм олгох байтал хайхрамжгүй хандан нярай хүүхдийн асран хамгаалагчид том хүний тунтай (100 мг)-тай эм олгосон. Тун хэтэрсэн эм хэрэглэсний улмаас нярай эмийн хордлогод орсон тул эмийн санч Ё-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгажээ.
Эмийн жорд “5 мг” гэж хүүхдийн тунгаар бичсэн байхад 100 мг савлагаатай эм олгож, эмийг нярайд өгсний дараа түүний амь насанд аюултай тархины цусан хангамжийн алдагдлын хүнд хэлбэр, эрүүл тархины цусан хангамжийн алдагдлын хүнд хэлбэр, тархины эмгэгшил үүсэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэж үзсэн байна.
Би жорын дагуу 5 мг эмийг олгохдоо том хүний 100 мг тунтайг нь андуураад аваад өгчихсөн байсан.
Нярайн асран хамгаалагч “Эм уулгаснаас хойш хүүхэд маань эвгүй дуугарч, амьсгалаа татаад, таталт өгсөн. Түргэн дуудаад эмнэлэгт очиход эмч нар буруу эм уулгасан байна эмийн хордлого болжээ гэж хэлсэн” гэж мэдүүлжээ.
Харин буруу эм өгсөн эмийн санч “... эмийн 5 мг, 10 мг-тайг зэрэгцүүлээд тавьсан байдаг. Би жорын дагуу 5 мг эмийг олгохдоо том хүний 100 мг тунтайг нь андуураад аваад өгчихсөн байсан. Тухайн үедээ би энэ талаар мэдээгүй, хүүхдийн 5 мг тун эм гэдэгт итгэсэн байсан” гэжээ.
Иргэний хуулийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан.
Эмийн санч Ё нь ...ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа бусдад гэм хор учруулсан байх тул тус компанийг иргэний хариуцагчаар татан оролцуулжээ. Хохирогчоос нэхэмжилсэн мөнгийг төлсөн байх тул иргэний хариуцагчаас гаргуулах гэм хорын төлбөргүй гэж шүүх дүгнэсэн байна.

Шүүхээс эмийн санч Ё-д Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Улмаар эм барих эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оноожээ.
Шийтгэл оногдуулахдаа эмийн санчийн хайхрамжгүй үйлдлээс гадна насанд хүрээгүй хохирогчийн эцэг, эх, асран хамгаалагч нь эмийн мэдээллийг авах, эмийн зааварт насанд хүрэгчдэд гэсэн тэмдэглэгээ бүхий эм олгосныг анзаарах, эмийн зааврыг дахин нягтлах боломжтой байхад анзааралгүй хүүхдэд уулгасан нь эмийн санчийн гэм бурууг үгүйсгэхгүй ч ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх нөхцөл болохыг дурдсан байна.
Шинжээчийн дүгнэлтэд хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 2 дугаар зэрэглэлд хамааруулахаар тодорхойлжээ. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд хоёрдугаар зэрэглэлд хамаарах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоохоор заасан.
Иймд хэргийн нөхцөл байдлыг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлснээр тооцон 7,920,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ асуудлыг Иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж шийдвэрлэдэг.

Ташрамд мэдээлэхэд, нярайд уулгасан "Фенобарбитал 100 мг"-тай эмийг насанд хүрэгчдэд эпилепси, нойргүйдэл, мэдрэлийн хөөрөл, хорей, агчсан саа, мигрень, гипертиреоз зэрэг өвчнүүдэд хэрэглэхээс гадна ходоод гэдэсний гөлгөр булчингийн агчлын үед гуа хатан, папаверин болон бусад агчил тавиулах эмүүдийн хамт хэрэглэнэ. Цусан дахь билирубины хэмжээ ихсэх буюу нярайн шарлалтын үед нярай хүүхдэд 5 мг тунгаар биеийн кг жинд тохируулан хэрэглэхийг олон улсын удирдамжаар зөвшөөрдөг.
“Фенобарбитал” нь 100 мг, 5 мг гэсэн хоёр савлагаатай зарагддаг бөгөөд эмч хүүхдийн кг жинд нь тооцон бичиж өгдөг.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх