Соёлын өв болсон түүхийн дурсгалт барилга, сүм музейг өнгө үзэмжтэй сайхан байлгахын тулд байнгын арчилгаа тордлого хийх шаардлагатай. Гэвч энэ чиглэлийн мэргэжилтэн дутмаг байгаагийн зэрэгцээ мэргэжилтэн бэлтгэх сургууль, төсөл хөтөлбөр байхгүй гэдгийг өнөөдөр Уран зургийн галерейд болсон “Дурсгалт барилгын сэргээн засварлалт: Тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр ярилаа.
Тус хэлэлцүүлгээр түүх, соёл урлаг, шашны гайхамшигт өв болсон барилгуудыг сэргээн засварлах арга технологи, нэн тулгамдсан асуудлуудын талаар судлаачид, архитекторууд болон сүм, музейн удирдлагууд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 46-р зүйлд:
ШУТИС-ийн архитектурын салбарын багш, мэргэшсэн архитектор, сэргээн засварлагч магистр Б.Бизъяасүрэн “Сэргээн засварлагч-архитектор мэргэжилтний хэрэгцээ ба өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд түүнээс өнөөдрийн байдлаар мэргэшсэн сэргээн засварлагч мэргэжилтэн бэлдэж байгаа эсэхийг тодруулахад:
“Нийгэмд сэргээн засварлагч мэргэлийг үнэлдэггүй. Хүн цаашдаа ямар ажил хийх, хэн болж төлөвшихөө мэдэхгүйгээр ямар нэг мэргэжил эзэмшдэггүй шүү дээ. Тиймээс сэргээн засварлалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд төрийн бодлого хэрэгтэй байна. Энэ чиглэлээр ажиллаж байгаа таван хүний хоёр нь 30-аас доош насных байна. Мөн 30-55 насны мэргэжилтэн байхгүй.
Харьцангуй цөөхөн байгаагийн дээр улсын хэмжээнд сэргээн засварлагчийг бэлтгэж байгаа сургууль, олон нийтийн байгууллага, төсөл хөтөлбөр алга.
ШУТИС-ийн архитектурын сургалтын хөтөлбөрт энэ чиглэлтэй холбогдуулаад төлөвлөгөөнд нь гурван хичээл нэмж оруулж өгсөн байдаг. 2018 оноос манай сургууль дурсгалт барилгыг сэргээн засварлах мэргэшсэн архитекторуудын сургалт зохион байгуулж эхэлсэн. Үүнээс өөрөөр мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хийгдэж байгаа ажил үгүй.
Олон улсын жишгээр архитектор мэргэжилтэй хүмүүсийг сэргээн засварлагчаар мэргэшүүлж бэлтгэдэг юм билээ” гэсэн юм.