Blue Moon арт галерейн уран бүтээлч А.Одхүү, П.Ганзориг нар аравдугаар сарын 23-31-өдрүүдэд Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд "Туйл ба Туйл" хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэлээ.
Уран бүтээлч А.Одхүү нь 2010 онд СУИС-ийн ДУД сургуулийн монументаль уран зургийн анги, П.Ганзориг нь арьсан урлагийн ангид суралцаж төгссөн бөгөөд өөр өөрсдийн эзэмшсэн арга барил чиглэлээрээ уран бүтээлээ идэвхтэй туурвиж яваа залуу уран бүтээлчид юм.
Уг үзэсгэлэнгээрээ тэд өөрсдийн үзэл бодлын хоёр өнцгөөс уулзаж, хоёр туйлт байдал, эсрэг тэсрэг зүйлс түүнд орших гүн утга агуулгыг өөрсдийн арга барил, мэдрэмжээр илэрхийлсэн 30 гаруй бүтээлээрээ толилуулж байна.
Уран бүтээлч А.Одхүү "Хүний амьдралд тохиолдох янз бүрийн үйл явдал нь сэтгэл зүйн олон янз байдлыг бий болгож байдаг ба түүнээс үүсэн бий болох бодлууд хэлбэржин төсөөлөгдөх тэр хязгаарын нам гүм, айдас түгшүүр, аз жаргал, ганцаардал гунигийг бүтээлүүддээ дүрслэн харуулахыг зорьсон юм" гэв.
Түүний бүтээлүүдээс эрс тэрс өнгө хийсвэр дүрслэл нь бүтээлүүдийн гол илэрхийлэл болж байгаа ба хар улаан өнгө түүгээр дамжуулан бүтээлийн гол санааг үзэгчдэд хүчтэйгээр хүрч буй нь ажиглагдана.
Харин уран бүтээлч П.Ганзориг "Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд байдаг морь хэмээх амьтныг сэтгэл зүрхэндээ нандигнан хадгалах, дээдлэн сүсэглэх гэсэн үзлийг цуврал бүтээлүүддээ илэрхийлсэн" гэв.
Тиймээс бүтээлүүдээс морь уралдах, түүнд бэлдэх үйл явцын дэг жаягийг арьсан урлагийн бүтээлүүдэд зохиомжлон дүрслэн, арьсны үндсэн өнгөтэй хослуулан бүтээлийн хэсэг болсон нимгэн төмөр хүрээ, төмөр ялтас нь тухайн бүтээлийн уран санааг илүү тодотгосон байгаа нь харагдана.