Үйлийн үр гэж юу вэ? Шашин шүтлэгт энэ талаар хэрхэн зааж сургадаг вэ?
Энэ сэдвээр бид Монгол дахь Буддын, Христосын, Исламын шашин болон Бөө мөргөлийн төлөөллүүдээс ярилцлага авснаа цувралаар хүргэж байна.
Энэ удаад Язгуурын таван тэнгэр Цагаадай академи ТББ-ын тэргүүн, Монгол бөөгийн нэгдсэн төв эвлэлийн тэргүүн зайран Л.Цагаанхүүтэй ярилцлаа.
Юуны өмнө бөө мөргөл бол шашин биш хөх толботой монголчуудын үндсэн ёс заншил болохыг хэлмээр байна.
Мал аж ахуй эрхэлдэг монголчууд нүүдэлчин амьдралаар амьдарч, таван хошуу малынхаа ашиг шимийг хүртэн, аргал түлж, эсгий гэртээ амьдарч байсан. Бид орой үдэш хүүхдээ ширгэлдэг. Энэ нь монголчуудын үндсэн ёс заншил юм. Төв суурин газар руу ирж өндөр байшин барилгад суух тусам хүн байгаль хоёрын хоорондын зохилдлогоо алдагдчихаад байна гэж би үздэг.
Байгаль дэлхийд хүний жам ёсноос гажууд үйлдэл хийсэн хүнд болон үе удамд, цусан болон ясан талд нь газрын хөрсөнд ургасан ногооны үндэсний ширхэг бүрээр шийтгэл эргэж тооцогддог.
Үйлийн үр гэж үүнийг л хэлнэ. Буруу үйлдэл хийх, хулгай хийх, худал хэлэх гэх мэт.
Хүн алганы хонхрын хэмжээтэй ходоодтой. Энэ хэмжээгээр л хоол идэх хэрэгтэй. Үүнээс илүү идвэл хүний биед хорлолтой, сөрөг байдаг шиг аливаа юмны хэм хэмжээг тааруулж, өнгө мөнгөнд шуналгүй, уул ус түнхэж ухалгүй, зөв бодолтой, зөв амьдрах л хэрэгтэй.
Үйлийн үр нүдэнд харагдаж, гарт баригдахгүй байгалийн хүч байдаг.
Үйлийн үр нь байгаль дэлхий цаанаасаа тухайн хүнээс авах далд хүчний их том шийтгэл юм даа.
Хүн ямар нэг үйлдэл хийхийн өмнө заавал тунгааж, дараа нь гарах сөрөг үр дагаврыг бодож байж хийх хэрэгтэй.
Хүн нүгэл хийчихээд араас нь хэчнээн их буян хийсэн ч арилахгүй. Өөрт нь тухайн хүнд болон үр хойчид нь нүгэл ирнэ. Зөв сайхан сэтгэлтэй явж, хүмүүс хоорондоо эв түнжинтэй, нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй байвал амьдралд нь сайхнаар ирж байдаг.
Хүнтэй зөв сайхан харьцаж, ахтай захтай байх ёстой. Хараал муу үг хэлж болохгүй, хулгай хийж, худал хэлж, хүн дээрэлхэж, аливаа амьтны амийг гаргаж болохгүй гэсэн сургаалиуд уламжлагдан ирж байлаа. Үйлийн үр нүдэнд харагдаж, гарт баригдахгүй байгалийн хүч байдаг. Энэ хүч нь өнөөдөр муу үйл хийгээд тухайн үед хэдэн сар, ганц хоёр жилдээ мэдэгдэхгүй. Яван явсаар гурав, долоо, ес, 13 жилийн давтамжтайгаар хүнд нэгдэх байгалийн далд хүч юм. Үйлийн үрээс хүн зайлах боломжгүй.
Зургаан найруулагч ҮЙЛИЙН ҮР сэдвээр тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, "Бумеранг" нэртэй нэг цогц бүтээл дор нэгдсэн билээ.
Тун удахгүй дэлгэцнээ гарах тус төсөлд найруулагч Ч.Батбаяр, Б.Ганболд, Ч.Ганзориг, Ш.Доржсүрэн, П.Дэлгэрбаяр, Б.Чингүүн нар нэгдсэн бөгөөд тэд комеди, романс, триллер зэрэг төрөл бүрийн жанруудаас сугалж,
- КАРМА
- ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
- ҮР
- ЭРХ ЧӨЛӨӨ
- ХАР УЛААН ЦАГААН
- ЭЦЭГ гэсэн зургаан бүтээлээ туурвисан юм.
"Үйлийн үр" сэдвээр хийсэн "Бумеранг" антологи киноны мэдээллийг "Mongol Movie" Фэйсбүүк хуудаснаас авна уу.